Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/zint/public_html/en/engine/classes/templates.class.php on line 217
July 29th, 2017
Led by Zint Clinic and Mongolian Association of Household Hospitals a conference seminar has been held at the Corporate Hotel in Mongolia discussing the topic of Children’s First Aid Upgrade. In the seminar, a total of 500 household hospital doctors have attended contributing to the discussion and sharing their ideas.
Seminar Purpose:
Seminar Importance:
In order to change and upgrade the five issues mentioned above, we must regenerate correct suggestions of treatments to give out to the parents and patients; therefore, we held the conference - “Children’s First Aid Upgrade - I” - among the doctors to boost up the correct use of medical treatments for children. By doing so, it can help not only the economic situations of the households but also the country’s economy. And most importantly, this upgrade can show a significant improvement in the health of children and family members.
During the conference, the doctors have familiarized with the products of Zint Farm.
The Children’s Medical Professional Board of the Ministry of Medicine
Mongolian Association of Household Hospitals
]]>
She graduated from the Children’s Health Institution in Leningrad, Soviet Union and came to work as a pediatrician and a faculty executive at the Mother and Child Care for 17 years. Also, she worked as the vice president at the National Infectious Disease Center for a year, taught and worked as a faculty chief at the Mongolian National University Of Medical Sciences for seven years, worked as a consultant at the Ministry for Health and Asian Development Bank’s Health Development Project III for 4 years. Also, since 2012, she has been working as a pediatrician at Zint Clinic.
Cosmo: Hello Doctor, there are many mothers, who already heard about you, so could you share more about how you came to be the doctor that many people recognize and respect?
Navchaa: I wanted to be a pediatrician from a young age. My parents supported me as well. I love my career. After working at the most respected and largest Children’s hospital, a university, and international organizations as a pediatrician, a professor, a chief, and a consultant for 25 years, my husband and I decided to establish Zint Clinic. Most children’s diseases can be treated at home. Therefore, we try that our patients don’t always get treated at the hospital so many days. In order for the children to grow healthy and strong, parents’ knowledge about their children’s well-being must be broad. So, about a year and a half ago, I wrote a book called, “Children and Family (“ХҮҮХЭД ба ГЭР БҮЛ”).” Also, I noticed that many mothers love that our Facebook page is daily updated.
Cosmo: We know that Autumn and Winter are the seasons that many people catch cold and flu. So knowing that, why and how people still catch cold and flu?
Navchaa: When the weather gets cold, when children become a bunch at the school or at the kindergarden, and when the air becomes dry, the flu virus gets more active, infecting many. There are around 200 flu viruses. Cold and flu are quite heavy diseases. According to the type of virus that’s active for this year, World Health Organization studies more about the virus, identifies the treatments, and consult the doctors to come up with the suitable vaccine. Through such process, the vaccines that came up are used internationally. Also, there is a certain vaccine for the bacteria, Streptococcus pneumoniae, which cause pneumonia, and Mongolia started using this vaccine since 2016, which I consider to be a big achievement. In order to prevent your children from catching a cold, it is important for parents to bundle them up, try not to go around many people with their kids, and strictly follow the basics of sanitary.
Cosmo: I’ve heard that you don’t usually use the same kind of traditional treatment on kids and offer different sort of medicine and techniques. So, do parents tend to question your treatment techniques?
Navchaa: Yes, basically the science of medicine changes and develops quickly and every idea and technique of treatment must be based on an evidence and real consequences. If us, the doctors, learn to apply new techniques and technologies everyday of our lives, it will eventually help our children. We cannot simply use old methods and put diagnosis on patients. So, a lot of the customers of our clinic tend tp be educated people, who have worked or studied abroad, and sometimes foreign people residing in Ulaanbaatar came for consultation. Working with such people doesn’t usually have much issues. However, sometimes misunderstandings happen, yet I am sure that this will change soon.
Cosmo: Tell us more about Antibiotics. Some suggest that it is better to treat cold and flu in a more gradual way rather than using antibiotics or other intense medication.
Navchaa: Basically in the developing countries, one of which is Mongolia, the rate of infection of viruses is high. There are possibilities that cold and flus get more aggravating as such viruses are active. So on such occasions, there’s no way but to treat with antibiotics; however, there are certain guidelines for using antibiotics. Therefore, we need to follow them. Also, there are times when parents get easily scared of the diseases and tend to push the medication and doctors. If the taken antibiotic doesn’t affect the child and if the child still has the fever after 48 hours, then the next level antibiotics is needed. However, if the doctor considers the sickness to be caused by a virus, then antibiotics is not suggested. Parents must understand that. And there’s more dangerous treatment that’s commonly used than antibiotics: steaming.
Cosmo: I’ve heard about that sort of treatment before. Can you tell us more about when to use the steam and when we should avoid it?
Navchaa: Such steaming method is the main way to treat asthma. Asthma is rare among young children, but during some virus infected diseases, snuffle happens. In this case, we use medication to stretch out the tube, and if that doesn’t work, we suggest steaming method. Therefore, the method is not for a cold. Using such will treatment might cause a fungus in airway, a stop in the growth spurt, an osteoporosis, and an effect in the immune system in the long run.
Cosmo: What advice would you like to give to our Cosmo mothers about taking care of their babies or kids?
Navchaa: Even though household doctors and nurses give many advices to parents, children are really the ones who give an important information about their body. For example, their favorite position when sleeping, diet, ways to reduce stress, likes and dislikes etc. We must understand that every child has his or her own way of doing things. Therefore, learning to observe their children is important for parents. By observing carefully, parents instinctively right. It is important to go to the household doctors periodically to make sure the child’s growth is normal, and to ask questions that concern the parents as well. On the internet and on the social media, there happen to be so many misleading information about taking care of children; thus, it is important to be as critical as possible towards such information.
Cosmo: Thank you for talking to us!
]]>
In Tumennasan doctor’s room, an interesting art piece hung on the wall.
]]>Хүүхдийн хүчирхийлэлийн ойрын үр дагавар нь өвдөлт, хөхрөлт, няцралт, хугарал, түлэгдэл зэрэг гэмтэл байдаг бол хожмын үр дагавар нь эдгээрээс хавьгүй ноцтой бөгөөд хүчирхийлэлд өртөж эхэлсэн нас, үргэлжилсэн хугацаа, хүнд хөнгөний зэрэг, давтамж, хүчирхийллийн хэлбэр зэргээс хамаардаг.
Хүүхдийн хүчирхийллийн эрүүл мэндэд учруулах хожмын үр дагавар:
Хүүхдийн танин мэдэхүй, хэл ярианы хөгжил саатсанаас шалтгаалан сурлагын амжилт, цаашдын боловсролын түвшин буурдаг. Хүчирхийлэлд өртдөг хүүхдүүдийн IQ жирийн хүүхдийнхээс бага байдаг нь анагаах ухаанд нотлогдсон.
Хүчирхийлэлд өртдөг хүүхдүүд зүрх судас, уушги, элэгний эмгэгээр өвчлөх нь элбэг бөгөөд тураал эсвэл таргалалттай болох эрсдэлтэй нь мөн анагаах ухаанаар нотлогдоод байна.
Сэтгэлзүйн хувьд:
Зан үйлийн хувьд:
Иймээс хүүхдийн хүчирхийлэлийн бүхий л хэлбэрүүд нь гэмт хэрэг бөгөөд ойрын ялангуяа хожмын асар их хор уршигтайг ойлгох хэрэгтэй. Үүнд зөвхөн Таны хүүхэд хохирч гэрэлт ирээдүйд нь ТОМ сүүдэр бий болох эрсдэлтэйг манай эцэг эхчүүд, ах эгч түүнчлэн багш, хүмүүжүүлэгч нар анхаарах шаардлагатай!
]]>
БУРУУ |
ЗӨВ |
БУРУУ |
ЗӨВ |
БУРУУ |
ЗӨВ |
]]>
Хүүхэд зогсдог болоход ч хөл, тавхайн булчин, үеүд гүйцэт хөгжөөгүй байдгаас уланд нум үүсээгүй байдаг. Гэхдээ хүүхэд өлмий дээрээ зогсоход нум харагддаг. Өөрөөр хэлбэл бага насны хүүхэд бүтэн улаараа зогсоход нум харагддаггүй боловч өлмий дээрээ зогсоход нумтай нь мэдэгдэнэ. Түүнчлэн гадагшаа гишгидэг хүүхдэд улны дотор талд биеийн жингийн ачаалал ирдгээс хавтгай ултай харагддаг.
Иймээс нярай хүүхдэд “Хавтгай ул” оношийг тавьдаггүй бөгөөд ийм байх нь хөлд хожуу ордог гэх ойлголт нь шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй, бас л нэг цуу яриа юм. Ийм учраас бага насанд нь хатуу ултай гутал өмсүүлэх, протезийн үйлдвэрээр гуталанд нь нумтай ул хийлгэж өмсүүлэх нь нум үүсгэдэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин ч тооцоо муутай, чанаргүй ултай гутал өмсүүлэх нь хавтгай улнаас илүү асуудал үүсгэж болзошгүй гэж үздэг. Харин ч аль болох зөөлөн гутал өмсүүлэх, хөл нүцгэн байлгах нь хөл, тавхай чөлөөтэй хөдөлж булчин шөрмөс сунах таатай нөхцөл болдог. Түүнчлэн хөл бариагүй оймс гутал өмсүүлэх, хөлийг байнга цэвэр, хуурай, дулаан байлгах нь хөлний хөгжил зөв явагдаж ул өөрөө үүсэх явцад сайнаар нөлөөлнө. Хүүхэддээ гутал өмсгөх гэж яарах хэрэггүй. Гадаа гудамжинд явдаг болохоор нь л гутал хэрэгтэй.
Харин хүүхэд өсч том болон тавхайн яснууд ясжин булчин хөгжихийн хэрээр буюу дунджаар 2-3 насанд улны нум үүсч эхэлнэ. Гэхдээ хавтгай ултай удамтай бол мэдээж энэ нь хүүхдэд тань удамших магадлалтай гэдгийг мэддэг байх ёстой. Иймд хүүдэд тань 5 нас хүрээд тавхайн нум үүсээгүй бол эмчид хандаж хавтгай ултай эсэхийг оношлуулаарай. Хавтгай ул гэдэг нь тавхайн яснуудын согог эсвэл ахиллын шөрмөс (шилбэний эрээн булчингийн өсгий ясанд бэхлэгддэг шөрмөс) богиноос шалтгаалсан нумгүй байхыг хэлнэ. Ойролцоогоор 10 хүүхдийн 1-2 нь хавтгай ултай байдаг.
Хавтгай ул нь эрүүл мэндийн ноцтой асуудал биш. Зарим тохиолдолд удаан явахад хөл өвдөх, шөрмөс татах шинж илэрдэг бөгөөд ховор хүнд хэлбэрийн үед олон арван жилийн дараа хөлийн хуруунуудын хэлбэр өөрчлөгдөж болзошгүй.
Хүүхдийн эмч 5-аас дээш насанд хавтгай ул оношлосон бол хөлийн шөрмөс сунгах дасгалууд, өвдөлт намдаах аргууд зөвлөхөөс гадна хүнд хэлбэрийг согог заслын эмчид илгээж болно. Согог заслын эмч үзлэг хийхээс гадна рентген зураг авч шаардлагатай тохиолдолд гутланд нь тухайн хүүхдийн улны онцлогт тохирсон нумтай ул хийлгэхийг зөвлөдөг. Харин ямар нэг зовиургүй бол эмчилгээ шаардлага байдаггүй.
Дараах тохиолдолд эмчид хандах шаардлагатай. Үүнд:
Монголчуудын хувьд хүүхдийн бэлгийн хөгжлийн энэхүү үе шатыг хэлд орох, хөлд орохтой л ижилхэн энгийн зүйл гэж хүлээж авдаггүй.
Сониуч хөвгүүдийн хувьд шодой нь байрлал, хэлбэрийн хувьд этгээд сонин санагддаг ажээ. Түүнчлэн бэлэг эрхтэнээ оролдох нь тэдэнд тааламжтай сайхан мэдрэмж төрүүлдгийг ойлгож болно. Хөвгүүд дунджаар 6-7 сартайд, харин охид 10-11 сартайд бэлэг эрхтэнээ танин мэдэж оролдож эхэлдэг.
Зарим хүүхэд хэдхэн удаа бэлэг эрхтэнээ оролдоод л “учрыг нь олон” сониуч зан нь дарагдана. Харин заримынх нь хувьд энэ нь живхгүй үедээ байнга хийдэг үйлдэл болж болно. Аль нь ч хүүхдийн хөгжлийн хэвийн үе шат юм.
Бэлэг эрхтэнээ оролдох (шодойгоо зулгаах) явдал өвчин эмгэгийн шалтгаантай байх нь ихэд ховор. Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ бэлэг эрхтэн улайсан, хавдсан, тууралт туурсан эсэхийг төвөггүй харж чадна. Хэрэв тийм зүйл байхгүй бол санаа зовохгүй байж болно.
Хүүхдээ том болж энгийн зүйл ойлгодог болоход нь хүмүүсийн дэргэд бэлэг эрхтэнээ оролдож болохгүйг хэлж ойлгуулна. Бэлэг эрхтэнээ оролдох нь “балиар заваан, буруу, муухай” зүйл гэж хэлэх нь хүүхэд өөрийнхээ бие эрхтэн, бэлгийн амьдрал, хүйсийн ялгааг бохир заваан, муухай зүйл гэж ойлгоход хүргэж цаашид бэлгийн амьдралд нь сөргөөр нөлөөлж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Хүүхэд том болох тусам эцэг эхийнхээ хэлснийг ойлгож, бусад хүмүүс бэлэг эрхтэнээрээ оролдохгүй байгааг өөрөө анзааран аажмаар энэ үйлдлээ зогсоодог.
Зарим тохиолдолд хүүхэд бэлэг эрхтэнээрээ зөвхөн оролдох биш ямар нэгэн зүйлд үрж хангалга хийх нь бий. Үүнийг харсан аав ээж маш их сандарч санаа нь зовон уурлаж хүүхдээ загнан бүр зодох ч явдал гардаг. Бага насны хүүхэд хангалга хийх нь түүнийг бэлгийн гаж донтон болно гэсэн үг огтоос биш, эрүүл мэнд, өсөлт хөгжилд нь өчүүхэн ч сөрөг нөлөө үзүүлдэггүй. Иймд айж сандрах хэрэггүй.
3 хүртлэх насны хүүхэд хувийн нууц гэсэн ойлголтыг мэддэггүй. Иймээс хүмүүсийн дэргэд ч ийм үйлдэл гаргах нь тохиолддог. Хүүхэд бэлэг эрхтэнээ оролдож эхэлмэц анхаарлыг нь өөр зүйлд хандуулахыг хичээгээрэй.
Хүүхэддээ тавих анхаарал халамж, хайр энэрэл, зарцуулах цаг зав бага, гэр орондоо стресстэй тохиолдолд бэлэг эрхтэнээрээ оролдох, хангалга хийх давтамж бусад хүүхдүүдээс олон байж болзошгүй гэдгийг мэддэг байвал зохино.
Доорх тохиолдолд хүүхдийн эмчид хандах шаардлагатай. Үүнд:
Харин охидын бэлэг эрхтэн яагаад үрэвсэж улайдаг, энэ үед авах арга хэмжээ болон хүүхдийн шодой хэзээ шамлагдах, түүнийг хэрхэн угаах талаар энд дарж уншиж мэдээрэй.
]]>Дийлэнхидээ хүүхдийн шээс эхүүн хурц үнэртэй болох нь удаан хугацаанд үргэлжилдэггүй, түр зуурын үзэгдэл байдаг.
]]>Өвчин халуурч, хоолой хөндүүрлэн, хоолонд муудах, ядарч сульдах шинжээр эхэлнэ. Эхний шинж тэмдэг эхэлснээс хойш 1-2 хоногийн дараа амны салстаар, ялангуяа залгиураар эмзэглэл ихтэй цэврүү үүсч удалгүй эдгээр нь шархлаа болно. Маргаашаас нь арьсаар цэврүүтэй улаан толбон тууралт гарах ба гарын алга, хөлийн ул, заримдаа гар/тохой, хөл/өвдөг, өгзөг, бэлэг эрхтэнээр туурна. Тууралт загатнадаггүй онцлогтой. Өвчин дунджаар 7 хоног дотор эдгэрдэг. Хүндрэл үүсэх нь маш ховор.
Энэ өвчнөөр өвчилсөн хүүхэд/хүний нус, шүлс, цэр, цэврүүний шингэн болон өтгөн нь вирус агуулах тул халдвартай. Иймд агаар дуслын зам, ахуйн хавьтлаар өвчин халдварладаг. Өвчин эхэлсэн эхний 7 хоногт хамгийн их халдвартай. Нууц үе нь 3-6 хоног байдаг. Хавар, зун, намар өвчлөл ихэсдэг.
Энэ өвчний өвөрмөц эмчилгээ байхгүй, зөвхөн шинж тэмдгийн буюу дэмжих эмчилгээг гэрээр хийдэг. Өвдөлт намдаах, халуун бууруулах эмийг хүүхдийн нас, жинд тооцлон уулгана. Ам, залгиурын өвдөлт намдаах цацлага хэрэглэж болно. Түүнчлэн сулавтар давсны уусмалаар зайлах нь тустай байдаг. Аль болох зажилах, шүлсээрээ дэвтээх шаардлагагүй шууд залгих хоолоор хооллоорой. Үүнд шингэн бантан, хоолны шөл, тараг, жимс ногооны нухаш, зутан гэх мэт. Гэхдээ исгэлэн жимс, ундаа, давсархаг, халуун ногоотой хоол хүнс ам, залгиурын өвдөлтийг улам ихэсгэдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Түүнчлэн амны тууралтыг цэвэрлэх, арчих нь маш хүчтэй өвдөлт үүсгэдэг бөгөөд эдгэрэлтийг удаашруулдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.
Доорх тохиолдолд заавал эмчид хандаарай. Үүнд:
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээгээр гар, хөл, амны өвчин Азийн улс орнуудад илүү тохиолддог бөгөөд сүүлийн хэдэн жил БНХАУ, Солонгос, Япон, Малази зэрэг орнуудад өвчлөл ихэсч байна. Энэ өвчний эсрэг вакцин байдаггүй. Иймд ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм энгийн баримтлах нь энэ өвчнөөс сэргийлэх үндсэн арга болно. Хэд хэдэн төрлийн вирус энэ өвчнийг үүсгэдэг тул хүүхэд нэг биш удаа гар, хөл, амны өвчнөөр өвчлөх боломжтой.
Жирэмсэн эмэгтэйчүүд энэ өвчнөөр өвчилсөн тохиолдолд эх болон ургийн эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэггүй.
Тэгвэл Салхин цэцэг өвчнийг гэртээ хэрхэн эмчлэх вэ? зөвлөгөөг энд дарж уншиж мэдэх боломжтой.
]]>Ларингит буюу төвөнхийн үрэвсэл нь дууны аппаратын хэт ачаалал, цочрол эсвэл халдварын шалтгаантай өвчин бөгөөд 6 сартайгаас 3 настай хүүхэд ихэвчлэн өвчилдөг. 6 наснаас дээш хүүхэд өвчлөх нь ихэд ховор. Өвчлөл намар, өвлийн улиралд эрс нэмэгддэг. Хөвгүүдэд охидыг бодвол арай илүү тохиолдоно.
Шалтгааны хувьд дийлэнхидээ параинфлуэнза вирус байх ба нян байх нь нилээн ховор.
Ларингитын үндсэн шинж нь хуцуулж ханиалгах, хоолой сөөх/паргих юм. Ханиад шуухинаагийн нэгэн адилаар нус гоожих, хоолой өвдөх, халуурах шинж илрэхээс гадна амьсгал авахад хяхтнаж дуугардаг. Ингэж хяхтнаж дуугарах нь хуцуулж ханиалгаснаас хойш 12-48 цагийн дараа илэрнэ. Төвөнхийн хана хавагнаснаас агаар орж гарах зайгүй болж хүүхэд бачуурна (амьсгал боогдоно). Ларингитыг дээр дурдсан шинжээр оношлох ба рентген болон лабораторийн шинжилгээ хийлгэх шаардлага байдаггүй.
Энэхүү өвчнийг хөнгөн, хүндэвтэр, хүнд хэмээн ангилна. Хөнгөн үед хүүхэд хуцуулж ханиалгах боловч ухаан санаа саруул, хөхрөлтгүй, цээж хонхолзохгүй, тайван үед хяхтнаа амьсгал илрэхгүй, харин ханиах болон уйлах үед илэрнэ.
Хүндэвтэр үед хүүхэд тайван байхдаа ч хяхтнаж амьсгалах ба цээж нь хүчтэй биш хонхолзон амьсгалахад бэрхшээлтэй байна.
Харин хүнд үед цээж хүчтэй хонхолзон үүнээс болж хүүхэд туйлдаж ядарсан байдалтай, зовиур шаналгаа их, арьс хөхөлбий харагдана.
Хүндэвтэр, хүнд тохиолдлыг эмнэлэгт хэвтүүлэн эмчилнэ. Харин өвчин хөнгөн үед гэрээр эмчлэгдэх бүрэн боломжтой. Гэрээр эмчлэгдэх тохиолдолд өрөө тасалгааны агаарыг чийгшүүлэх явдал хамгийн чухал. Мөн уураар утах эсвэл банны өрөөндөө халуун ус гоожуулан уур манан үүсгээд хүүхдээ авч суух хэрэгтэй. Уйлах үед төвөнхийн бачуурал ихэсдэг тул хүүхдээ аль болох уйлуулахгүй тайван байлгахыг хичээгээрэй. Мөн салхивчаа онгойлгон цэвэр агаар орууж байх хэрэгтэй. Хүүхэд халуурч байгаа бол парацетамол эсвэл ибупрофенээр халууныг буулгана. Уух дуртай амттай шингэн зүйлийг нь халуун бүлээнээр ойр ойрхон уулгана. Хөхөө хөхдөг бол хүссэн үед нь аль болох олон удаа хөхүүлнэ. Тамхины утаа, тоос тоосонцор, хиншүү хярвас гаргахгүй байвал зохино.
Эмийн эмчилгээний хувьд эмч төвөнхийн хаван бууруулах зорилгоор дексаметазоныг уух, булчинд эсвэл судсаар тарихаар эсвэл будесалыг утлагаар зөвлөнө. Түүнчлэн эмч асуумж үзлэгт үндэслэн антибиотик, ханиалга намдаах бэлдмэл хэрэглэх эсэхийг шийднэ. Тайвшруулах, нойрсуулах эм бэлдмэл хэрэглэх нь хүүхдийн биеийн байдал муудаж буйг далдлах аюултай гэдгийг санаарай. Ларингит 1-2 долоо хоногт эдгэрнэ.
Зарим тохиолдолд хүүхэд ханиад хүрэх бүрт төвөнхийн бачуурал үүсдэг. Энэ нь дээр бичсэн шиг төвөнхийн хавангийн бус харин агчилтын шалтгаантай байдаг.