+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хавтгай ул

Дийлэнх нярай хүүхдийн (90%) ул томчууд биднийх шиг нумгүй буюу хавтгай харагддаг. Энэ нь санаа зовох асуудал биш, хэвийн байдал юм. Учир нь хүүхдийн тавхайн яснууд зөөлөн мөгөөрс  бөгөөд үеүд үүн дотор шагайн үе уян, мөн улны нум хэсэгтээ өөхөн эдтэй төрдөг.

Хүүхэд зогсдог болоход ч хөл, тавхайн булчин, үеүд гүйцэт хөгжөөгүй байдгаас уланд нум үүсээгүй байдаг. Гэхдээ хүүхэд өлмий дээрээ зогсоход нум  харагддаг. Өөрөөр хэлбэл бага насны хүүхэд бүтэн улаараа зогсоход нум харагддаггүй боловч өлмий дээрээ зогсоход нумтай нь мэдэгдэнэ. Түүнчлэн гадагшаа гишгидэг хүүхдэд улны дотор талд биеийн жингийн ачаалал ирдгээс хавтгай ултай харагддаг.

Иймээс нярай хүүхдэд “Хавтгай ул” оношийг тавьдаггүй бөгөөд ийм байх нь хөлд хожуу ордог гэх ойлголт нь шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй, бас л нэг цуу яриа юм. Ийм учраас бага насанд нь хатуу ултай гутал өмсүүлэх, протезийн үйлдвэрээр гуталанд нь нумтай ул хийлгэж өмсүүлэх нь нум үүсгэдэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин ч тооцоо муутай, чанаргүй ултай гутал өмсүүлэх нь хавтгай улнаас илүү асуудал үүсгэж болзошгүй гэж үздэг. Харин ч аль болох зөөлөн гутал өмсүүлэх, хөл нүцгэн байлгах нь хөл, тавхай чөлөөтэй хөдөлж булчин шөрмөс сунах таатай нөхцөл болдог. Түүнчлэн хөл бариагүй оймс гутал өмсүүлэх, хөлийг байнга цэвэр, хуурай, дулаан байлгах нь хөлний хөгжил зөв явагдаж ул өөрөө үүсэх явцад сайнаар нөлөөлнө. Хүүхэддээ гутал өмсгөх гэж яарах хэрэггүй. Гадаа гудамжинд явдаг болохоор нь л гутал хэрэгтэй.

Харин хүүхэд өсч том болон тавхайн яснууд ясжин булчин хөгжихийн хэрээр буюу дунджаар 2-3 насанд улны нум үүсч эхэлнэ. Гэхдээ хавтгай ултай удамтай бол мэдээж энэ нь хүүхдэд тань удамших магадлалтай гэдгийг мэддэг байх ёстой. Иймд хүүдэд тань 5 нас хүрээд тавхайн нум үүсээгүй бол эмчид хандаж хавтгай ултай эсэхийг оношлуулаарай. Хавтгай ул гэдэг нь тавхайн яснуудын согог эсвэл ахиллын шөрмөс (шилбэний эрээн булчингийн өсгий ясанд бэхлэгддэг шөрмөс) богиноос шалтгаалсан нумгүй байхыг хэлнэ. Ойролцоогоор 10 хүүхдийн 1-2 нь хавтгай ултай байдаг.

Хавтгай ул нь эрүүл мэндийн ноцтой асуудал биш. Зарим тохиолдолд удаан явахад хөл өвдөх, шөрмөс татах шинж илэрдэг бөгөөд ховор хүнд хэлбэрийн үед олон арван жилийн дараа хөлийн хуруунуудын хэлбэр өөрчлөгдөж болзошгүй.

Хүүхдийн эмч 5-аас дээш насанд хавтгай ул оношлосон бол хөлийн шөрмөс сунгах дасгалууд, өвдөлт намдаах аргууд зөвлөхөөс гадна хүнд хэлбэрийг согог заслын эмчид илгээж болно. Согог заслын эмч үзлэг хийхээс гадна рентген зураг авч шаардлагатай тохиолдолд гутланд нь тухайн хүүхдийн улны онцлогт тохирсон нумтай ул хийлгэхийг зөвлөдөг. Харин ямар нэг зовиургүй бол эмчилгээ шаардлага байдаггүй.

Дараах тохиолдолд эмчид хандах шаардлагатай. Үүнд:

  • Явахад хөл өвддөг.
  • Улны дотор талд дахалт үүссэнээс тэр хэсэгт байнга холгох, шархлах
  • Тавхайн хөдөлгөөн/шагайн үеэр (тавхайг 2 тийшээ, дээшээ доошоо хөдөлгөх) хөдөлгөөн хязгаарлагдах
  • Зөвхөн нэг талдаа хавтгай ултай
  • 466

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/