+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхэддээ хөлд оруулагч авч өгөх хэрэгтэй юу?

Америкийн хүүхдийн эмч нарын нийгэмлэг хүүхдэд хөлд оруулагч хэрэггүй, шаардлагагүй гэж зөвлөдөг.

Канадад үүнийг 2004 оноос хойш худалдаалахыг хориглосон гэдгийг та бүхэн мэдэх үү? Европт хүүхдийн хөлд оруулагч тэргэнд тавих стандартын шаардлагыг шинэчилж одоо BSEN 1273:2005 стандарт хангасан бол худалдаалахыг зөвшөөрдөг.

Яагаад хүүхдийн эмч нар хөлд оруулагчийг зөвлөхгүй байна вэ?

  1. Хүүхэд гэмтэж бэртэх өндөр эрсдэлтэй. Унаж ойчих, ялангуяа шатны уруу өнхрөх, юм мөргөх, халуун зүйл, ил зууханд түлэгдэх, хуруу гараа хавчуулах зэрэг гэмтлүүд маш элбэг тохиолддог.
  2. Хөлд оруулагч нь хүүхдийг хөлд оруулж сургадаггүй. Харин ч түүнийг байнга хэрэглэх нь хөлд орохыг удаашруулдаг. Хүүхэд хөлд орохдоо хөл, тавхайныхаа хөдөлгөөнийг өөрөө харж түүнийгээ мэдрэн ойлгож булчингаа хянаж сурах ёстой байдаг. Гэтэл хөлд оруулагч нь энэ явцад сөргөөр нөлөөлдөг болох нь батлагдсан. Иймд хөлд оруулагч хэрэглэсэн хүүхэд өөрөө хөлд орсон хүүхдээс дунджаар 1 сарын хойно явж сурдаг. Өөрөөр хэлбэл булчингийн хөгжлийг удаашруулдаг байна.
  3. Хөлд оруулагч нь хүүхдийн сэтгэц оюуны хөгжлийг ч мөн удаашруулдаг болохыг тогтоогоод байна.

Хөлд оруулагчийн оронд хүүхэд саатуулагч ширээ/сандал (хөлд оруулагч мэт боловч дугуйгүй), манеж хэрэглэхийг зөвлөж байна. Ер нь хамгийн сайн зүйл бол хүүхдээ хивсэн дээр тоглуулах юм. Хүүхэд ингэснээр суух, мөлхөх, хөлд орохоо “өөрөө сурна”. Ийм хүүхдийн булчингийн төдийгүй сэтгэц оюуны хөгжил сайн байдаг. Харин хүүхэд чинь харшилтай бол хивсэн дээрээ цэвэр даавуу байнга дэвсэх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.

Хүүхдийг зогсоох, алхуулахад өлмий дээрээ гишгих (өлмийдөх) нь элбэг ажиглагддаг. Манай эцэг эхчүүд ч эмчид хандаж хүүхэд маань яагаад өлмийдөөд байна түнх нь зүгээр үү гэж асуудаг. Өлмийдөх нь түнхний мултралын шинж огт биш бөгөөд учир нь алхаж гишгэхэд хамгийн чухал өсгийг өргөдөг өсгийний арын шөрмөс - Ахилын шөрмөс бүрэн гүйцэд хөгжиж сунамхай болоогүй байдаг тул хүүхдийг гишгүүлэх, алхуулахад өлмийддөг байна. Энэ уг шөрмөс сунахын хэрээр хүүхэд бүтэн улаараа зогсдог болно.

  • 1 939

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/