+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхэддээ аминдэмүүд уулгах ёстой юу?

Хүний бие махбодид нийлэгждэггүй, хангалттай биш хэмжээтэй нийлэгждэг, хоол хүнсэнд агуулагддаг органик бодисуудыг аминдэм гэнэ. Эрүүл хэвийн өсч бойжиж буй бага насны дийлэнх хүүхдэд аминдэмүүд уулгах шаардлага байдаггүй.

Хүүхэд хоол хүнсээрээ шаардлагатай аминдэм, эрдэс бодисуудыг авч байдаг. Бие махбодид аминдэмүүд маш бага хэмжээгээр шаардлагатай. Хэрвээ мах, гурил, будаа, олон төрлийн жимс ногоо, тэдгээрийн шүүсийг өдөр бүр хэрэглэж байвал хоол бага иддэг хүүхэд ч хангалттай аминдэм, эрдэс бодисоо авч чадна. Харин хүүхэддээ олон төрлийн чанартай хоол хүнс өгч чадахгүй байвал аминдэмүүд, эрдэс бодисын комплекс уулгана. Гэхдээ эдгээрийг зохих тунгаар уулгах ёстой. Зарим эцэг эхчүүд аминдэмүүдийг их уух тусмаа сайн гэж ойлгодог явдал бий. Хэт их тунгаар хэрэглэх нь дашрамын нөлөө, түүгээр ч үл барам хоруу үйлдэл үзүүлж болохыг (ялангуяа тосонд уусдаг аминдэмүүд: А, Д, Е, К) анхаараарай. Түүнчлэн аминдэмүүд зарим эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэлд орж болдгийг санахад илүүдэхгүй.  Цагаан хоолтон хүүхдэд эмч шаардлагатай аминдэмүүдийг зөвлөх ёстой.

6 сараас 5 настай хүүхдэд хамгийн чухал аминдэмүүд нь А, С, Д болно. А аминдэм дархлаа тогтолцоо, нүд, арьсны хөгжилд нэн шаардлагатай. Энэ аминдэм малын элэг, сүү, цагаан идээ, лууван, манго, байцаа, брокклид хамгийн ихээр агуулагдана. Тэгвэл С аминдэм дархлаа тогтолцоо, төмрийн шимэгдэлтэнд чухал үүрэгтэй бөгөөд жүрж, киви, гүзээлзгэнэ, улаан лооль, брокклид агуулагддаг. Харин Д аминдэмийн эх үүсвэр нь өндөг, загас бөгөөд дийлэнх нь нарны хэт ягаан туяаны тусламжтайгаар арьсанд нийлэгжинэ. Хөхний сүү Д аминдэмээр ядмаг тул хүүхдэд 2 долоо хоногтойгоос 3 нас хүртэл нэмэлтээр уулгана. Харин хөхний сүү орлуулагч бүтээгдэхүүнүүдийг Д аминдэмээр баяжуулсан байдаг тул “угжны” хүүхдэд Д аминдэм уулгах асуудлыг хүүхдийн эмчтэй ярилцаарай. 

С аминдэмийг бага насны хүүхдэд өндөр тунгаар уулгах нь суулгах, дотор муухайрах/бөөлжих, толгой өвдөх, нойронд муудах, бөөрний чулуу үүсгэх эрсдэлтэй. Харин Д аминдэмийн хэт өндөр тун нь хоолонд муудах, дотор муухайрах/бөөлжих, ойр ойрхон шээх, бөөрний эмгэг үүсэх шалтгаан болох аюултай.

Бага насанд эрдэс бодисуудаас хамгийн чухал нь төмөр, кальций юм. Бид төмрийг махнаас авч байдаг бол сүү, сүүн бүтээгдэхүүн кальцийгаар баялаг.

Америкийн хүүхдийн эмч нарын нийгэмлэг 6 сартайгаас 6 настай хүүхдэд өдөртөө 100-200 мл 100%-ийн жимсний шүүс (жүүс) уулгах нь зохистой гэж үзэж байна. Жимсний шүүс нь аминдэмээр баялаг боловч жимсэнд агуулагддаг эслэг байдаггүйг анхаараарай. Өдөр бүр жимсний шүүс уудаг ч энэ нь жимсийг орлохгүй тул заавал жимс идүүлэх шаардлагатай.

  • 448

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/