+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхэд яагаад хөлөрдөг вэ?

Хөлсний булчирхай нь уруулны арьснаас бусад бүх биеийн арьсанд байх ба биеийн дулааны зохицуулганд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг. Халууцах үед өнгө, үнэргүй, натрий агуулсан усан шингэн ялгаруулж бие махбодийг хэт халахаас хамгаалдаг. Түүнчлэн арьсыг чийглэх, натрий болон кальцийн тэнцвэрийг хадгалахад оролцдог байна.  Хүнд эккрин, апокрин гэсэн 2 төрлийн хөлсний булчирхай бий.  Эккрин булчирхайн цорго шууд арьс руу нээгддэг бол апокрин булчирхайн цорго үсний уг руу (хуйх, суга, умдаг) нээгддэг.  Апокрин булчирхай бага зэрэг тосорхог хөлс ялгаруулдаг онцлогтой. Энд нян үржсэнээс өвөрмөц үнэр (хулмас) үүснэ. Алга, тавхайнд байрлах эккрин булчирхай ихэвчлэн сандрах, ичих, айх, уурлах, баярлах зэрэг сэтгэл санааны цочролын үед хөлсийг ихээр ялгаруулна.

Хөлрөх нь зүрхний цохилт олшрох, хүүхэн хараа өргөсөх, ходоодны шүүрэл ялгарах, шүлс гоожих зэрэг авмотат буюу захын мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа юм. Харин тархи, нугасыг төв мэдрэлийн тогтолцоо гэх ба хөлрөх нь төв мэдрэлийн тогтолцооны бүтэц үйл ажиллагаатай шууд хамаатай биш гэсэн үг. Өөрөөр хэлбэл хөлрөх нь тархины ямар нэг эмгэгийн (“тархины даралтын”) шинж биш гэдэг нь ойлгомжтой.

Их хөлөрдөг хүүхдүүдийн дийлэнх нь эрүүл байдаг.

Хүүхэд хөлрөх шалтгаанд: халууцах, чийгтэй орчин, хөлсний булчирхайн үйл ажиллагааны хэт идэвхижил (удамших нь элбэг), архаг, цочмог халдварууд орно.

Харин сульдаа буюу рахитын нэг шинж нь хөлрөх байж болох ч дан энэ  шинжээр рахит гэж оношлох нь үндэслэлгүй юм. Рахитын үндсэн шинжид жингээ нэмэхгүй/өсөлт удаашрах, гавлын яс зөөлрөх, “сампингийн эрхний” шинж, бугуй шагай үеэр бүдүүрэх, хөл майга болох, булчигийн хүчдэл сулрах зэрэг орно. Хүүхдийн чинь жин, урт/өндөр нь хэвийн нэмэгдэж байгаа бол рахиттай байх үндэслэл бараг байхгүй гэдгийг ойлгоорой. Эргэлзээ тээнэгзэл байгаа бол цусанд кальций, Д аминдэмийн хэмжээг тодорхойлох, ясны рентген зураг авахуулах зэрэг шинжилгээг хийлгэж болно.

  • 4 490

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/