+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Ямар Д аминдэм (витамин) өгвөл сайн бэ?

Хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай 13 аминдэм байдгийн нэг нь Д аминдэм юм (тосонд уусдаг 4 аминдэмийн нэг). Хүүхдийн сульдаа хэмээх ясны хүнд эмгэгийн шалтгаан, эмчилгээг судлах явцад 1920 онд Д аминдэмийг анх нээсэн билээ. Энэ үеэс хойш хүүхэд энэхүү эмгэгийн хүнд хэлбэрээр өвчлөх нь эрс ховордсон гэж үздэг.

Нарны хэт ягаан туяаны тусламжтайгаар хүний арьсанд Д аминдэм нийлэгждэг бөгөөд кальцийг хоол боловсруулах замаас цусанд шимэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ.

Д аминдэмийн хэмжээ хангалтгүй тохиолдолд хоол хүнсээр орсон кальцийн ердөө 10-15% нь л цусанд шимэгдэнэ гэсэн үг. Цусан дахь кальцийн хэмжээ бага байх нь ясанд очих хэмжээг бууруулж яс зөөлрөн улмаар муруйж тахийх, хэлбэр дүрсээ алдахад хүргэнэ. Түүнээс гадна Д аминдэм зүрх, булчин, дотоод шүүрлийн булчирхайнуудын хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай.

 

Монгол улсад хүүхдийг сульдаа (рахит)-гаас урьдчилан сэргийлж Д аминдэмийг 2 долоо хоногтойгоос 3 нас хүртэл өдөр бүр 400-500 о.у.н-ээр уулгах ёстой.

Бага насны хүүхдийг Д аминдэмээр хангах зааврыг Эрүүл мэндийн сайдын 2013 оны 12-р сарын 12-ний 470 тоот тушаалаар баталсан байдаг.

Д аминдэм өгөх эсэх, тун нь түүний хооллолтоос шууд хамаардаг. Хэдийгээр хөхний сүү хүүхдэд юугаар ч орлуулалшгүй хамгийн сайн хоол боловч ганцхан Д аминдэмийн хэрэгцээг л хангаж чаддаггүй. Иймд хөхөөрөө хооллож буй нялхаст Д аминдэмийг заавал өгнө. Харин хөхний сүү орлуулагч бүтээгдэхүүнүүдийг Д аминдэмээрр баяжуулсан байдаг. Өөрөөр хэлбэл хөхний сүү орлуулагч бүтээгдэхүүний 1 л-т агуулагдах Д аминдэмийн хэмжээ хүүхдийн хоногийн хэрэгцээг бүрэн хангаж чаддаг тул ийм хэмжээний тэжээл иддэг болтол нь Д аминдэмийг нэмэлтээр өгнө гэсэн үг.  Хоногтоо 1 л тэжээл идэж эхлэхэд хүүхдэд нэмэлтээр Д аминдэм өгөх шаардлага байхгүй болно.

Худалдаанд Д2 (Эргокальциферол) ба Д3 (Холекальциферол) гэсэн 2 төрлийн аминдэм бий. Д2-ийг ургамалаас гаргаж авдаг, арай идэвхи багатай, бол Д3-ийг амьтнаас гаргаж авдаг илүү идэвхитэй байдаг. Хүний арьсанд Д3 нийлэгждэг учир холецальциферол нь илүү байгалын, шингэлт сайтай гэж ойлгож болно. Түүнчлэн тун нь ихэдсэн тохиолдолд хордлого үүсгэх нь бага гэж үздэг. 

Хүүхэддээ Д аминдэмийг ямар тунгаар уулгах нь сульдаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор өгөх гэж байна уу, эмчлэх зорилгоор өгөх гэж байна уу гэдгээс хамаарах бөгөөд хүүхдийн хооллолт болон  дутуу төрсөн, рахитын шинж тэмдэг хир илэрч буй эсэх зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс  хамаарч өөр өөр байж болох тул эмчтэйгээ сайн ярилцаж шийдэх хэрэгтэй. Гэхдээ манай оронд сульдаа-pахитаас урьдчилан сэргийлэхийн тулд өдөрт 400-500 о.у.н (олон улсын нэгж)-р өдөр бүр 3 нас хүртэл нь өгнө. Харин сульдаа-рахитын шинж (туранхай, жингээ нэмэхгүй байх, арьс нь уян хатан шинж чанараа алдах, хавирга-мөгөөрсний уулзвар хэсэг бүдүүрчж эрх шиг бондойх, бугуй орчим бугуйвч зүүсэн мэт бүдүүрч бондойх) тод илэрсэн тохиолдолд Д аминдэмийг өндөр тунгаар буюу 1000-2000 о.у.н-р өгнө.

Манай эцэг эхчүүд хүүхэд маань маш их хөлөрдөг, шилээ шөргөөж, дагзны үс нь уначихлаа, толгой нь том харагдаад байна гэж эмчид ханддаг. Гэтэл хүүхэд нь тураагүй, жингээ сайн нэмсэн, марайлаг эрүүл хүүхэд байдаг. Энэ зовиураар эмч Д аминдэмийн тунг ихэсгэж уухыг зөвлөдөг. Гэтэл хүүхэд нь сульдаагүй, Д аиндэмийн тунг нэмэх огт үндэслэлгүй байдаг. Д аминдэмийг шаардлагагүй тохиолдолд өндөр тунгаар урт хугацаанд уулгавал хүүхдийн бөөрний эд эс гэмтэх эрсдэлтэй, энэ нь хожуу буюу том болоход нь илэрч болдогийг анхаарах хэрэгтэй. 

Ямар Д Аминдэм сонгож өгөх вэ? гэдэгт манайд сонголт их байдаг. Тухайлбал өрхийн эмнэлгээр үнэгүй тараагддаг Д2 шахмал (ДЭМБ-аас буурай хөгжилтэй оронд),  Оросоос, Европоос, Америкаас оруулж ирж худалдаалдаг Д3 шингэн, тосон, шахмал, спиртэй гэх мэт

Мэдээж хүүхэддээ 3 нас хүртэл өдөр бүр Д аминдэм уулгах тул өгөхөд хялбар шингэн хэлбэртэй, амт нь хүүхдэд тааламжтай, ямар нэг химийн бодисгүй байвал зохилтой.

  • 1 120

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/