+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

А ба Д аминдэмийг хамт уулгаж болох уу?

Манайд А ба Д аминдэмийг хамт уулгаж болохгүй гэж зөвлөдөг нь үндэслэлгүй юм.  А ба Д аминдэмийн харилцан үйлчлэлийг сүүлийн хэдэн арван жилийн туршид судлаж байгаа боловч өнөөдрийг хүртэл эцэслэн тогтоогоогүй байна. Олон арван судалгааны дүн энэхүү 2 аминдэмийг эсрэг үйлчлэлтэй гэж гарсан байдаг ч мөн л олон арван судалгааны дүн үүнийг үгүйсгэсэн байдаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) 2011 онд гаргасан “6-59 сартай хүүхдэд А аминдэм хэрэглэх” удирдамжийн 8-р хуудсан дахь “Цаашид судлах асуудлууд” дотор А аминдэмийн бусад аминдэм болон зарим вакцинтай (сахуу, татран, саа) харилцан үйлчлэлийг судлан тогтоох асуудал орсон байгааг доорх линкээр орж харж болно.

Одоогийн байдлаар ДЭМБ төдийгүй АНУ-ын томоохон хүүхдийн эмнэлгүүд энэхүү 2 аминдэмийг цуг уухгүй байхыг зөвлөсөн зүйл байхгүй байна.

2011 онд гаргасан энэхүү зөвлөмжтэй эмч мэргэжилтнүүд, эцэг эхчүүдийг танилцахыг зөвлөж байна.

Уг удирдамжийг 2016 онд шинэчлэх болно гэдгийг 11-р хуудаснаас харж болно. Өөрөөр хэлбэл иймэрхүү удирдамжууд дунджаар 5 жил тутам шинэчлэгдэж байдаг тул эмч мэргэжилтнүүд төдийгүй эцэг эхчүүд ч байнга шинэ соргог мэдээллийг цаг алдалгүй авч чаддаг байх нь чухал байна.

  • 433

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/