+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Баланопостит буюу шодойн тээрхийн үрэвсэл яаж илэрдэг вэ?

Баланопостит буюу шодойн тээрхийн үрэвсэл яаж илэрдэг вэ?Эрэгтэй хүүхдийн шодой өвдөж, хавдаж, улайж, үнэртэй идээ шиг шингэн гарахад үрэвссэн байна гэж үзнэ. Энэ нь шодойн тээрхий, толгой хоёрын завсар ялгарч хуримтлагддаг “цагаан юм” /смегма, smegma/ бохирдож, нян үржиж, нялцайсанаас болно.  

 

Бага насны хөвгүүдийн шодойн тээрхий үрэвсэх нь тээрхийн доор хуримтлагдсан ”цагаан юм” /смегма, smegma/ үрэвсэнээс болдог. “Цагаан юм” нь тээрхийн арьс шодойн толгой завсар хувимлагдаж товойж харагдах бөгөөд наалдцыг салгаж байдаг, өөрөө бол үрэвсдэггүй. Бэлгийн хоёрдахь боожилт буюу 12 наснаас хойш өнгөгүй болдог.

Бага насны хөвгүүдийн тээрхийн арьс шамрагдаагүй байх нь хэвийн бөгөөд харагдах цагаан юмыг угааж цэвэрлэхгүй байх нь тээрхийн арьс улмаар шодойн толгой үрэвсэх шалтгаан болдог. Манай эцэг эхчүүд хүүхдийнхээ шодойг угааж цэвэрлэх ёстой гэдгийг төдийлөн мэддэггүй учир 4-5-аас доош насанд БАЛАНОПОСТИТ элбэг тохиолддог.

Хүүхдийн арьс эмзэг тул хөлрөх, живхийг солихгүй удах, усанд орохдоо шодойг угаахгүй байх, зориулалтын биш савангаар угаах, шодойг цэвэрлэхдээ арьсыг язлах, гэмтээх, дотуур хувцсыг нь угааж буй угаалгын  нунтаг/саван тохирохгүй байх нь баланопоститийн шалтгаан болж болно. Түүнчлэн маш ховор тохиолдолд чихрийн шижин байж болохыг мартаж болохгүй.

Баланопоститийн үед тээрхийн арьс, шодойн толгой улайж үрэвсэн хавдаж загатнан шээхэд өвдөж зовиурлана. Түүнчлэн тээрхийн арьсан доор хуримтлагдсан смегма буюу цагаан юм шингэрч нян үржин идээ шиг цайвар өнгөтэй, үнэртэй, шингэн болж шодойг дарч шахахад толгойн завсараар идээ гардаг. Үүнд эцэг, эхчүүд шодой нь идээлж үрэвслээ, яасан юм бол гэж сандарч эмнэлэгт ханддаг.  Ялангуяа энэ нь хүүхдийнхээ биеийн хирийг угаалгүйгээр баннатай усанд “тоглуулахад” ус нь бохирдож тэр нь шодойн тээрхийн арьсны завсар орж “цагаан юм”-ийг бохирдуулж нян үржсэнээс болдог. Баннатай усанд орсоны дараа 1-2 хоногт хүүхэд чинь шодой өвдөөд байна гэж зовиурлах бөгөөд үзэхэд улайж хавдсан, шингэн идээ гарсан байдаг.

Насанд хүрэгсэдийн хувьд бэлгийн замаар дамжих халдвар тээрхийн арьс, шодойн үрэвслийн үндсэн шалтгаан болдог. Харин хүүхдийн тээрхийн арьс үрэвсэхийг \баланопостит\ бэлгийн замаар дамжих халдвар хэмээн тайлбарлах нь дэндүү үндэслэлгүй бөгөөд буруу гэдгийг анхаарах хэрэгтэй!

Шодойн ариун цэвэр буюу Баланопоститоос яаж сэргийлэх вэ?

Усанд ороход нь тэрхийн арьсыг болгоомжтой шамлаж усаар эсвэл рН саармаг, өнгө үнэргүй шингэн савангаар угааж зөөлөн арчиж хатаагаад живх эсвэл дотуур өмдийг нь өмсүүлж байх нь баланопоститаар өвчлөхөөс сэргийлэх бөгөөд энэ нь шодойн ариун цэвэр юм.

Эмчилгээ нь шалтгаанаас шууд хамааралтай. Ариун цэврын дэглэм баримтлах буюу шодойг угаах нь зарим тохиолдолд хангалттай байхад шаардлагатай бол тохирох антибиотик уулгах, антибиотиктой тос түрхэх, харин зарим тохиолдолд харшлын эм, тос түрхэх зэрэг аргуудыг хэрэглэнэ.

  • 14 412

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/