+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Эрэгтэй хүүхдийнхээ бэлэг эрхтэн - шодойг хэрхэн угаах вэ?

Юуны өмнө эрэгтэй хүүхдийн шодой төдийлөн “анхаарал халамж” шаардаад байдаггүй, “хамаагүй хүрэхэд” амархан хөвчирдөг маш мэдрэмтгий эрхтэн гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Эрэгтэй хүүхдийнхээ бэлэг эрхтэн - шодойг хэрхэн угаах вэ?Хүүхдийн шодойг усанд орох бүрийд нь савандаж эсвэл цэвэр усаар угаана. Хүүхдийн зориулалтын шингэн саван хэрэглэж болно. Ямар нэг хэрэгсэл (хөвөнтэй савх, тусгай зориулалтын ариутгалын бодис гэх мэт) огт хэрэглэхгүй. Шодойн толгойг хучиж буй тээрхийн арьсыг маш болгоомжтой, аажим шулуутгаж хойшлуулахад л хангалттай. Шамлаж ялангуяа хүчээр шамлаж огт болохгүй! Шодойг шамлах гэдэг нь шодойн толгойг хагас эсвэл бүрэн (омгийг гартал) гаргахыг хэлнэ.

Гадаадын эмч нар “DO NOT let your doctor or anyone else try to retract your child`s foreskin”  орчуулбал “Эмч болон хэн нэг хүнд хүүхдийнхээ шодойг шамлахыг зөвшөөрч болохгүй” гэж эцэг эхчүүдэд зөвлөдөг.

Хөхүүл болон бага насны хүүхдийн тээрхийн арьс шодойн толгойнд яг л хумс нь хуруунд наалдан бэхлэгдсэн байдаг шиг нягт наалдсан байдаг.  Энэхүү төрөлхийн, онгон наалдсан тээрхийн арьсыг хүчээр, хүчирхийлж шамлах нь маш хүчтэй өвтгөх бөгөөд цус гарах, халдвар орох, сорвижин нарийсах хүндрэл үүсгэх магадлал өндөр болдог. Шодойг угаахдаа үүнийг анхаарах хэрэгтэй.

Хэрвээ хүүхдийн чинь шодой шамардаггүй бол зөвхөн гаднаас нь угаахад л хангалттай. Яг л гарын хурууг нь угааж байгаа мэт биеийг нь угаадаг зөөлөн даавуу, пролоноор угаана. Мөн тээрхийн арьсыг нь бага зэрэг шулуутгаж байгаад гарсан цагаан юмыг (smegma) нь угаана. Тэгэхээр нярай, бага насны хүүхдийн шамардаггүй шодойг угаахад маш амархан гэж ойлгож болно.

Хүүхэд том болохын хэрээр тээрхийн арьс өөрөө бага, багаар шамрагдан улмаар бүрэн шамрагддаг гэдгийг Та бүхэн мэднэ. Зарим хүүхдийнх 5 нас гэхэд шамрагддаг байхад заримынх нь бэлгийн бойжилтийн насанд буюу 12-16 насанд шамрагдана. Шодойн толгой аль хүртэл шамрагдаж байна тэр хүртэл нь шамлаад ил гарсан хэсгийг угаах хэрэгтэй. Гэхдээ хүүхэд чинь өөрөө шамлавал сайн. Учир нь өөрийгөө өвдүүлэхгүй болгоомжтой шамладаг. Шодойн толгойн ил гарсан хэсгийг цэвэр усаар угааж /хуримтлагдсан цагаан юм – смегма, орсон хиртэй ус зэргийг/ тээрхийн арьсыг буцааж урагшаа болгон толгойг хучина. Шодойн гадна талыг хуурай алчуураар арчина. 

Том болсон хүүдээ усанд орохдоо шодойгоо яаж угаах талаар аав нь дараах зүйлийг зааж сургаарай!  Үүнд:

  • Тээрхийн арьсыг болгоомжтой хойшлуулна.
  • Шингэн савангаар шодойн шамлагдан ил гарсан хэсгийг угаана.
  • Цэвэр усаар саванг арилтал зайлна.
  • Савандахгүй цэвэр усаар угааж болно.
  • Тээрхийн арьсыг урагш нь буцааж татан шодойн толгойг хучина.

Эрэгтэй хүүхдийнхээ бэлэг эрхтэн - шодойг хэрхэн угаах вэ?Шодойг зөвхөн гаднаас нь угаах юм шиг буруу ойлгосон эцэг эхчүүд байдаг. Шамрагддаагүй шодойг гаднаас нь угаана, ялангуяа нярай, хөхүүл, бага насны хүүхдийн шодойг хурууг нь угааж байгаа мэт угаана шэсэн үг. Харин хүүхэд том болохын хэрээр шодой өөрөө хагас эсвэл бүрэн шамрагдах болоход тээрхийн арьсыг арь хүртэл өвдөлтгүй шамлагдаж байна тэр хүртэл нь шамлаж угаана. 4-5 настай хүүхдийг  өөрөөр нь шамлуулж угаалгана, яаж угаахыг зааж өгнө. Өдөр бүр угаахгүй! Зөвхөн 7 хоногт 1-2 улмаар 3 удаа усанд оруулдаг бол тэр үед л угаахыг анхаараарай!

Ийнхүү насанд хүрээд усанд орох бүрийдээ ингэж угааж байх дадал зуршилийг багаас нь хэвшүүлэх хэрэгтэй. Энэ бол эрэгтэй хүний шодойн ариун цэвэр юм.

Харин хүүхдийнхээ биеийн хэрийг угаалгүйгээр баннатай усанд оруулж “тоглуулдаг” явдал манайд элбэг ажиглагддаг. Энэ тохиолдолд банны ус бохирдож, бохир ус шодойн толгойг хучиж буй тээрхийн арьсны завсараар орж тэнд байгаа “цагаан юм-smegma” –г “нялцайлган бактери үржиж улмаар 1-2 хоногийг дотор хүүхдийн шодойноос идээ шиг, үнэртэй шингэн гарч эхэлдэг. Энэ нь Баланопостит буюу Тээрхийн арьсны үрэвсэл боллоо гэсэн үг. Энэ талаар хуудаснаас уншаарай.

  • 5 907

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/