+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Эрүүл хүүхэд тээж төрүүлэхийн тулд юуг анхаарах нь чухал вэ?

Нөхөн үржихүйн насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс ирээдүйд төрөх хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах талаар хэдийнээ анхаарч байх ёстой. Эрүүл эх эцэг, эрүүл гэр бүлээс эрүүл хүүхэд төрнө. Өөрөөр хэлбэл хүүхдийн эрүүл мэнд түүнийг эхийн хэвлийд бүрэлдэн бий болохоос ч өмнө яригдах асуудал юм. Эрүүл хүүхэд тээж төрүүлэхэд дараах хүчин зүйлийг анхаарах хэрэгтэй.

Үүнд:

  • Эцэг эхийн нас 20-35 байх
  • Жирэмслэлтийг төлөвлөх
  • Эцэг эхийн биеийн эрүүл мэнд (бэлгийн замаар дамжих халдвар, чихрийн шижин, бамбай булчирхайн эмгэгүүд, артерийн даралт ихсэх зэрэг архаг өвчнүүдийг эмчлэх)
  • Архи тамхи хэрэглэхгүй байх
  • Жирэмсэн үедээ эмийн бэлдмэлүүдэд туйлын болгоомжтой хандах
  • Жирэмслэхээс 1-2 сарын өмнөөс өдөрт 400 мгр фолийн хүчил, түүнийг агуулсан мультивитамин ууж эхлэх
  • Хүнд хортой нөхцлөөс зайлсхийх
  • Биеийн жингээ хэвийн хэмжээнд барих
  • Аливаа хэлбэрийн хүчирхийлэлээс ангид, сэтгэл санаа тайван, амар амгалан байх
  • Удам угсаагаа сайтар судлах

Гэхдээ ургийн эрхтэн тогтолцооны гаж хөгжлийн шалтгааны дийлэнхийг анагаах ухаан олж тогтоогоогүй байгааг анхаарах хэрэгтэй.

Эрүүл хүүхэд тээж төрүүлэхийн тулд юуг анхаарах нь чухал вэ? Эрүүл хүүхэд тээж төрүүлэхийн тулд юуг анхаарах нь чухал вэ?

  • 669

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/