+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхэд бүр ижил байдаг уу?

Манай ээж, аавууд хүүхэд маань муу унтдаг, олон сэрдэг, их уйлдаг, их цочдог, ээрдэг, их хөлөрдөг, шилээ шөргөөдөг, дагны үс нь халцарсан, толгой нь халдаг, зулай нь лугшдаг, чихээ маажаад, үсээ зулгаадаг, гулгидаг, хамар нь битүүрээд гахай шиг дуугардаг, шодойгоо барьж зулгаадаг, жижиг шодойтой, шамлагддаггүй, шээхдээ дүлдэг, зогсохдоо өлмийддөг зэрэг олон төрлийн зовиур хэлж эмчид үзүүлэх нь элбэг.

Үүнийг зовиур болгодог ч эцэг эхийг буруутгах аргагүй.

Эмч эдгээр зовиурт онош /тархины даралт, рахит-сульдааь чихний үрэвсэл...гэх мэт/ тавьж, шинжилгээнд /зулайн эхо г.м/ илгээн эмчлэх гэдэг нь үндэслэлгүй боловч танд туслах гэсэн тэднийг мөн л буруутгах аргагүй. Гэтэл энэ нь тухайн хүүхдийн онцлог, аажимдаа зүгээр болох эрүүл, хэвийн шинж тул энэхүү буруу хандлага өөрчлөгдөөсэй гэж уг мэдээллийг олон улсын түвшний мэргэжлийн материалыг судлан нийтэлж байна.

Ингээд нэг айлын 2 эрэгтэй хүүхдийн дүрслэн бичье.

  • Эхний хүүхэд нь тайван, дөлгөөн, өөрийгөө саатуулаад, орчин тойрноо хараад хэвтэх бөгөөд өөртөө анхаарал хандуулах гээд байдаггүй. Нойр нь хүрэхээр бүүвэйлэх, хөхүүлэх, орон дээр тавих зэрэгт унтдаг. Хангалттай унтаж, ойр ойрхон хөхөө хөхдөггүй. Том болоод аливаа юманд тайван хандаж, өөрийн юмыг бусдад харамладаггүй, сэтгэл хөдлөл багатай. Энэ хүү “тайван хүүхэд”.
  • Хоёрдахь хүүхэд нь байнга уйлж тайван биш “муухай аашлан” амархан цочно. Хөл гараа хүчтэй савчин сэрүүн үедээ огцом хөдөлнө. Унтах цаг нь богинохон, ойр орчны өчүүхэн хөдөлгөөн, дуу, чимээ, гэрэлд цочино. Хөхөхдөө яаруу сандруу, “гуд гуд” хийтэй залиглана. Унтах, хооллох нь тодорхой цаг хэмнэлгүй. Чихээ маажиж үсээ зулгаана. Том болоод аливаа юманд сониуч, өөрийн юмыг бусдаас харамладаг, сэтгэл хөдлөл ихтэй. Энэ хүү ”сэргэлэн, хөдөлгөөнтэй хүүхэд” .

2 хүү хоёулаа хөлөрнө, шилээ шөргөөж дагзны үс нь унасан, толгой, дагз нь хална, зулай лугшина, заримдаа гахай шиг дуугарна. Нэгний шодойн нь нөгөөгийнхөөс жижиг харагддаг, шодойн үзүүр нарийхан нөгөөгийх нь бага зэрэг шамрагддаг. Шээхдээ хоёулаа дүлнэ, зогсохдоо өлмийднө.

Энэ 2 хүүхэд хоёулаа эрүүл, хэвийн. Нэг нь сайн, нөгөө нь муу биш. Харин хувь хүний зан төлөв, ааш нь өөр, бие махбодийн онцлог шинжүүдтэй, эрхтэний үйл ажиллагаа, хөгжил бүрэн гүйцээгүй, харилцан адилгүй. Ийм учраас л төрсөн цагаас нь 2 хүүг өөр өөрөөр өсгөж хүмүүжүүлэх хэрэгтэй!

Яг л дээр бичсэн 2 хүүхэд шиг танай хүүхэд цорын ганц, давтагдашгүй хувь хүн гэдгийг  амьдралынх нь эхний хоногуудаас ойлгох ёстой. Бусад хүүхэдтэй адилхан байх албагүй, тийм ч боломжгүй. Гэхдээ удмын нөлөө байгаа нь ойлгомжтой.

Дөнгөж төрсөн нялх үрээ таньж мэдэх нь эцэг эхийн хувьд сонирхолтой, сэтгэл хөдлөм байх ёстой. Бяцхан үр чинь хурдан хөдөлгөөнтэй, эрч хүчтэй гэж ажиглагдаж байна уу, эсвэл амгалан дөлгөөн гэж харагдаж байна уу?  Энэ нь анх удаа усанд оруулах, өөр орчинд очих зэрэгт илүү мэдрэгдэх боловч унтахын өмнө, уйлах зэргээс нь ажиглаж болно. Хүүхдээ сайн ажиглаж хувь хүнийх нь зан чанарыг мэдэж, дахин давтагдашгүй болохыг ойлгон түүнд нь тохируулан өсгөж, хүмүүжүүлж, харилцах шаардлагатай ! 

Хүүхдийнхээ онцлог – эрүүл, хэвийн шинжийг зовиур болгон эмчид хандах шаардлагагүй гэдгийг та мэдэж авсан гэж найдаж байна. Гадаадын хүүхдүүд ч мөн адил бөгөөд эмч нар нь дээрхи шинжийг эрүүл, оношилгоо, эмчилгээ шаардлагагүй гэж тайлбарладаг болой!

  • 1 917

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/