+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Нярай хүүхэд яагаад уйлдаг вэ?

Нярай хүүхэд уйлна гэдэг ээж, аавдаа ямар нэг юм хэлэхийг хичээж байна гэсэн үг.

Тэд бүхий л хэрэгцээгээ уйлж илэрхийлдэг. Өөрөөр одоохондоо өөрийгөө яаж ч илэрхийлж чадахгүй нь ойлгомжтой. Хүүхэд чинь уйлж эхэлбэл юу хэлэхийг хүсч байгаа бол гэж бодох хэрэгтэй. Үүнд:

1. Би өлсөж байна.

Нярай хүүхдийг ойролцоогоор 2-3 цаг тутам хооллох шаардлагатай. Иймд хөхүү- лэх хэрэгтэй гэсэн үг.

2. Би ямар нэг юм хөхмөөр байна.

Хөхөх нь хүүхдэд байдаг төрөлхийн рефлекс бөгөөд сайн тайвршуулдаг. Хэрвээ хүүхэд чинь саяхан идсэн, өлсөөгүй хэрнээ уйлж байвал соосго хөхүүлж болно.

3. Би унтмаар байна.

Нярай хүүхэд хоногт дунджаар 16 цаг унтдаг. Зөөлөн бүүвэйлж унтуулна.

4. Би нойтон байна.

Живхийг нь ойр ойрхон сольж цэвэр, хуурай байлгах хэрэгтэй.

5. Би хөдөлмөөр байна

(биеийнхээ чилээг гаргамаар байна). Хүүхдийн хөдөлгөөнийг хязгаарлахаар чанга өлгийдөж болохгүй. Хүүхдээ тэврэх, бүүвэйлэх, байрлалыг нь өөрчлөх хэрэгтэй. 2 сартайгаас иллэг хийж эхэлнэ.

6. Би халууцаад/даараад байна.

Манайхан хүүхдээ их бэгнэдэг. Хүүхдийн өрөөний дулаан 22-24oС, чийгшил 40-50% байх ёстой.

7. Би ганцаардаж байна

(надад уйтгартай байна). Хүүхдээ тэврэх, түүнтэй ярих/эрхлүүлэх, нурууг нь илэх, гадаа авч гарах зэрэг арга хэмжээ авч болно. Түүнчлэн нярай хүүхдэд зориулсан хөгжим сонсгож болно.

8. Би тайван баймаар байна.

Чанга дуу чимээ (ах эгч нар нь шуугилдах, тоос сорогч, хэрүүл маргаан), хурц гэрэл зэрэг нь хүүхдийг ядраадаг тул тайван намуухан орчин  бүрдүүлэх шаардлагатай.

Эдгээр арга хэмжээг аваад ямар ч үр дүнгүй, хүүхэд чинь үргэлжлүүлэн уйлсаар байвал тэр “Би өвчтэй байна” гэж хэлж байж болзошгүй тул хүүхдийн эмчид хандаарай. Уйлж байгаа нялх хүүхдээ хэрхэвч хүчтэй сэрсэрч болохгүй!

Харин хүүхэд 3-5 сар хүрэхэд хэрэгцээгээ зөвхөн уйлж биш арай өөрөөр, илүү “боловсронгуй аргаар” илэрхийлж сурна. Энэ бол биеийн хэл юм.

Биеийн хэл гэдэг нь хэл ярианы бус аргаар харилцах арга болно. Жишээлбэл нүүрний янз бүрийн хувирал, дохио зангаа, нүдний хөдөлгөөн гэх мэт.

Хөхүүл, бага насны хүүхэд баярлах, уурлах, уйтгарлах, сонирхох, ямар нэг юмыг хүсэхгүй байх, зэвүүцэх, айх, гэмших, жигших, ичих зэрэг хүнд байдаг бүхий л сэтгэл хөдлөлөө нүүр царайны илэрхийлэл, биеийн хэлээрээ илэрхийлж байдгийг эцэг эхчүүд тэр бүр төсөөлдөггүй. Үсээ зулгаах, толгойгоо маажих, толгойгоо янз бүрээр хөдөлгөх, чихээ зулгаах зэрэг үйлдэл хийхэд юуны түрүүнд толгой нь өвдөөд байна, чих нь өвдөөд байна, харшил илэрлээ гэж боддог. Гэтэл энэ нь үнэндээ тэр бүр эмгэг байдаггүй. Хүүхдээ сайтар ажиглаж ямар нөхцөл байдалд, хэзээ, ямар үйлдэл хийж буйг нь гярхай ажиглан хүүхдийнхээ эмчтэй ярилцсанаар тэдний биеийн хэлийг тайлж “орчуулж” болно. Ингэхдээ хүүхдэд нь халуурах, нус гоожих, ханиах, бөөлжих, суулгах, чихнээс булаг гоожих, тууралт туурах зэрэг ямар нэг өвчин эмгэгийн шинж байх ёсгүйг анхаараарай. Жишээлбэл:

  • Нүдээ нухлах нь ядарсныг
  • Хамраа үрчийлгэх нь дургүй нь хүрч буйг
  • Үсээ зулгаах нь аливаа сөрөг сэтгэл хөдлөлийг (стресс)
  • Чихээ зулгаах нь ямар нэг юманд сэтгэл нь гонсойхыг илтгэж байж болно.

Харин арагшаа нумарч гар хөлөө чангалан нүдээ том болгох нь хүчтэй өвдөлт мэдэрч буйг илтгэж болзошгүйг анхаараарай.

Хүүхэд хэлд орж сайн ярьж сурахаасаа өмнө аав ээж, орчин тойрныхонтойгоо биеийн хэлээр харилцдаг гэдгийг мэдэж хүүхдийнхээ хийж буй үйлдлийг ажиглан хэрвээ санаа зовоох зүйл байвал хүүхдийн эмчид хандах хэрэгтэй.

  • 1 607

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/