+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хөхүүл эхчүүд яаж хооллох ёстой вэ ?

Хүүхдээ хөхүүлнэ гэдэг нь түүний өсөлт хөгжилт, эрүүл мэндэд нэн хэрэгцээтэй хоол тэжээлийг өгч байна гэсэн үг. Хүүхдийг 2 нас хүртэл хөхүүлэх ёстой гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ), Нэгдсэн Үндэсний Байгууллагын (НҮБ) Хүүхдийн сан зөвлөж байна.

Хөхүүл эхчүүд яаж хооллох ёстой вэ ?Хөхүүл эхчүүд ердийнхөөс арай илүү буюу 400-500 калори нэмж идэх шаардлагатай (хүнд өдөрт дунджаар 2000 калори шаардлагатай). Энэ нь тийм ч их биш юм.

Жишээлбэл:

Бүхэл үрийн 1 зүсэм маслотай талх, 1 ширхэг алим эсвэл гадил, тэгээд 1 аяга тараг нэмэхэд л энэ 400-500 калорийг авч чадна.

Хөхүүл эхчүүдийн идэх “тусгай” хоол гэж байхгүй. Урьд идэж байсан хоол хүнсээ үргэлжлүүлэн иднэ. Гэхдээ олон төрлийн хоол хүнс, ялангуяа жимс, ногоо идэх хэрэгтэй. Ингэснээрээ хөхний сүүний амт, үнэр өөр өөр болж байдаг. Энэ нь хүүхдийг 6 сар хүрээд нэмэлт хоолонд ороход бэлтгэж өгдөг сайн талтай. Манайхан хөхүүл үедээ олон төрлийн хүнсний зүйл идэхийг цээрлэж ихэвчлэн мах, гурилаар хооллож байгаа нь зөв биш юм.

Жирэмсэн үедээ ууж байсан аминдэмээ төрсөний дараа заавал үргэлжлүүлэн уугаарай. Цагаан хоолтон ээжүүдийн хувьд В12 аминдэм нэмэлтээр уух шаардлагатай. Энэ аминдэм зөвхөн мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнд агуулагддаг ба хүүхдийн уураг тархины хөгжилд нэн чухал юм.

Түүнчлэн шингэн хангалттай ууж сайн унтаж амрах шаардлагатай.

Гэхдээ чихэрлэг ундаа, жүүснүүд жин нэмэх аюултай гэдгийг санах хэрэгтэй. Мөн өтгөн цай, кофег өдөрт 3 аягаас хэтрүүлж болохгүй. Каффеин нь  хөхний сүүгээр ялгардаг тул хүүхэд яг л та бид нар шиг унтахгүй байх эрсдэлтэй. Худалдаанд жирэмсэн, хөхүүл эхчүүдэд зориулсан каффеингүй цайнууд бий.

Хөхүүл эхчүүд яаж хооллох ёстой вэ ?Хөхүүл үед төмөр, уураг, кальцийгаар баялаг хоол хүнс зайлшгүй шаардлагатай. Төмрөөр баялаг хоол хүнсэнд мах, элэг, вандуй, бүхэл үрийн талх/боов/гурил, хатаасан жимс орно. Харин мах, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн, самар зэрэг нь уургаар баялаг. Сүү, сүүн  бүтээгдэхүүнийг кальцийгаар баялаг гэдгийг ээжүүд сайн мэддэг.

Хөхүүл үед спиртын төрлийн ундаа хэрэглэхгүй нь мэдээж. Түүнчлэн загас бусад далайн бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байвал зохилтой.

Эхийн идэж уусан зарим хүнсний бүтээгдэхүүн хүүхдэд харшил өгч болзошгүй. Харин эхийн идсэн сонгино, сармис, халуун ногоо хүүхдэд харшил өгдөг болох нь шинжлэх ухаанд нотлогдоогүй байна. Хэрвээ таны идсэн уусан зүйлээс шалтгаалж хүүхдийн арьсаар тууралт гарах, шингэн гүйлгэх эсвэл өтгөн нь хатаж байна гэж үзвэл тухайн сэжиглэж буй зүйлээ 7 хоног хэрэглэлгүй хүүхдийнхээ биеийн байдлыг ажиглаарай. Хэрэв энэ хугацаанд хүүхдэд илэрч байсан шинж тэмдгүүд аяндаа арилвал идсэн ууснаас чинь болсон байж болзошгүй гэж үзээд цаашид хориглох нь зүйтэй. Гэтэл шинж тэмдгүүд хэвээр байвал хүүхдийн эмчид хандахыг зөвлөж байна.

  • 724

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/