+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Апгарын оноо юуг илэрхийлдэг вэ?

Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн (Ягаан) 16-р хуудасны 8-р мөрөнд Апгарын оноог тэмдэглэсэн байдаг. Энэ бол хүүхэд эхээс мэндлэх үеийн амин үзүүлэлтүүдийн үнэлгээ юм. Үнэлгээг төрснөөс хойш 1 ба 5 минутын дараа 2 удаа хийдэг тул ташуу зураасаар зааглагдсан 2 тоо байна. Апгар гэдэг нь энэхүү үнэлгээг анх 1952 онд боловсруулсан Америкийн эмч Виржиниа Апгарын нэр юм. Нийт 5 үзүүлэлтийг 0-2 оноогоор үнэлж нийлбэрийг гаргадаг.

Үүнд:

1. Зүрхний цохилт
1минутанд 60-аас цөөн бол____________________0 оноо
60 – 100 бол_________________________________1 оноо
100-аас дээш бол_____________________________2 оноо
2. Амьсгал
Амьсгалгүй бол_______________________________0 оноо
Сулхан уйлж жигд бус амьсгалж байвал_________1 оноо
Тод чанга уйлж байвал________________________2 оноо
3. Булчингийн хүчдэл
Сул унжгар, үлбэгэр бол_______________________0 оноо
Нугарсан, бөгтийсөн бол________________________1 оноо
Идэвхитэй хөдөлгөөнтэй бол____________________2 оноо
4. Рефлеск буюу цочролд хариу өгөх
(хүүхдийг төрсний дараа хамар амыг нь соруулах үед үзүүлэх хариу үйлдэл)
Хариу үйлдэлгүй бол___________________________0 оноо
Зөвхөн нүүрээ татвагнуулж байвал_______________1 оноо
Хүчтэй уйлж угз татаж байвал___________________2 оноо
5. Арьсны өнгө
Цонхигор эсвэл хөх бол_________________________0 оноо
Зөвхөн мөчдүүд хөх, бусд хэсгээр
хэвийн/ягаан бол_______________________________1 оноо
Хэвийн/ягаан бол______________________________2 оноо

 

Эндээс үзвэл дээд оноо 10 байх боловч ийм оноотой хүүхэд их ховор. Учир нь дийлэнх хүүхдийн мөчдийн арьсны өнгө хөх байдаг. Апгарын оноо 7 – 10 бол хэвийн гэж үзнэ. 5 ба түүнээс бага оноотой хүүхдэд яаралтай тусламж шаардлагатай гэсэн үг.

Апгарын оноо юуг илэрхийлдэг вэ?Дутуу төрсөн, төрөлтийн хүндрэл үүссэн, яаралтай Кесар хагалгаагаар төрсөн, төрөлтийн үед өвдөлт намдаах бэлдмэл хэрэглэсэн бол бага оноотой байх магадлалтай. Хэдийгээр ийм хүүхдийн дийлэнх нь эрүүл өсч бойжих боловч тархины саа саажилт, оюуны хомсдол үүсэх эрсдэл өндөртэй гэдгийг санавал зохино (ялангуяа гүйцэт төрсөн нярайн хувьд). Гэхдээ Апгарын оноо өндөр байх нь цаашид хүүхэд хэвийн өсч хөгжиж, ухаантай, сурлага сайтай, боловсрол өндөр болно гэсэн үг хараахан биш юм. Амаржих газраас гэртээ гарахын өмнө Ягаан дэвтэрт нь Апгарын оноог тэмдэглэсэн эсэхийг заавал шалгаж хэрвээ тэмдэглээгүй бол Төрөлтийн түүхээс харж бичихийг хүсээрэй. Хүүхдээ анх удаа эмчид үзүүлэхдэээ Ягаан дэвтрийг нь мартахгүй байхыг сануулж байна. Учир нь хүүхдийн эмч эхний үзлэг хийхдээ Апгарын оноог нь харах шаардлага гардаг.

  • 4 929

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/