+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Нэмэлт хоолонд оруулах үед хүүхдийн гэдэс чихэлдэх аюултай юу?

Гэдэс чихэлдах гэдэг нь эсрэг гүрвэлзэлийн улмаас гэдэсний нэг хэсэг нөгөөдөө чихэгдэн орохыг хэлнэ. Ихэнхи тохиолдолд мухар гэдсэнд цутгалан гэдэс чихэлддэг.

Энэ нь ялангуяа хүүхдийг нэмэлт хоолонд оруулах үед (бага багаар дасгаж бус харьцангуй их хэмжээгээр өгөх) үүсэж болдог.  Түүнчлэн гэдэс чихэлдэх нь амьсгалын дээд замын халдвар ихэссэн цаг үед илүү тохиолддог.

Нэмэлт хоолонд оруулах үед хүүхдийн гэдэс чихэлдэх аюултай юу?Илрэх шинж тэмдэг:

Нэгдүгээрт: Гэдэс чихэлдэхэд хүүхдийн гэдсээр хүчтэй базлан өвдөж буй нь гэнэт чарлан уйлж мэдэгдэх бөгөөд тодорхой хугацааны (5-10 минут) дараа гэнэт намжин өвдөлтгүй болно. Юу болов гэмээр гэнэт уйлж, юу болров гэмээр гэнэт зүгээр болдог. Энэ нь хэд хэдэн удаа дахин илэрнэ. Ингэж “өвдөлт- намжилт” ээлжилдэг бөгөөд хүүхэд бөөлжижи болно.

Хоёрдугаарт: Баас нь шингэн улайвтар болно. Яг “түүхий махны шүүдэс” шиг

Гуравдугаарт: Хэвлийг тэмтрэхэд дунджаар 4-6 см орчим урттай, 2-3 см гочтой “зуйван хэлбэрийн” хатуувтар зүйл (чихэлдсэн гэдэсний гогцоо) тэмтрэгдэнэ. Үүнийг ялангуяа эмч тэмтэрч илрүүлдэг.

Энэ “Гурамсан сонгомол шинж”-ээр гэдэс чихэлдсэн эхэхийг төвөггүй оношлоно. Гэхдээ эдгээр 3 шинжийг нэг, эсвэл хоёр нь илэрч болно. Ялангуяа эхний болон хоёрдохь шинж илэрвэл яаралтай эмнэлэгт хандаарай!

Эмнэлэгт онош тавьсаны дараа хошногоор шингэн шахаж чихэлдэлтийг гаргаж болно. Рентген шинжилгээгээр гэдэс чихэлдэлт байсныг тогтоож чаддаг. Хэрэв илэрхий түгжрэл тодорхойлогдож буй мөн гэдэс чихэлдээд 48 цаг түүнээс илүү хугацаа болсон бол хагалгаа хийхгүйгээр чихэлдэлтийг гаргана гэдэг боломжгүй бөгөөд зөвшөөрөшгүй зүйл юм. Энэ тохиолдолд хагалгаа хийх шаардлагатай.

  • 1 541

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/