+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хооллолтын төлвүүд

Хүүхэд бүр хооллолтын өөрийн гэсэн төлөв, хэв маягтай байдаг. АНУ-ын төдийгүй дэлхийн шилдэг 10 их сургуулийн жагсаалтанд байнга багтдаг Yale их сургуулийн (1701 онд байгуулагдсан) эрдэмтэн судлаачид зонхилон тохиолдох 5 төлвийг тодорхойлжээ. Эдгээрийг уншаад хүүхдээ алинд нь хамаарахыг ажиглаарай.

  1. Ховдоглон хооллогч:

Хөхний толгойг аманд нь хүргэмэц шууд л “ажилдаа орж” ховдоглон хөхөж эхэлнэ. Тэгээд 10-20 мин тасралтгүй эрч хүчтэйгээр хөхдөг. Сар сараар тэдний ингэж ховдоглон идэх нь арай багасдаг.

 

  1. Эв дүйгүй хооллогч:

Ийм хүүхдүүд хөхөө/угжаа хөхөхдөө ширүүн дориун, “галзуу” юм шиг авирлана. Хүүхэд хөхөө амаараа шүүрэн авч сорох боловч удалгүй амнаасаа буцааж гарган уурлан байдгаараа гэдийн уйлна. Ийм хүүхдийг хөхүүлэхдээ хэд хэдэн удаа тайвшруулж аргадах хэрэгтэй болдог. Ихээр өлсөж уурлахаас нь өмнө буюу хүүхдээ сэрмэгц хөхүүлэх нь тэднийг ингэж аашлахаас сэргийлдэг. Түүнчлэн сүү ихтэй хөхийг хөхөх үед хүүхэд ийнхүү уурладаг. Иймд хөхөө бага зэрэг сааж сүү садрахыг багасгаж хөхүүлэх нь тустай.

 

  1. Залхуу хооллогч:

Хөхний сүү эвлэж урстал тэд “залхууран” хүлээх маягтай байдаг. Ийм хүүхэд угжинд илүү дуртай. Учир нь угжны сүү хөдөлмөр зарцуулахгүйгээр ам руу нь урсан ордог. Залхуу хүүхдийг хөхөө хөхөж сургахад уйгагүй хөдөлмөр зарцуулах шаардлагатай. Хөхний сүүний гарцаа нэмэгдүүлэх, хөхүүлэхийн өмнө сааж сүүний урсгал ихэсч эвлэхээр нь хөхүүлэх нь тустай. Ийм хүүхдэд сүү, бусад шингэнг угжаар өгөхөд маш амархан хөхөө “голдог” болохыг анхаарах хэрэгтэй.

 

  1. Тамшаалан хооллогч:

Тэд эхлээд хөхний толгойгоор “тоглон” сүүгээ амтлан, залгихаасаа өмнө уруулаа тамшаална. Хэрэв тэдний хөхөхийг яаруулах юм бол эсэргүүцэн уурлаж уйлна. Иймд тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Хөхний толгойгоороо хэдэн минут “тоглон” хэсэг тамшаалсны эцэст хүүхэд сайн хөхдөг.

 

  1. Унтангаа хооллогч:

Ийм хүүхдүүд хэдэн минут хөхөөд хэдэн минут амардаг. Тэр ч байтугай унтаад өгдөг. “Нүдний хор гаргаснаа” эргээд хөхөж эхэлнэ. Энэ тохиолдолд хүүхдийнхээ хүссэнээр, уян хатан байх шаардлагатай.

Төрсний дараах эхний хэдэн долоо хоногт хүүхдийнхээ хооллолтын төлвийг ажиглаж мэдэх нь маш чухал. Ингэснээр хүүхдээ өлссөн эсэх, цадсан байдал, хоногт хэдэн удаа хооллох шаардлагатай, хөхүүлэхэд шаардагдах хугацаа зэргийг тодорхойлж чадна. Түүнчлэн хүүхэд бүрт хооллох хамгийн тохиромжтой байрлал, орчин байдаг төдийгүй эхийнхээ 2 хөхний аль нэгийг хөхөх илүү дуртай байх нь элбэг гэдгийг санаарай. Эдгээрийг таньж ойлгосны үндсэн дээр хүүхдээ хөхүүлэх нь хөхний сүүний гарцыг нэмэгдүүлэх, хүүхэд жингээ сайн нэмэхэд ихээхэн тустай бөгөөд хүүхдээ “угжны” болохоос сэргийлэх гол үндэс болно.

  • 601

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/