+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхэддээ соосго хөхүүлж болох уу?

Хүүхэддээ соосго хөхүүлж болох уу?Эцэг эхчүүдэд нярай хүүхдээ тайвшруулах шаардлага байнга гардаг.

Зарим нь бүүвэйлдэг, нөгөө хэсэг нь соосго хөхүүлдэг. Хүүхэд ямар нэг юм хөхөх нь тэднийг тайвшруулах нэг сайн арга юм. Хүүхэд ураг байхаасаа л хуруугаа хөхдөг. Хөхөх нь хүүхдэд байдаг маш хүчтэй рефлекс юм.  Иймд 1 сартайгаас хүүхэддээ соосго хөхүүлж болно. Эхний сар хүүхэд хөхөө ойр ойрхон, олон хөхөх шаардлагатай бөгөөд энэ нь хөхний сүүний гарцыг нэмэгдүүлэх хамгийн сайн арга тул хүссэн үед нь хөхөө хөхүүлэх хэрэгтэй. Эхний сар хүүхэд өөрийнхээ бүхий л хүч энергийг соосго биш харин хөхний сүүгээ хөхөхөд зарцуулах ёстой.

Хүүхэд 2 сар орчимтойгоосоо хуруугаа хөхөж эхэлдэг. Соосго хөхүүлэх нь хуруугаа хөхдөг болохоос сэргийлэх үндсэн арга юм. Хуруугаа хөхсний оронд соосго хөхүүлэх нь хавьгүй дээр. Учир нь удаан хугацааны турш хуруугаа хөхөх нь хүүхэд буруу хазалттай болох эрсдэлтэй. Харин соосго хөхөхөд ийм аюул маш бага. Хуруугаа хөхдөг зуршлыг зогсоох маш хэцүү, харин соосгоноос гаргаж болно.

Хүүхдийг өлсөөгүй хэрнээ тайван биш байхад соосго хөхүүлнэ. Эхний 6-8 сард шаардлагатай үед ямар нэг хязгаарлалтгүйгээр соосго хөхүүлж болно. Гэхдээ хүүхэд уйлах нь олон шалтгаантай бөгөөд тайвшруулах бусад аргуудыг мартаж болохгүй. Вакцин тариулах, шинжилгээ өгөх зэрэг үед соосго хөхүүлэх нь өвдөлтийг багасгаж хүүхдийг тайвшруулах нэг арга болдог. Түүнчлэн унтахын өмнө их уйлдаг хүүхдэд соосго тус болдог. Мөн онгоцоор зорчих үед чихний өвдөлтийг намдаадгийг бид сайн мэднэ.

Хүүхэддээ соосго хөхүүлж болох уу?Хүүхэд суудаг, мөлхдөг болмогц соосго хөхүүлэхийг нь багасгаж эхэлнэ. Аль болох тайвшруулах өөр аргууд хэрэглэж соосго хөхөөгүй үед түүний нүдэнд харагдахгүй газар байлгана. Байнга энгэрт нь зүүх нь энэ зуршлаас салах, өөр аргаар тайвширч сургахад бэрхшээл үүсгэдэг. Ийнхүү хүүхдээ сайн мөлхдөг болсноос хойш соосго хөхүүлэхийг нь аажмаар  багасган 1 нас гэхэд бүрэн зогсоох нь зүйтэй. 1 наснаас хойш соосго хөхүүлэх нь хүүхдийн хэл яриа, шүд, эрүүний хөгжилд сөргөөр нөлөөлнө гэдгийг мартаж болохгүй.

Соосгыг хүүхдийнхээ хүзүүнд бүү оосорлоорой, хүзүүгээ боох аюултай! Соосгыг амттанд дүрж хөхүүлэх нь шүд хорхойтох нэг нөхцөл болдог. Соосго бохирдох бүрт савантай усаар угааж цэвэрлэнэ, амандаа хийж шүлсээрээ “цэвэрлэхийг” хатуу хориглоно. Соосго хуучрах, эвдрэх гэмтэх тохиолдолд шинийг аваарай. Хэрвээ харшлаас айж байгаа бол силикон соосго сонгоорой.

Өөрөөр хэлбэл 1 сартайгаас 1 настай хүүхдэд соосго хөхүүлж болно. Гэхдээ жингээ сайн нэмэхгүй байгаа, хооллолтын бэрхшээлтэй хүүхдэд соосго битгий хөхүүлээрэй. Түүнчлэн чихний халдвараар дахин дахин өвчилж буй бол ийм хүүхдэд соосго хөхүүлж болохгүй гэдгийг санаарай.

  • 3 108

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/