+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Нярай, хөхүүл хүүхэд яагаад гульгиж, бөөлжиж, зогисдог вэ?

Нярай, хөхүүл хүүхдийн ходоодны амсрын булчин (sphincter) бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг тул энэ насанд гульгих, бөөлжих нь элбэг тохиолддог бөгөөд үүнийг хэвийн гэж үзнэ.

Нярай, хөхүүл хүүхэд яагаад гульгиж, бөөлжиж, зогисдог вэ?Гульгих (Spiting up) нь 1-ээс доош насныханд элбэг тохиолддог бөгөөд ходоодны агууламж амаар урсаж гарахыг хэлнэ.

Ингэхдээ хөхүүлсэний дараа 1 цагийн дотор бага хэмжээтэй гульгих ба энэ нь хүүхдэд огт зовиур өгдөггүй. Гульгих нь сар сараар багасах бөгөөд хүүхэд жингээ хэвийн нэмж байдаг аюулгүй үзэгдэл юм. Хүүхдийг ихээр хооллох нь гульгих шалтгаан болдог боловч улаан хоолойн ходоодны амсрын хуниас булчин гүйцэд хөгжөөгүйгээс байж болдог.

Хэрвээ хүүхэд их хэмжээтэй гульгиж байвал 2 цагийн зайтай хөхүүлэх, угждаг бол 2,5 цагийн зайтай хооллох нь зүйтэй. Түүнчлэн чанга өлгийдөхгүй байх, живх нь бариу биш байх, хооллосны дараа хэсэг хугацаанд босоо байрлалд тэвэрч хэхрүүлэх нь гульгихаас сэргийлдэг.

Бөөлжих (Vomiting) гэдэг нь ходоод, хэвлийн булчин, өрц хүчтэй агшин ходоодны агууламж их хэмжээтэйгээр ам, хамраар оргилон гарахыг хэлнэ. Тархинд байрлах бөөлжилтийн төв цочирсноор энэ рефлекс үүсдэг. Амьдралын эхний сар хааяа нэг бөөлжих нь дийлэнх тохиолдолд ноцтой биш боловч байнга, олон удаа бөөлжих нь эмгэг байж болдог. Бөөлжих нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны гаж хөгжил, халдварын илрэл, эмийн хордлого байж болно.

Иймд хүүхэд чинь бөөлжиж байвал эмчид яаралтай хандах шаардлагатай.

Ер нь нярай, хөхүүл хүүхдийн улаан хоолой-ходоодны амсрын булчингийн үйл ажиллагаа 3-6 сар хүрэхэд бүрэн гүйцэд хөгждөг тул энэ насанд гульгих, бөөлжих нь хэвийн гэж үздэг. Харин 6 сараас хойш ялангуяа бөөлжсөн хэвээр байвал рентген болон бусад шинжилгээ хийлгэж шалтгааныг тодруулах шаардлага гарч болно.

Гульгиж, бөөлждөг нярай, хөхүүл хүүхдийн цээжийг нь аль болох өндөр (30 хэм) хэвтүүлэх хэрэгтэй.

Зогисох (hipccup) нь хэвийн үзэгдэл бөгөөд хүүхэд бүр ураг байхдаа (9 долоо хоногтойгоос) зогисож эхэлдэг байна. Өрцний булчин гэнэт нэг хэмнэлтэй агших нь зогисох шалтгаан болдог. Хүүхэд чинь зогисож эхэлбэл босоо байрлалд 5-10 минут тэвэрч зогисохыг намдтал хүлээж болно. Ингээд зогисох нь намжихгүй бол бага зэрэг хөхүүлж, юм уулгах хэрэгтэй. Хүүхдийг хооллохоос өмнө тайвшруулах, хэт их өлсөхөөс өмнө хооллох нь зогисолтыг багасгахад тустай.

  • 10 907

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/