+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхдийг хэрхэн хөхнөөс гаргах вэ?

Хүүхдийг хэрхэн хөхнөөс гаргах вэ?

Хүүхдийг 6 сар хүртэл зөвхөн хөхөөр хооллож 6 сартайгаас нэмэгдэл хоолонд оруулах ба 2 нас хүртэл нь хөхүүлэхийг ДЭМБ болон  НҮБ-ын Хүүхдийн сан зөвлөдөг.

Манай ээж нар хүүхдээ хөхнөөс нь ихэвчлэн огцом гаргадаг. Уг нь эх, хүүхэд хоёуланг нь бодолцвол аажим гаргах нь хэн хэнд хүндрэл, бэрхшээл бага үүсдэг. Эхлээд өдөр хөхүүлэхээ цөөрүүлж аажмаар бүр зогсооно. Үүний дараа шөнө хөхүүлэхээ цөөрүүлж зогсооно. Ингэж  хөхнөөс гаргах нь хүүхдэд стресс бага үүсгэх ач холбогдолтой. Хөхөө хөхүүлэхээ багасгах тусам сүүний гарц багасч улмаар татарна. Энэ нь хүүхдийг хөхнөөс гаргахад ихээхэн чухал.  Хэрвээ сүүний чинь гарц мэдэгдэхүйц багасахгүй бол уух шингэнээ багасгаж хөхөндөө хүйтэн жин тавьж болно. Хөхнөөс гаргах явц хэдэн өдрөөс хэдэн долоо хоног хүртэл үргэлжилж болно. Энэ хугацаанд хүүхдээ улам ихээр хайрлан энхрийлж халамж анхаарал тавих ба загнах, айлгах, шийтгэх зэргийг хатуу хориглоно. Танай гэр бүлийн амьдралд бий болсон ямар нэг өөрчлөлт нь хүүхдээ хөхнөөс гаргах явцтай давхардах ёсгүй. Жишээлбэл нүүдэл суудал хийх, ах эгч нь хүүхдийн зуслан явах, аав нь томилолтоор явах, хэн нэг нь өвчлөх гэх мэт асуудал байгаа бол хүүхдээ хөхнөөс гаргахаа хойшлуулаарай.

Хөхнөөс аажим гаргах аргууд:

  1. Хүсээгүй байхад нь хөхүүлэхгүй байх.
    Хүүхэд өглөө сэрэнгүүтээ, шөнө унтахын өмнө заавал хөхөө хөхөхийг хүсдэг. Бусад үед буюу өдрийн цагаар хөхүүлэхгүй байх нь тийм ч хэцүү биш. Эхлээд өдрийн цагаар хөхүүлэхээ зогсоож хамгийн сүүлд өглөө сэрээд, шөнө унтахын өмнө хөхүүлдгээ болино.
  2. Аль болох гадуур хүүхдээ авч явах. 
    Болж өгвөл суухгүй байх, хөхөө хөхүүлдэг байрлалд хүүхдээ тэврэхгүй байх, хөхүүлдэг сандалдаа суухгүй байх
  3. Хүүхэд чинь хэзээ их хөхдөг вэ тэр үед нь гэртээ байхгүй, аавтай нь юмуу үлдээх.
    Жишээлбэл өдөр унтаж сэрээд заавал хөхдөг бол сэрэхийн нь өмнө гарч явах эсвэл өдөр унтахдаа заавал хөхдөг бол унтахын өмнө гарч явах
  4. Хөхөө хөхөхийг хүсэхэд нь уух, идэх хамгийн дуртай зүйлийг нь санал болгох.
    Хийх дуртай зүйлийг нь хийх (үлгэр ярих, ном уншиж өгөх, гадаа гарах, дуу дуулах гэх мэт)

Хөхөө хүүхэддээ харагдуулахгүй байх (энгэр задгай хувцас өмсөхгүй, хувцсаа солихдоо өөр өрөөнд орж хаалгаа хаах гэх мэт), хүүхэд хөхийг чинь ил гаргаж чадахааргүй хувцас өмсөх

Хэрвээ хүүхдээ 1 наснаас өмнө хөхнөөс нь гаргаж буй бол угжиж эхэлнэ. Харин 1 нас өнгөрсөн бол ийм шаардлага байхгүй.

“Хүүхдийг зун хөхнөөс гаргадаггүй” гэдэг Монголчуудын үзэл баримтлал нь шинжлэх ухааны хувьд ямар нэг үндэслэлгүй юм.

Хэдийгээр хөхний сүүний гарцыг багасгадаг эмийн бэлдмэлүүд байх боловч тэдгээрийн дашрамын хоруу нөлөөнөөс болгоомжлох үүднээс аль болох хэрэглэхгүй байвал зохино.

Хүүхдээ хөхнөөс гаргах үед доорх арга хэмжээг авах нь сүүний гарцыг багасгаж хурдан хугацаанд ширгээх болно. Үүнд:

  • Өдөр шөнөгүй хөхний даруулга өмсөх
  • Хүйтэн жин тавих
  • Хөхөө сулартал нь саахгүй байх. Ойр ойрхон сулартал нь саах нь сүүний гарцыг улам нэмэгдүүлдэг. Иймд хөхнийхээ чинэрээг гаргаж зовиураа багасгах төдий, аль болох хол саах
  • 12 648

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/