+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Шодойгоо оролдох

Хүүхэд эхлээд гар, хөлөө мэдэрч тэдгээрийн хөдөлгөөнийг хянаж удирдаж сурна. Түүний дараагаар ойролцоогоор 4-6 сартайд биеийн бусад хэсэг, эрхтэнүүдээ “таньж мэдэж” эхэлдэг. Энэхүү танин мэдэх үйл ажиллагааны нэг хэсэг нь бэлэг эрхтэнээ барьж зулгаах, оролдох явдал юм.

Монголчуудын хувьд хүүхдийн бэлгийн хөгжлийн энэхүү үе шатыг хэлд орох, хөлд орохтой л ижилхэн энгийн зүйл гэж хүлээж авдаггүй.

Сониуч хөвгүүдийн хувьд шодой нь байрлал, хэлбэрийн хувьд этгээд сонин санагддаг ажээ. Түүнчлэн бэлэг эрхтэнээ оролдох нь тэдэнд тааламжтай сайхан мэдрэмж төрүүлдгийг ойлгож болно. Хөвгүүд дунджаар 6-7 сартайд, харин охид 10-11 сартайд бэлэг эрхтэнээ танин мэдэж оролдож эхэлдэг.

Зарим хүүхэд хэдхэн удаа бэлэг эрхтэнээ оролдоод л “учрыг нь олон” сониуч зан нь дарагдана. Харин заримынх нь хувьд энэ нь живхгүй үедээ байнга хийдэг үйлдэл болж болно. Аль нь ч хүүхдийн хөгжлийн хэвийн үе шат юм.

Бэлэг эрхтэнээ оролдох (шодойгоо зулгаах) явдал өвчин эмгэгийн шалтгаантай байх нь ихэд ховор. Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ бэлэг эрхтэн улайсан, хавдсан, тууралт туурсан эсэхийг төвөггүй харж чадна. Хэрэв тийм зүйл байхгүй бол санаа зовохгүй байж болно.

Хүүхдээ том болж энгийн зүйл ойлгодог болоход нь хүмүүсийн дэргэд бэлэг эрхтэнээ оролдож болохгүйг хэлж ойлгуулна. Бэлэг эрхтэнээ оролдох нь “балиар заваан, буруу, муухай” зүйл гэж хэлэх нь хүүхэд өөрийнхээ бие эрхтэн, бэлгийн амьдрал, хүйсийн ялгааг бохир заваан, муухай зүйл гэж ойлгоход хүргэж цаашид бэлгийн амьдралд нь сөргөөр нөлөөлж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Хүүхэд том болох тусам эцэг эхийнхээ хэлснийг ойлгож, бусад хүмүүс бэлэг  эрхтэнээрээ оролдохгүй байгааг өөрөө анзааран аажмаар энэ үйлдлээ зогсоодог.

Зарим тохиолдолд хүүхэд бэлэг эрхтэнээрээ зөвхөн оролдох биш ямар нэгэн зүйлд үрж хангалга хийх нь бий. Үүнийг харсан аав ээж маш их сандарч санаа нь зовон уурлаж хүүхдээ загнан бүр зодох ч явдал гардаг. Бага насны хүүхэд хангалга хийх нь түүнийг бэлгийн гаж донтон болно гэсэн үг огтоос биш, эрүүл мэнд, өсөлт хөгжилд нь өчүүхэн ч сөрөг нөлөө үзүүлдэггүй. Иймд айж сандрах хэрэггүй.

3 хүртлэх насны хүүхэд хувийн нууц гэсэн ойлголтыг мэддэггүй. Иймээс хүмүүсийн дэргэд ч ийм үйлдэл гаргах нь тохиолддог. Хүүхэд бэлэг эрхтэнээ оролдож эхэлмэц анхаарлыг нь өөр зүйлд хандуулахыг хичээгээрэй.

Хүүхэддээ тавих анхаарал халамж, хайр энэрэл, зарцуулах цаг зав бага, гэр орондоо стресстэй  тохиолдолд бэлэг эрхтэнээрээ оролдох, хангалга хийх давтамж бусад хүүхдүүдээс олон байж болзошгүй гэдгийг мэддэг байвал зохино.

Доорх тохиолдолд хүүхдийн эмчид хандах шаардлагатай. Үүнд:

  • Бэлэг эрхтэнээрээ оролдох, хангалга хийх нь байнга, өөр зүйлд анхаарлыг нь хандуулж болиулах нь бэрхшээлтэй
  • Өөрийгөө өвтгөх, гэмтээх хэмжээнд бэлэг эрхтэнээрээ оролдох, хангалга хийх
  • Том болох тусам олон удаа хийх

Харин охидын бэлэг эрхтэн яагаад үрэвсэж улайдаг, энэ үед авах арга хэмжээ болон хүүхдийн шодой хэзээ шамлагдах, түүнийг хэрхэн угаах талаар энд дарж уншиж мэдээрэй.

  • 872

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/