+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхэд яагаад оройтож хэлд ордог вэ?

Хүүхэд яагаад оройтож хэлд ордог вэ?Хүүхдийн хэл ярианы хэвийн хөгжил нь дараах шинжээр илэрдэг. Үүнд:

  • 3 сартайд инээнэ, ганганаж гунганана.
  • 6 сартайд ход ход инээнэ, дуртай дургүйгээ өөр өөр дуу авиагаар илэрхийлнэ.
  • 9 сартайд шулганана.
  • 12 сартайд дуу авиа дуурайж дугарна, аав, ээж, мээм гэх мэт ганц нэг үг хэлнэ, болохгүй/үгүй гэдгийг сайн ойлгоно, оймс, соосго зэрэг байнга нэрлэгддэг зүйлсийг мэднэ. Баяртай эсвэл баяр хүргэе зэргийг гараараа “хийж үзүүлнэ”
  • 18 сартайд биеийн хэсгүүдээ заана: нүд нь аль вэ, гар нь хаана байна гэх мэт асуултанд зааж хариулна. Мөн зурагтай номноос нохой, гутал гэх мэт мэддэг зүйлсийг нь асуухад зааж чадна. Дунджаар 10 орчим үгийн сантай.
  • 2 настайд үг холбож хэлнэ. Дунджаар 50 орчим үгийн сантай.
  • 5 настайд ярьж буй зүйлийн тал хувь нь ойлгогдоно.
  • 3 настайд ярьж буй зүйл нь гэр бүл, ойр дотныхонд нь бүрэн ойлгогдоно.

Хүүхдийн хэл ярианы хөгжлийг “4-ийн дүрэм” ашиглан үнэлж болно: хүүхдийн насыг 4-т хуваахад гарсан ноогдвор нь түүний гаргаж буй дуу авиа, хэл ярианы ойлгогдох хувь байна.  Жишээлбэл 1 настай хүүхдийн гаргаж буй дуу авиа, дохио зангаа, хэл ярианы 25% нь ойлгогдох бол харин 2 настайд 50%, 3 настайд 75%, 4 настайд 100% ойлгогдох ёстой.

Хүүхдийн хэл ярианы хөгжлийн хоцрогдол нь аутизм, тархины саа саажилт, оюуны хомсдол, сонсголын бэрхшээл зэргээс шалтгаалсан хоёрдогч шалтгаантай байхаас гадна анхдагч шалтгаантай байна. Дийлэнх тохиолдолд хүүхдийн хэл ярианы хөгжил яагаад хоцрогдож буй шалтгааныг олох боломжгүй байдаг. Гэвч эрэгтэй хүйс, удамшил, дутуу төрөлт, ихэр хүүхэд, хүүхэдтэйгээ байнга ярихгүй байх, хүүхдийн хүчирхийлэл, ядуурал зэрэг нь ихээхэн нөлөөтэй гэж үздэг. Түүнчлэн сурах чадварын эмгэгийн эрт илрэл байж болно. Ийм эмгэгтэй хүүхдэд унших, бичих, тоо бодох, шалтгааныг олох, санаж тогтоох, хөдөлгөөний эвсэлтэй байх зэрэг суралцах чадварын аль нэг нь, зарим нь эсвэл бүгд сул байдаг. Харамсалтай нь нийт хүүхдийн 5-10% нь сурах чадвар муутайд тооцогддог.

Доорх тохиолдолд заавал хүүхдийн эмчид заавал хандаарай. Үүнд:

  • 1 ойтойдоо шулганахгүй, баяр хүргэе/гоёо гоёо, баяртай зэргийг дохиогоор үзүүлж чадахгүй
  • 1 ой 6 сартайдаа аав, ээж гэж хэлэхгүй, хүрээд ир, амаа ангай зэрэг энгийн команд биелүүлэхгүй
  • 2 настайд биеийнхээ эрхтэнүүдийг заахгүй, үгийн сан 25-аас бага
  • 5 настайд 2 үг холбож хэлэхгүй байх

Хэл ярианы хөгжлийн эмгэгээс гадна хэллэгийн эмгэгүүд гэж байдаг: зарим нэг үсэг авиаг хэлж  чадахгүй, хэлгий/дультраа (“бөөрөнхий” хэлтэй) байх, ээрэх зэрэг юм.

 

  • 1 625

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/