+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхдийг хэзээ хөтөвч дээр суулгаж сургах вэ?

Хөтөвч дээр суулгаж сургах нас хүүхэд бүрт өөр өөр байх бөгөөд ойролцоогоор 1,5 – 2,5 насанд энэ нь боломжтой болдог.

Гэхдээ хүүхдээ үүнээс хавьгүй эрт буюу 10 -12 сартайгаас хөтөвч дээр суулгаж эхэлсэн ээжүүдтэй олон байдаг. Үүнд хориглох зүйл огт байхгүй. Доорх шинжүүд хүүхдэд чинь илэрч байвал хөтөвч дээр суулгаж сургах болжээ гэж ойлгоно. Үүнд:

  • Сайн явдаг байх
  • Аав ээжээ дуурайж үйлдэл хийх
  • Гэрийнхээ, өөрийнхөө эд зүйлсийг байранд нь хураах
  • Өөрийн гэсэн “үзэл бодол”-той болж “үгүй” гэж хэлдэг байх
  • Өмдөө шувталж, татдаг байх
  • Шээх, баахаа ямар нэг байдлаар илэрхийлэх
  • Шээх зай багадаа 1 цаг түүнээс илүү болох

Хүүхэд ийнхүү “бэлэн болсон” байх тусмаа хөтөвч дээр сууж амархан сурна. Эдгээр шинжүүд илэртэл хүлээх хэрэгтэй. Хүүхэд ихэвчлэн өдрийн нэг тодорхой цагт баадаг тул эхлээд хөтөвч дээр бааж сурах ба явааандаа шээдэг болно. 1- 3 насанд хүүхэд дунджаар 2 цаг тутам шээдэг гэдгийг бодолцоорой.

Хүүхдийг хэзээ хөтөвч дээр суулгаж сургах вэ?Эхлээд хөтөвч дээр суулгаж сургасны дараа суултуур дээр суулгадаг.

Хөтөвч дээр суургаж сургахдаа хүүхэддээ хамгийн “ааш зан” сайтай цагийг сонгож “сургалтаа” эхэлнэ. Энэ үед хүүхэддээ амархан шувталж болох өмд өмсүүлэх нь маш чухал. Иймд зуны улирал ихэд тохиромжтой. Учир нь бид хүүхэддээ дан өмд, богино өмд, бандааж өмсүүлсэн байдаг. Хүүхэд түүнийгээ тайлахад төдийгүй бохирдсон тохиолдолд ээжүүдэд угааж хатаахад хялбар байх болно. Түүнчлэн хөтөвч нь суухад хамгийн эвтэйхэн байхыг сайтар анхаараарай. Хөтөвч дээр суулгаад ном унших, үлгэр ярих, дуу дуулж өгөх зэргээр дуртай зүйлийг нь хийвэл тустай. Хөтөвч дээр суугаад шээж/баах тохиолдол бүрт хүүхдээ магтаж урамшуулаарай.

Хүүхэд чинь саяхан дүүтэй болсон, өвчилсөн, танайх шинэ байранд нүүж орсон эсвэл цэцэрлэгт анх явж эхэлсэн зэрэг үед хүүхдэд шинэ зүйл зааж өгдөггүй гэдгийг санахад илүүдэхгүй. Түүнчлэн хүүхдийг загнаж, шийтгэж, дарамталж, айлгаж хөтөвч дээр суулгаж сургахыг хориглоно.

Суултуур дээр суулгах нь хүүхдэд унах айдас төрүүлдэг тул ихэвчлэн хурдан амжилтанд хүрдэггүй. Хөтөвчийг хүүхдэд харагдах газар байлгана. Ингэснээр хүссэн үедээ очоод суух боломж бүрддэг. Мөн живхэндээ баасан баасыг нь хөтөвчинд хийж хаана баах ёстойг нь ойлгуулах нь үр дүнтэй. Эхлээд хөтөвч дээр өдөрт 1 удаа, цаашид аажмаар суух тоог нэмэгдүүлнэ. Ихэвчлэн хүүхэд 1-3 сарын дотор хөтөвч дээр сууж сурдаг. Хөвгүүдэд арай урт хугацаа шаардагдана. 4 нас гэхэд хүүхэд өмдөндөө шээж баадаггүй болсон байх ёстой. Хэрвээ амжилтанд хүрэхгүй, бэрхшээл хүндрэл гарвал хүүхдийн эмчид хандаарай.

 

  • 2 495

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/