+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхэд чинь толгойгоороо санаатай мөргөөд байна уу?

Хүүхэд чинь толгойгоороо санаатай мөргөөд байна уу?Хүүхэд чинь толгойгоороо хана, шал, ор мөргөх эсвэл толгойгоо жигд хэмнэлээр шөргөөж  (шилээ шөргөөж) байна уу?

Бага насны хүүхдийн 20%-д энэ үзэгдэл ажиглагддаг ба хөвгүүд толгойгоо мөргөх нь охидоос 3 дахин илүү байдаг. Ойролцоогоор 6-12 сартайд энэ явдал илэрч болох ба 18-24 сартайд хамгийн олон тохиолдоно.  Дийлэнхдээ 3 нас гэхэд хүүхэд толгойгоороо мөргөхөө зогсоодог.

Ямар шалтгаанаар хүүхэд толгойгоо мөргөдөг/шилээ шөргөөдөг вэ?

  1. Өөрийгөө тайвшуулах

Нярай хүүхдийг жигд хэмнэлээр бүүвэйлж тайвшруулдаг, хөхүүл хүүхэд хуруугаа хөхөөд тайвширдагтай адил бага насны зарим хүүхэд толгойгоогоороо мөргөх нь өөрийгөө тайвшруулах арга болдог байна. Өөрөөр хэлбэл ядарсан, нойр нь хүрсэн үедээ энэ үйлдлийг хийдэг.

  1. Өвдөлтөө намдаах

Хүүхдийн чих, толгой өвдөх,  шүдлэх үеийн өвдөлт зэргийг намдаах зорилгоор ийм хөдөлгөөн хийж болно.

  1. Хүүхэд гомдох, гутрах, сэтгэлээр унах, уурлах

Эдгээр цочмог сэтгэл хөдлөл, сөрөг цочролыг үгээр илэрхийлж чаддаггүй тул ийнхүү биеийн хэлээрээ илэрхийлж байж болно.

  1. Эцэг эхийнхээ анхаарлыг татах

Эцэг эх нь завгүй, орой ажлаасаа ирээд хүүхэддээ маш бага цаг зарцуулдаг, нялх дүүтэй, түүнд нь бүх анхаарал, цаг заваа зарцуулдаг бол хүүхэд чинь ийм аргаар та нарын анхаарлыг татахыг хичээж байж болзошгүй.

  1. Сэтгэц, төрх зан үйлийн эмгэгийн нэг шинж байх

Жишээлбэл аутизм өвчтэй хүүхэд (“Horse boy” баримтат кино) жигд хэмнэлээр толгойгоо мөргөх явдал ажиглагддаг. Гэхдээ зөвхөн энэ шинжээр сэтгэц, төрх зан үйлийн эмгэгийг оношлохгүй, өөр олон шинж илэрнэ. Хэрвээ зөвхөн толгойгоо мөргөж байгаа бол санаа зовох үндэслэл бага.

Иймд хүүхэддээ илүү их анхаарал халамж тавих (гэхдээ яг мөргөж байгаа үед нь биш), өдрийн цагаар аль болох гүйж харайж хүүхдүүдтэй тоглох зэргээр энергиэ зарцуулах боломж олгох, жигд хэмнэлээр хамтдаа дуулах, бүжиглэх, бөмбөр тоглох, унтахын өмнө бүлээн усанд оруулах эсвэл намуухан хөгжим сонсгож тайвшируулах зэрэг арга хэмжээ аваарай.

Хэрвээ эдгээр арга хэмжээ тус болохгүй байх, хүүхэд нь толгой тархиа гэмтээх хэмжээнд мөргөх, олон сар жилээр үргэлжилж байвал заавал хүүхдийн эмчид хандаарай.

  • 1 701

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/