+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

1 нас хүртлэх хүүхдийн булчин, сэтгэц оюуны хөгжлийг хэрхэн хянах вэ?

Хэдийгээр хүүхэд бүрийн өсөлт хөгжлийн хурд, явц өөр өөр байх боловч дундаж үзүүлэлт гэж байдаг. Уг дундаж үзүүлэлтээр хүүхдийнхээ булчин болон сэтгэц оюуны хөгжлийг хянаж болно. Хүүхдийн булчингийн хөгжил дээрээсээ доошоо хөгждөг тодруулбал эхлээд хүзүүний булчин хөгждөг тул толгойгоо даана, дараа нь их биеийн булчин хөгжиж эргэж хөрвөнө, 1 нас хүрэх үед хөлний булчин хөгжиж явж эхэлдэх байна. Үүнтэй адилаар сэтгэц оюуны хөгжил нь аажмаар дэс дараатай явагдаж дуу авиа гарган, орчноо анхааралтай ажиглаж, өөрийгөө илэрхийлж сурч улмаар үг хэлж ярьж эхэлдэг байна.

Ингээд 2, 4, 6, 9, 12 сатай хүүхэд чухам юу чадаж байх ёстой дундаж үзүүлэлттэй танилцана уу. Үүнд:      

2 сартайдаа: Толгойгоо даана, мишээнэ, хуруугаа хөхнө, дуу авиа гаргана, хүний нүүр рүү анхааралтай ширтэнэ, хөл гарын эмх замбаараагүй хөдөлгөөн багасна, дуу чимээ гарсан зүгт толгойгоо эргүүлнэ.

4 сартайдаа: Доошоо харуулаад хэвтүүлэхэд эргэнэ, хүн инээхэд өөдөөс нь инээнэ, тоглож эрхлүүлэхийг ойлгож баярлана,  гартаа тоглоом барина, хөдөлгөөнтэй зүйлийг дагуулж харна.

6 сартайдаа: Сууна, 2 тал руугаа эргэж хөрвөнө, “өөрийн” ба “гадны” хүнийг ялгана (бишүүрхэнэ), өөрийгөө толинд анхааралтай ажиглаж харна, эцэг эхтэйгээ тоглохыг ихэд хүснэ, дуртай/дургүйгээ дуу авиагаараа илэрхийлнэ, нэг гартаа барьсан зүйлээ нөгөө гар руугаа дамжуулна.

9 сартайдаа: Мөлхөнө, танихгүй хүнээс айна, өөрийн гэсэн дуртай тоглоомтой болно, үгүй/ болохгүй зэргийг ойлгоно, бусдын дуу авиаг дуурайж дуугарна.

12 сартайдаа: Өөрөө зогсоно, юм түшээд явна, эцэг эхээ дагаж уйлна, алга ташина/баяртай гэж гараа даллана, аав/ээж гэж хэлнэ, саванд юм хийнэ/савнаас юм гаргана, энгийн хүсэлт (өгөөч, нааш ир гэм мэт) биелүүлнэ.

  • 1 212

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/