+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

1-5 настай хүүхдийн булчингийн болон сэтгэц оюуны хөгжил ямар байх ёстой вэ?

Энэ насанд таны хүүхэд хөхүүл наснаас бага насанд шилжиж байна гэсэн үг. Хүүхдийн бие бялдарын хөгжлийн хурд саарах боловч сэтгэц оюун, нийгэмшихүйн хөгжил маш эрчимтэй явалгдаж олон янцын сэтгэл хөдлөлүүд илрэх болно. Хүүхдийн үгийн сан бага багаар нэмэгдэж биеэ дааж эхлэнэ. Өөрөөр болон үеийнхэнтэйгээ тоглох хугацаа нэмэгдэнэ. Энэ үед хүүхдээ байнга магтаж урамшуулж өөрөөрөө бахархах сэтгэл төрүүлэх нь чухал байдаг. Энэ насанд зөвхөн өөрийнхөө хэрэгцээг боддог тул “ хувиа хичээсэн” байдалтай байх нь хэвийн үзэгдэл тул хүлээн зөвшөөрвөл зохилтой.

Ингээд 1-5 насанд хүүхэд чинь юу хийж чаддаг байх ёстой булчингийн болон сэтгэц оюуны хөгжлийн дундаж үзүүлэлттэй танилцана уу. Үүнд:

1 нас 6 сартайдаа: Гүйж эхэлнэ, хүүхэлдэйгээ “хооллох”, машин “явуулах” зэргээр тоглоно, үгүй гэж толгой сэгсэрнэ, энгийн хэдэн үг хэлнэ, биеийн эрхтэнүүдээ заана (нүд нь аль вэ, гар нь аль вэ гэх мэт), өдөр тутмын хэрэглээний аяга, халбага, гар утас зэргийг заана.

2 настайдаа: Бөмбөг өшиглөнө, шатаар өгсөж уруудна, бусдыг дуурайна, үеийнхэнтэйгээ тоглохыг хүснэ, болохгүй гэж хориглосныг хийх гэж зүтгэнэ, энгийн өгүүлбэр хэлнэ, солгой/баруун нь ялгагдана, нуусан зүйлийг олно.

3 настайдаа: Авирна, 3 дугуйтай дугуй унана, хэн нэгнийг уйлахад аргадана, олон янзын сэтгэл хөдлөл гаргана, хувцсаа өөрөө тайлж өмсөнө, өөрийнхөө нэр, насыг хэлнэ, харандаагаар зураас зурна, номны хуудас эргүүлнэ.

4 настайдаа: Нэг хөл дээрээ зогсож чадна, өөрт нь шидсэн бөмбөгийг барина, “айл гэр” болж тоглоно, дуу дуулж шүлэг уншина, үлгэр ярина, тоо тоолно, өнгө ялгана.

5 настайдаа: Үсэрнэ, өөрөө бие засна, биеэ даана, “үгэнд” сайн орно, хүйсний ялгааг ойлгоно, маш сайн ярина, үсэг, тоо дуурайж бичнэ, гэрийн хаягаа хэлнэ.

Энэ насанд хүүхэд цочир уурлах шинж илэрч болдог.

  • 1 363

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/