+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Гэрийн агаарын чийгшил, дулаан ямар байх нь хүүхдийн эрүүл мэндэд зохистой вэ?

Гэрийн агаарын чийгшил, дулаан ямар байх нь хүүхдийн эрүүл мэндэд зохистой вэ?Цаг агаар хүйтрэх тусам агаарын чийгшил буурч байдаг. Хүйтэн сэрүүний улиралд агаарын чийгшил 10%, түүнээс ч бага болдог.  Энэ нь Сахарын элсэн цөлөөс ч хуурай гэсэн үг. Ялангуяа орон сууцны халаалт ирж чийгшлийг улам бууруулдаг. Үүнээс шалтгаалан арьс төдийгүй хамар, ам, залгиур, хоолой хуурайшиж хатдаг. Хамар, нармай залгиурын салст бидний амьсгалын замд орсон вирус, нянг усгаж хамгаалах үүргийг гүйцэтгэдэг. Гэтэл салст хуурайшихад энэхүү үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрч ханиад, ангин, хатгалгаагаар өвчлөх нэг нөхцөл бүрддэг. Иймд амьсгалын замын салстын хэвийн үйл ажиллагааг хангах агаарын хамгийн зохистой чийгшил бол 40-60% гэдгийг анхаарах хэрэгтэй. Түүнчлэн ханиад, хатгалгаагаар өвчлөхөд гэрийн агаарын чиигшилийг даруй 60-80%-д хүргэх шаардлагатай байдаг. Хуурай, чийгшилгүй орчин нярай болон бага насны хүүхдэд хүндээр тусаж амьсгалын замын өвчнөөр өвчлөх өртөмтгий байдлыг нөхцөлдүүлдэг байна.

Агаарын чийгшилийг зохистой хэмжээнд тогтмол барих нь эрүүл мэндэд дараах ач холбогдолтой:

  • Гэрийн агаар болон тавилга, хэрэгсэлд байх вирусын амьдрах чадварыг бууруулдаг.
  • Ам залгиур, хамрын салст чийглэг байж чөлөөтэй амьсгалах, тайван унтах боломжийг бүрдүүлдэг.
  • Ам залгиур, хамрын салтын хэвийн үйл ажиллагаа хадгалагдаж вирус, нянгаас хамгаалах боломж бүрддэг.

Орчны эрүүл мэндийн судалгаа нь (2010, 9:55) гэр доторх агаарын чийгшилийг 40-60%-д байлгах нь чийгшил багатай агаартай харьцуулбал ханиад томуугийн вирусын амьдрах чадварыг баттай бууруулдаг болохыг нотолжээ. Гэрийн дулаан өдрийн цагт 22-24С, шөнийн цагт 20-22С байх ёстой.

Гэрийн орчин гэнэт хүйтэн, хуурай эсвэл хэт халуун, чийгшилтэй болох нь хүүхдийн чинь эрүүл мэндэд таагүй нөхцөл болдгийг анхаарч гэрийнхээ ялангуяа нярай, бага насны хүүхдийнхээ өрөөний дулаан, чийгшилийг тогмол хэмжиж эрүүл орчинг бүрдүүлэх нь өсөн торниж буй таны хүүхдийн эрүүл мэндэд амин чухал бөгөөд амьсгалын замын өвчин эмгэгээс сэргийлэх нэг чухал хэсэг болохыг ойлгох хэрэгтэй.

Өвчин эмгэг тусаж түүнийг оношлож эмчлэх нэг хэрэг харин олон дахин өвчлөхгүй орчинг бий болгож түүнийг тогтмол хянаж байх нь амин чухал юм.

  • 808

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/