+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Ханиад томуунаас хүүхдээ хэрхэн сэргийлэх вэ?

Ханиад томуунаас хүүхдээ хэрхэн сэргийлэх вэ?Ханиад томуу буюу амьсгалын дээд замын вирусын халдвар нь олон төрлийн вирусын шалтгаантай. Хөхүүл болон бага насны хүүхэд жилдээ дунджаар 6-10 удаа ханиад томуугаар өвчилдөг. Цэцэрлэг, яслид явдаг бол илүү олон өвчилнө. Хүүхэд 6 нас хүрэхэд ханиад томуугаар өвчлөх нь эрс цөөрнө.

Хүүхэд даарснаас болж ханиад томуу, хатгалгаагаар өвчилдөггүй, харин өвчтэй хүний нус, шүлс, цэрээр дамжин халдварладаг.

Илрэх шинж тэмдгүүд:

  • Хамар битүүрэх, нус гоожих
  • Нойрондоо муудах (ялангуяа нярай, хөхүүл насныхан)
  • Хоолой сөөх
  • Ханиах
  • Халуурах
  • Хөхөндөө/хоолондоо муудах
  • Арьсаар тууралт гарах

Халдвартай хүнтэй хавьтсанаас хойш 1-3 хоногийн дараа (нууц үе) дээрх шинж тэмдгүүд илэрч ойролцоогоор 1-2 долоо хоног үргэлжилнэ.

 

Хүүхдээ хэрхэн ханиад томуунаас сэргийлэх вэ?

  • Ханиад томуугаар өвчилсөн хүнээс хол байлгах, намар, өвөл, хаврын цагаар (9-р сараас 4-р сард) олон хүнтэй газраар (дэлгүүр, автобус, зах) хүүхдээ авч явахгүй байх
  • Гараа байнга угаах, гараа угаагаагүй хүнийг хүүхэддээ хүргэхгүй байх. Ялангуяа цэцэрлэгийн ах эгч нар нь нүдээ нухах, хамраа ухах, гараа амандаа хийсний дараа гараа угааж дүүгээ болон дүүгийнхээ тоглоом, эд зүйлст хүрэх
  • Ханиах, найтаахдаа нэг удаагийн цаасан алчуураар амаа таглах. Ханиах найтаах үед вирус агаарт цацагдаж түүгээр нь хүүхэд амьсгалдаг.
  • Гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээ хийж тоос тоосонцоргүй орчин бүрдүүлэх, тамхи татахгүй байх
  • Хоол хүнсээ амнаас аманд хийхгүй байх, хүүхдийн аяга халбага тусдаа байх

Харин 0.25%-ийн оксолиновая мазь хэмээх вирусын эсрэг тос нь зөвхөн ОХУ-д үйлдвэрлэдэг, өндөр хөгжилтэй орнуудад хүлээн зөвшөөрөгддөггүй бэлдмэл юм. Хэрэв энэхүү тосыг хэрэглэвэл хамрын арьсанд биш, салстанд өдөрт 2-3 удаа 30 хоног түрхэж хэрэглэнэ. Энэ бэлдмэл хамраар орсон вирусыг салстанд нэвтрэхээс хамгаалах үйлдэлтэй хэмээн оросууд нотлохыг оролддог боловч ханиад томуугийн вирус ам залгиураар орохоос сэргийлэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнчлэн энэхүү тосыг 20 хэмээс доош нөхцөлд хадгалдаг тул хөргөгчид хадгалах хэрэгтэй гэсэн үг.

Ханиад томуунаас хүүхдээ хэрхэн сэргийлэх вэ?Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд томуугаас сэргийлэхийн тулд 6 сараас дээш насны хүүхдэд томуугийн вакцин хийдэг.

Ханиад томуугийн улирал эхлэхээс ойролцоогоос 9 сарын өмнө вакциныг үйлдвэрлэдэг. Тандалт судалгаагаар тухайн жил тархах хамгийн өндөр магадлалтай багадаа 3 вирусын эсрэг дархлаа тогтоодог. Вакцин хийлгэсний дараа тарьсан газар улайж хавдах, бага зэрэг халуурч ядрах шинж 1-2 хоног илэрч болзошгүй. Өндгөнд харшилтай, урьд нь ханиадны вакцин хийлгээд харшил өгч байсан бол энэхүү вакциныг хийлгэхгүй байхыг анхаараарай!

  • 1 215

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/