+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхэд хэзээ шүдлэдэг вэ?

Сүүн шүд хүүхдийг эхийн хэвлийд ураг байхад эрүүний ясанд нь бүрэлдэж эхэлдэг.  Анхны шүд төрснөөс хойш дунджаар 6-8 сартайд цухуйна. Гэхдээ шүдлэх хугацаа хүүхэд бүрт харилцан адилгүй, иймд 4-14 сартайд анхны шүд цухуйхыг хэвийнд тооцно. Ихэвчлэн үүдэн 2 шүд эхэлж ургана. Зарим хүүхдийн доод үүдэн шүд, харин заримынх нь дээд үүдэн шүд хамгийн түрүүнд цухуйдаг. Гэхдээ тогтсон хатуу дэс дараалал гэж байдаггүй.

Хүүхэд хэзээ шүдлэдэг вэ?Шүдлэх үед хүүхэд уур уцаартай болох, уйлагнах, 38С хүрэхгүй халуурах, шүлс нь ихээр гоожих, хатуу зүйл хазахыг тэмүүлэх, уруул/ам/нүүр/чихээ оролдох зэрэг шинжүүд илрэх нь олонтаа. Зарим хүүхэд хоол, нойрондоо муудах нь бий. Энэ үед хазах зориулалтын хатуу резинэн цагираг/тоглоом бариулах нь тустай. Эдгээрийг үргэлж цэвэр байлгах нь амны хөндийн халдвараас сэргийлнэ гэдгийг анхаараарай.

Харин буйланд түрхдэг олон янзын түрхлэгүүд нь хэдэн минутын дотор залгигдах тус ямар нэг үр нөлөөгүй. Харин ч эдгээрийг ойр ойрхон байнга, олон хоногоор хэрэглэхэд хүүхэд түүнийг нь ихээр залгиж хордох аюултай гэдгийг санахад илүүдэхгүй. Шүлс ихээр гоожиж буй бол ойр ойрхон нүүрийг нь угаан чийгшүүлэгч тос эсвэл вазелин түрхэж байх нь арьсыг цочирч үрэвсэхээс хамгаална. Шүдлэх явц хүүхдэд зовиуртай бол хүүхдийнхээ эмчтэй парацетамол уулгах  асуудлыг ярилцаж болно.

Зарим ховор тохиолдолд хүүхэд 3 сартайгаас өмнө шүдлэх, тэр ч бүү хэл төрөхдөө шүдтэй байх нь бий. Ингэж эрт ургасан шүд удалгүй унаж хүүхэд түүнийгээ залгин хахах аюул ховор боловч байдгийг эс тооцвол энэ нь санаа зовох асуудал биш.

Хүүхдийн анхны шүд ургахад түүнийг цэвэрлэж эхэлнэ. Зориулалтын зөөлөн сойз эсвэл нойтон салфеткаар өглөө оройд арчиж өнгөрийг цэвэрлэнэ. Хүүхдээ 1 нас хүрэхэд зориулалтын оо, сойзоор угааж эхэлнэ.

Хүүхэд хэзээ шүдлэдэг вэ?Дунджаар 2-3 насанд хүүхдийн 20 сүүн шүд ургаж гүйцнэ. Ойролцоогоор энэ үэс хүүхэд шүд цоорох өвчнөөр өвчилдөг. Гэхдээ эцэг эхчүүд сүүн шүд цоороход тэртээ тэргүй удахгүй унана гээд нэг их санаа зовдоггүй. Сүүн шүд цоорох нь байнгын шүд шүдний ургалтанд сөргөөр нөлөөлж цаашид шүдний олон асуудлыг үүсгэх эрсдэлтэй.

Иймд хүүхэд 2 настайгаасаа өглөө оройд өөрөө шүдээ угааж сурах ёстой. Мэдээж чихэр, чихэрлэг ундаа нь шүд цоорох гол шалтгаан болдог. Ялангуяа шүдэнд наалдахмай “резинэн” чихэр, ирис, хатаасан жимс зэрэг нь илүү хортой.

Хүүхдийн эмч товлолт үзлэг хийх бүртээ шүдийг шалгаж шаардлагатай гэж үзвэл шүдний эмчид илгээнэ. Хүүхдийн шүдний эмч фтортой түрхлэг түрхэж шүдийг цоорохоос хамгаалдаг.

Тархины саа саажилттай, оюуны хомдолтой хүүхэд шүдээ сайн угааж цэвэрлэж чаддаггүйгээс шүд цоорорх өвчинд өртөх илүү эрсдэлтэй байдгийг анхаарах хэрэгтэй. Түүнчлэн уналт таталтын болон багтрааны эмүүд (гормонууд) цусан дахь кальцийн хэмжээг бууруулдаг тул шүд цоорох өвчин үүсэхэд нөлөөлдөг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Багтрааны эмүүдийг (преднизолон, десаметазон, будесал, флохал) ханиадны эм гэж ойлгон хүүхдээ ханиад хүрэх бүрт уулгаж, тариулж, утаж буй нь шүд цоорохоос ч гадна сөрөг нөлөөтэй болохыг анхаараарай.

 

  • 2 462

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/