+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хөхүүл хүүхдийн шүлс гоожих нь ямар нэг өвчний шинж тэмдэг үү?

Хөхүүл хүүхдийн шүлс гоожих нь ямар нэг өвчний шинж тэмдэг үү?Шүлсний 99.5% нь ус бөгөөд үлдэх 0.5%-ийг эрдэс, салс, уураг, эсрэгбие (вирус, нян, мөөгөнцрийг устгадаг үйлдэлтэй), эсэг (фермент) эзэлдэг. Шүлс нь хүүхдийн буйл, шүдийг цэвэрлэж хоолны үлдэгдэл, нянг зайлуулан амнаас эвгүй үнэр гарахаас сэргийлдэг бөгөөд амны хөндийг чийглэх, хоол боловсруулалтанд оролцох үндсэн үүрэгтэй. Мөн ходоодны хүчиллэг орчинг саармагжуулах, улаан хоолойн салстыг бүрхэж ходоодны хүчиллэг агууламжаас хамгаалах чухал ач холбогдолтой.

Хөхүүл болон бага насны хүүхдийн шүлс гоожих нь ихэнх тохиолдолд хэвийн үзэгдэл юм. Гэхдээ ам, залгиурын үрэвсэлт өвчний үед залгихад үүсэх өвдөлтөөс шалтгаантай цөөн хоногоор шүлс гоожиж болно. Түүнчлэн шүд ургах үед шүлс ихээр гоождог гэдгийг эхчүүд сайн мэднэ. Мөн хамрын харшилтай бол шүлс гоожих нь элбэг.  Ховор тохиолдолд тархины эмгэгийн нэг шинж болох нь бий. Гэхдээ энэ тохиолдолд мэдрэлийн тогтолцооны өөр эмгэг шинжүүд заавал илэрдэг.

Шүлс ихээр гоожсоноос эрүү, хүзүү, цээжний арьс цочирч улайж үрэвсэх явдал тохиолдоно. Үүнээс сэргийлж байнга тос/вазелин түрхэж байвал зохино. Шүлсээ их гоожуулдаг хүүхэд унтаж байхдаа ханиах, хоолойн дээр нь цэр хоржигнож байгаа мэт дуугарахыг ханиадтай андуурах тохиолдол их байдаг. Ийм хүүхдийг хажуугаар нь хэвтүүлж унтуулбал дээрх шинжүүд багасдаг болохыг санаарай.

Хэрвээ хүүхдийн чинь биеийн ерөнхий байдал сайн, өсөлт хөгжилт нь хэвийн бол шүлсээ гоожуулж буйд нь санаа зовох хэрэггүй.

Зарим хүүхдийн шүлс ихээр гоожиж байхад зарим хүүхдийнх бараг гоождоггүй. Зарим хүүхэд ой хүрэхээсээ өмнө шүлсээ гоожуулахаа больдог бол зарим нь 2 ой хүртлээ шүлсээ гоожуулсаар л байдаг. Хүүхэд бүр өөр өөр гэсэн үг. Ер нь хүүхдүүдээ хооронд нь болоод өөр айлын хүүхдүүдтэй харьцуулах шаардлагагүй. 

2 сар орчимтойгоос хүүхдийн шүлс хөөсөрч эхэлнэ.

Энэ тохиолдолд эцэг эхчүүд яагаад хөөс гараад байгаа юм бол гэж эмчид хандах явдал гардаг. Гэтэл энэ нь хэвийн үзэгдэл юм. Учир нь хөхүүл хүүхэд дуу авиа гаргаж ганганан гунганаж, ярьж сурах эхлэл  тавигддаг тул амьсгалын замын агаар - хий шүлстэй холилдон амнаас хөөсөрч гардаг байна.

  • 8 907

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/