+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхдийн ам, залгиурт байх цайвар өнгийн зангилаа юу вэ?

Дархлаа тогтолцоо гэдэг нь бие махбодид нэвтэрч орсон өвчин үүсгэгч бичил биетүүдийн (вирус, нян, мөөгөнцөр гэх мэт) эсрэг эсрэгбие ялгаруулан тэдгээрийг устгаж байдаг эд, эс, эрхтэнүүдийн сүлжээ юм. Тэгэхээр дархлаа тогтолцооны үндсэн үүрэг нь бие махбодийг гадны биетээс хамгаалж халдварт өвчин үүсэхээс сэргийлэхэд оршино.

Дархлаа тогтолцооны эд, эс, эрхтэнүүд хүний биеэр тархан байрлана. Эдгээр нь ясны хэм, сэрээ булчирхай, тунгалагийн булчирхайнууд, дэлүү, гүйлсэн булчирхай (хоолойны мах), хамрын мах, мухар олгой юм.

Дархлаа тогтолцооны эрхтэнүүд лимфоид эдээс тогтдог. Ийм лимфоид эд хүний биеэр тархан байрлана гэдгийг дахин онцлон хэлье.

Ойролцоогоор 10 хүний 1-т нь лимфоид эдийн бөөгнөрөл ам, залгиур, хоол боловсруулах зам, үтрээ, ясны хэмд байдаг. Дунджаар 1-2 см хэмжээтэй цайвар шаргал зөөлөн зангилаа хүүхдийн залгиур, тагнай, буйланд харагдах нь элбэг.

Энэ нь яг л тунгалагийн булчирхай буюу бидний сайн мэддэг хоолойны махны нэгэн адил ам, хамраар орсон вирус, нянг устгах үүрэгтэй дархлааны эрхтэн тогтолцооны нэг хэсэг юм. Шаардлагатай тохиолдолд эдгээр зангилаа томорч “ажиллаж”, харин зарим тохиолдолд өнгө нь бүдгэрч жижгирч “амарч” байдаг.

Үүний нэгэн адил лимфоид эдийн бөөгнөрөл ходоод, нарийн, бүдүүн гэдсэнд ч бий. Ходоод нарийн, бүдүүн гэдэс дурандаж буй эмчид эдгээр нь сайн харагддаг бөгөөд хортой, хоргүй хавдар, ургацгаас ялгах шаардлага гарах нь бий. Бас нэг өөр жишээ нь өтгөн хатдаг хүний бүдүүн гэдсэнд өтгөн хатдаггүй хүнтэй харьцуулбал илүү олон тооны лимфоид бөөгнөрөл буюу зангилаа байдаг нь судалгаа шинжилгээгээр нотлогдсон бай- даг. Энэ тохиолдолд эдгээр бөөгнөрөл баасанд агуулагдах нянгуудыг устгах үүрэгтэй “ажилладаг”. Ийм бөөгнөрөл байхгүй бол олон хоног бүдүүн гэдсэнд агуулагдах баасны нян өвчин үүсгэх аюултай.

Дээр тайлбарлан бичсэнээс дүгнэвэл хүүхдийн залгиур, амны хөндий, буйл, тагнайд харагдах жижиг зөөлөн цайвар өнгийн зангилаа нь хэвийн бөгөөд лимфоид эдийн бөөгнөрөл (lymphoid aggregates/lymphoid clusters) гэнэ.

Буйланд харагдаж буй лимфоид эдийн бөөгнөрөл

Харин үүнийг идээ гэж буруу оношлон антибиотик тарих, мөөгөнцөр гэж буруу оношлон “цэвэрлэх” нэрийдлээр хүүхдийн дархлааны хэвийн эрхтэнг цус гарган гэмтээж өвдөлт үүсгэн байнга мөөгөнцрийн эсрэг антибиотик уулгах нь хүүхдийн эрүүл мэндэд аюул учруулж болох үйлдэл болохыг анхаарах хэрэгтэй.

Ер нь амны мөөгөнцөрөөр хүнд тураалтай, байнга гормоны утлага хийлгэдэг, хав- сарсан антибиотик эмчилгээ олон хоно- гоор хийлгэсэн, ДОХ-той, хорт хавдартай хүүхэд өвчлөх эрсдэл өндөр байдаг. Харин өсөлт хөгжилт нь хэвийн, эрүүл бойжиж буй хүүхэд мөөгөнцрөөр өвчлөх нь маш ховор.

  • 2 570

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/