+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Харшил гэж юу вэ?

Харшил гэж юу вэ?Хүний дархлаа тогтолцоо нь бие махбодид амьсгалын болон хоол боловсруулах замаар, арьсаар, тарилгаар нэвтэрсэн “гадны аюултай зүйлсийг” өөрийнхөө эд эсээс ялган таньж улмаар устган зайлуулдаг. Гэтэл ихэнх хүмүүсийн хувьд аюулгүй энгийн зүйлсийг зарим хүний дархлаа тогтолцоо хэт мэдрэг хүлээн авч түүний эсрэг өвөрмөц эсрэгбие (IgE) болон бусад эсийг үүсгэн тэдгээр нь гистамин хэмээх бодисийг ялгаруулснаар харшлын урвал үүсдэг.

Эцэг эх, гэрийн бүлийн гишүүд нь экзем, гуурсан хоолойн багтраа (астма) зэрэг харшлын ямар нэг эмгэгтэй байх нь хүүхдийн харшлын өвчнөөр өвчлөх үндсэн нөхцөл болно. Хэрвээ хэн нь ч харшилгүй бол хүүхдийн харшлын эмгэгтэй байх магадлал 5-15% байдаг бол эцэг эхийн хэн нэг нь харшилтай бол  энэ магадлал 25%, 2-уулаа бол 50% байна. Харин эцэг эх нь харшлын яг ижил өвчтэй бол хүүхэд харшилтай байх магадлал хамгийн өндөр буюу 80% болдог. Анхны хүүхэд харшлын өвчнөөр өвчлөх эрсдэл илүү өндөр.

 

Харшил гэж юу вэ?Жирэмсэн эхчүүд, хүүхдүүд тамхигүй орчинд байх, хүүхдийг 6 сар хүртэл зөвхөн хөхөөр хооллох, амьтан тэжээхгүй, гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ байнга хийх, HEPA шүүлтүүртэй тоос сорогчоор 7 хоногт 1-2 удаа соруулах, ор, дэрний даавуу, өлгийг 7-14 хоногт их халуун усаар угаах зэрэг нь харшлаас урьдчилан сэргийлэх/багасгахад ихээхэн ач холбогдолтой. Харшлын удамтай хүүхдийг 6 сараас өмнө нэмэгдэл хоолонд оруулахгүй байвал зохино.

Харшлын урвал нь дараах хэлбэрээр илэрнэ. Үүнд:

  • Арьсны тууралт (манайхан диатез гэдэг боловч энэ оношийг зөвхөн Орос, Монгол улсад л тавьдаг. Бусад улс орнууд Өвчний олон улсын ангилалд зааснаар Атопийн дерматит/экзем гэсэн нэршлийг хэрэглэдэг)
    Хот суурин газар, хүйтэн ширүүн уур амьсгал, эмэгтэй хүйс, нөхөн үржихүйн хожуу насандаа төрүүлсэн хүүхэд, нийгмийн дээд давхаргын гаралтай бол илүү эрсдэлтэйд тооцогдоно. Эмнэлзүйн шинж тэмдэг ихэвчлэн 2-3 сартайгаас 1 насны хооронд илэрнэ. Арьс улайж хуурайшин хагарч маш их загатнах ба зарим тохиолдолд шүүс гарч болно. Үүнээс болж хүүхэд нойрондоо муудаж маажсан тохиолдолд арьсанд халдвар орж идээлэх аюултай. Оношийг асуумж ба үзлэгээр тавина. Одоохондоо анагаах ухаан энэхүү өвчнийг эмчилж эдгэрүүлэх арга олоогүй байгаа тул шинж тэмдгийг намжаах, хүндрэлээс сэргийлэх эмчилгээг хийж байна. Гэхдээ 2 нас гэхэд атопийн дерматит ихэнх тохиолдолд өөрөө эдгэрдэг. Эдгэрэхгүй ч өвчний шинж тэмдэг мэдэгдэхүйц багасдаг. 

  • Гуурсан хоолойн багтраа
    Цагаан мөгөөрсөн хоолой, түүний жижиг салаанууд нарийсч өтгөн цэр хуримтлагдсанаас амьсгалын зам битүүрч амьсгалахад саадтай болж шуугиантай амьсгалдаг архаг өвчин. Амьсгалын замын вирусын халдвар буюу ханиад хатгалгаатай ижил төстэй шинж тэмдгээр илрэх тул ялган оношлоход бэрхшээлтэй. Гэхдээ аливаа харшлын эмгэгүүдийн үед халуурдаггүй гэдгийг санаарай.

  • Харшлын ринит
    Хамар бирүүрч усархаг шингэн нус гоожих нь ихэвчлэн нүд улайх загатнах, нулимс гоожих шинжтэй хавсарч явагддаг.

  • Хоол, хүнсний харшил
    Бөөлжих, суулгах нь арьс загатнах, тууралт гарах, хамар битүүрэх, найтаах, ханиах, нүд улайх шинжтэй хавсарч илэрнэ.
  • 2 764

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/