+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхдийн дархлаа тогтолцооо ямар онцлогтой вэ?

Хүүхдийн дархлаа тогтолцооо ямар онцлогтой вэ?Дархлаа тогтолцоо гэдэг нь бие махбодид нэвтэрч орсон өвчин үүсгэгч бичил биетүүдийн (вирус, нян, мөөгөнцөр, шимэгч хорхой гэх мэт) эсрэг эсрэгбие ялгаруулан тэдгээрийг алж устгаж байдаг эд, эс, эрхтэнүүдийн сүлжээ юм.  Тэгэхээр дархлаа тогтолцооны үндсэн үүрэг нь бие махбодийг гадны биетээс хамгаалж халдварт өвчин үүсэхээс сэргийлэхэд оршино. Дархлаа тогтолцооны эд, эс, эрхтэнүүд хүний биеэр тархан байрлана. Эдгээр нь ясны хэм, сэрээ булчирхай, тунгалагийн булчирхайнууд, дэлүү, гүйлсэн булчирхай (хоолойны мах), хамрын мах, мухар олгой юм.

 

Хүүхэд төрөхөд дархлаа тогтолцоо нь бусад бүхий л эрхтэнүүдийн нэгэн адил гүйцэд хөгжөөгүй байдаг. Гэхдээ ураг байх хугацаандаа эхийнхээ эсрэгбиеийг ихэсээр дамжуулан авдаг бөгөөд төрснөөс хойш хөхний сүүгээр үргэлжүүлэн авдаг нь хүүхдийг эхний хэдэн сар хамгаалж чаддаг юм.  Ихэсээр дамжуулан авсан эсрэгбиет нь төрснөөс хойш 2-3 сарын дараа багасч харин хүүхдийн дархлаа тогтолцоо өөрөө эсрэгбие ялгаруулж эхэлдэг.

Хүүхэд 4-6 сартайгаас нэмэлт хоолонд орж эхлэхэд хоол тэжээлд агуулагдах аминдэм, эрдэс бодисууд дархлаа тогтолцооны хөгжил, үйл ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Харин агаарын бохирдол (үүнд гэр доторх агаарын бохирдол буюу дам тамхидалт маш чухал), чихэрлэг хүнс, биеийн жингийн илүүдэл (Монголчууд эрт дээр үеэс их мариатай хүүхдийг эрүүл гэж үздэг нь буруу ойлголт), нойронд муу байх, стресс (эцэг эхийн стресс, гэр орондоо байнга хэрүүл маргаантай байх, эх нь хүүхдээ хардаггүй, анх удаа цэцэрлэгт явах гэм мэт) зэрэг нь дарлаа тогтолцоог сулруулдаг. Стрессийн үед бөөрний дээд булчирхайнаас ялгардаг глюкокортикоид хэмээх дааврын (гормоны) хэмжээ ихсэх бөгөөд энэ нь сэрээ булчирхайнд дархлааны эсүүд боловсрох явцыг дарангуйлдаг. 

Хүүхэд амьдралынхаа эхний жил дунджаар 6-8 удаа ханиадаар өвчлөх ба үүнээс гадна 2-3 удаа суулгалт өвчнөөр өвчилдөг. Ингэж олон удаа өвчлөж буй нь хүүхдийн дархлаа тогтолцооны хөгжил гүйцээгүйтэй холбоотой болохоос дархлаа тогтолцооны эмгэг эсвэл харшлын шалтгаантай байх нь туйлын ховор.

Хүүхдийн дархлаа тогтолцооо ямар онцлогтой вэ?3-аас дээш насны хүүхэд халуурахгүй хэрнээ байнга найтаалгах, хамраас шингэн усархаг нус гоожих нь харшлын шалтгаантай байж болзошгүйг илтгэнэ. Хөхүүл, бага насны хүүхэд халуурч ханиалгах нь харшлын шалтгаантай байдаггүй. Гэтэл дархлааны урвалыг дарангуйлах зорилгоор хэрэглэдэг дексаметазон хэмээх бэлдмэл нь дээр дурдсан глюкокортикоид гормон юм.

Түүнчлэн дархлаа тогтолцооны эмгэгтэй хүүхэд жирийн хүүхдийг бодвол илүү олон өвчилдөг гэдэг нь буруу ойлголт бөгөөд харин тэд хүндрэхдээ амархан, эдгэрэлт удаан байдаг.  Дархлаа тоготолцооны эмгэгтэй хүүхдийн үндсэн шинж нь тураал юм. Иймд хүүхэд чинь тураалгүй л бол дархлаа тогтолцооны эмгэггүй гэж ойлгож болно.

Эцэг эхчүүдэд хүүхдийн “дархлаа сайжруулах” бэлдмэлүүдэд туйлын болгоомжтой хандахыг зөвлөх нь Зинт клиник үүрэгээ гэж ухамсарлан дараах мэдээлэлийг өгч байна. Жишээлбэл: ОХУ-д үйлдвэрлэгддэг Анаферон, Виферон зэрэг бэлдмэлийн дархлаа сайжруулдаг үйлдэл нь нотлогдоогүй бөгөөд  зөвхөн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг байсан орнуудад зарагддаг, өөр аль ч оронд зарагддаггүй бэлдмэлүүд юм.  Түүнчлэн Трансфер фактор хэмээх бэлдмэлийг АНУ-ын  Food and Drug Administration (Хоол тэжээл болон Эмийн Хороо) ямар нэг өвчин эмгэгийг эмчилж илааршуулах үйлдэлгүй, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэмээн тодорхойлсон байна. Эмийн сан, сүлжээний бизнес, витамин шопуудаар дархлаа сайжруулах үйлдэлтэй өвс ургамалын гаралтай олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг (Иммунал, Септилин, Куркума, Эхинацийн ханд) зардаг. Эдгээр нь дархлаа тогтолцооны зарим нэг үйл ажиллагааг бага зэрэг сайжруулдаг судалгаа байдаг ч хүүхдийг өвчин эмгэгээс хамгаалах хэмжээнд биш, аль ч орны эмчилгээний удирдамжид ордоггүй болно.

  • 4 219

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/