+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Ямар хөхний сүү орлуулагч бүтээгдэхүүн (хүүхдийн тэжээл) хамгийн сайн бэ?

Хүүхдийн тэжээлийг (хуурай) үндсэн 2 аргаар үйлдэрлэнэ. Үнээний (малын) сүүг хуурайшуулан найрлаганд нь зохих өөрчлөлт оруулан хөхний сүүнийнхтэй ойртуулах замаар ихэнх тэжээлийг үйлдэрлэдэг бол нөгөөг нь шар буурцагны (ургамалын) сүүнээс гаргаж авдаг.

Хүүхдийн эмч хүүхдэд чинь малын сүү өгч болохгүй заалт байна гэж хэлээгүй л бол үнээний сүүнээс гаргаж авсан тэжээлийг эхний сонголт болгон өгөх ёстой. Харин ийм сүүнд харшил өгч, боловсруулж чадахгүй байгаа хүүхдэд шар буурцагны сүүг зөвлөдөг.

Эцэг эхчүүд ийм 2 төрлийн тэжээл байдаг гэдгийг мэдэхгүйн улмаас хүүхдээ ямар тэжээлээр угжиж байгаагаа сайн мэддэггүй. “Хамгийн үнэтэй сүү нь сайн” гэж бодож сүү авдаг. Гэтэл үнийн хувьд шар буурцагны сүү илүү өндөр үнэтэй байдаг.

Ямар хөхний сүү орлуулагч бүтээгдэхүүн (хүүхдийн тэжээл) хамгийн сайн бэ?Зарим сүүны саван дээр “Hypoallergenic” (Бага харшламтгай) гэж бичсэн байдаг. Ийм тэжээлд  үнээний сүүний эсвэл шар буурцагны уургийг задалж “жижиглэсэн” байдаг тул уургийн харшилтай хүүхдэд (ихэд ховор) зөвлөдөг. Эрүүл хүүхдэд ийм тэжээл өгөх ямар ч шаардлагагүй.

Харин хүүхдийн тэжээл үйлдвэрлэдэг брэндүүдийн хооронд үнэндээ ямар ч ялгаа байдаггүй. Ялгаатай тал нь гэвэл хүүхдийн тэжээлүүдийг янз бүрийн бичил тэжээлээр баяжуулсан байдаг. Жишээлбэл: Төмөр, Омега-3, Пребиотик (гэдэсний хэвийн нянгуудын өсөлтийг дэмждэг бодисууд), Пробиотик (гэдэсний хэвийн нянгууд) гэх мэт.

Түүнчлэн дутуу төрсөн, бага жинтэй/тураалтай хүүхдэд зориулсан уургийн агууламж өндөртэй тэжээлүүд бий. Мөн ходоодны хүчиллэг агууламж нь улаан хоолой руу эргэж ордог (сөөргө урсгал-рефлюкс) хүүхдүүдэд зориулсан тусгай өтгөн тэжээл бас байдаг.

Хүүхдээ үнээний цэвэр шингэн сүүгээр угждаг ээжүүд олон бий. Энэ тохиолдолд хүүхэд хэрэгцээтэй төмрөө авч чаддаггүй гэдгийг анхаараарай. Өөрөөр хэлбэл нэмэлтээр төмрийн бэлдмэл заавал өгнө. Хүүхдийн тэжээлийг задалсаны дараа 1 сар хадгална.

  • 985

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/