+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Томуу, томуу төст өвчний талаар юу зохих вэ?

Томуу, томуу төст өвчний талаар юу зохих вэ?Амьсгалын замын вирусын шалтаант цочмог халдварт өвчнүүд нь томуу ба томуу төст өвчин буюу ханиад шуухинаа гэсэн 2 том бүлэгт хуваагдана. Инфлуэнза вирусаар үүсгэгдэх халдварыг томуу, харин энэхүү вирусаас бусад бүх вирусаар үүсгэгдэх халдварыг ханиад шуухинаа (томуу төст өвчин) гэнэ.

Томуугийн  вирус нь А, В, С хүрээний гэх 3 төрөл байдаг бол ханиад шуухинаа үүсгэдэг 200 орчим вирус байдаг.

Эдгээрээс риновирус, параинфлуэнза вирус, респиратор – синтициал вирус, аденовирус, коронавирус, коксаки вирус голчлон тохиолдоно. Өөрөөр хэлбэл 200 гаруй төрлийн вирус ханиад, томууг үүсгэдэг тул бага насны хүүхэд жилдээ ойролцоогоор 6 – 10 удаа энэ өвчнөөр өвчилдөг. Ингэж олон удаа өвчлөхөд хүүхдийн дархлаа тогтолцоо гүйцэт хөгжөөгүй байдаг нь ихээхэн нөлөөлнө.

Олуулаа нэг дор амьдрах, хүүхэд ясли цэцэрлэгт явдаг байх эсвэл цэцэрлэгийн ах эгчтэй тохиолдолд илүү олон удаа өвчилдөг.

Томуу нь улирлын чанартай тархдаг, амьсгалын замын маш хүнд өвчин юм. Халууралтаар эхэлж ойролцоогоор 5 хоног өндөр халуурах ба хамар битүүрэх, толгой, яс, булчингаар хүчтэй өвдөх, хоолонд дургүй болох, бөөлжих, хуурай ханиах, маш их ядарч сульдах, хөлс ихээр гарах шинжүүдээр илэрнэ. Иймд хүүхдийн биеийн ерөнхий байдал хүнд байдаг. Томуу нь чихний халдвар, уушгины хатгалгаа зэрэг өвчнөөр хүндрэх нь элбэг. Дийлэнхидээ эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлага гардаг, нас баралт ч тохиолдоно.

Томуу, томуу төст өвчний талаар юу зохих вэ?Ханиад шуухинаа нь нус гоожих, найтаах, хамар битүүрэх, ханиах, хоолой өвдөх/сөөх шинжүүдээр эхэлнэ. Халдвар үүсгэгч вирусээсээ шалтгаалан эдгээр шинжүүд илэрсний дараагийн хэд хоногт цөөн хоног өндөр биш халуурах ба эсвэл халуурахгүй. Харин толгой хүчтэй өвдөх, хоолонд дургүй болох, бөөлжих шинж илрээд байдаггүй. Ханиад нь томууг бодвол хөнгөн өвчин. Иймд хүүхдийн биеийн ерөнхий байдал хүнд байдаггүй, дийлэнхидээ хүндрэлгүйгээр 1-2 долоо хоногт эдгэрдэг.

Томуугийн үед вирусын эсрэг эмчилгээ (oseltamivir буюу худалдааны нэршил нь tamiflu) хийж өвчний явцыг богиносгох, хүндрэлээс сэргийлэх боломжтой. Харамсалтай нь ханиад шуухинааг эдгэрүүлэх эм байдаггүй (өвчний явцыг богиносгох боломжгүй). Иймд ханиадны үед халуун бууруулах/өвдөлт намдаах, нусыг соруулж цэвэрлэх, салст хуурайшуулах (нус цэр багасгах), цэр шингэлэх, хордлого тайлах (шингэн ихээр уулгах), агаарыг чийгшүүлэх зэрэг зовиур шаналгааг хөнгөвчлөх эмчилгээ л хийдэг. Ханиад шуухинаагийн үүсгэгч нь вирус тул антибиотик (зөвхөн нянг устгахаас бус вирусыг устгахгүй) эмчилгээ ямар нэг үр дүнгүй. Харин ч антибиотик  хэрэглэснээр түүнд тэсвэртэй байдал үүсч хожим нь нянгийн халдвараар өвчлөх тохиолдолд эмчилгээний үр дүн муу байх өндөр эрсдэл үүсдэг.

Томуугийн вакциныг жил бүр тариулж томуугаас сэргийлэх боломжтой бол ханиадны вакцин гэж байдаггүй. Томуугийн вакцин хийлгэх нь ханиаднаас сэргийлэхгүй. Томуугийн вирус байнга хувирч өөрчлөгдөж байдаг тул жил бүр шинэ вакцин үйлдвэрлэдэг. Жишээ нь: 2014-15 оны томуугийн улиралчлалд A хүрээний H1N1,  H3N2,  B хүрээний Massachusetts/2/2012 вирусын эсрэг дархлаа тогтоох вакцин хэрэглэхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна. Тариулснаас хойш 2-4 долоо хоногийн дараа дархлаа үүсч 1 жилээ даах  учир намар аль болох эрт тариулах шаардлагатай. Жирэмсэн эх томуугийн вакцин тариулснаар хүүхэд нь төрснөөс хойш эхний 6 сар томуугаар өвчлөхгүй байх боломжтой. Өндөгний харшилтай бол томуугийн вакцин эсрэг заалттай.

Монгол Улсад Европын чанарын баталгаатай “Томууны эсрэг вакцин”-ийг жил бүр Сос Медика Монгол/Sos Medica, Mongolia эмнэлэг оруулж ирж дархлаажуулалт хийдэг нь нэн сайшаалтай.

 

         

  • 1 624

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/