+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Яагаад хүүхдийн ам мөөгөнцөртдөг вэ?

Кандида хэмээх мөөнгөнцөр эрүүл хүний арьс, амны хөндий, хоол боловсруулах зам, үтрээнд цөөн тоогоор ямар нэг шинж тэмдэг үүсгэхгүйгээр амьдарч байдаг. Харин энэхүү мөөгөнцрийн тоо хэмжээ ихсэхэд мөөгөнцрийн халдвар үүснэ.

Яагаад хүүхдийн ам мөөгөнцөртдөг вэ?2-оос доош насны хүүхдэд амны мөөгөнцөр элбэг тохиолддог. Нярай хүүхдийн хувьд ихэвчлэн төрөх замаар эхээсээ мөөгөнцрийн халдвар авах бөгөөд харин хөхүүл хүүхдийн хувьд амны хөндийн ариун цэвэр муу, угж соосгыг сайн ариутгаж халдваргүйжүүлэхгүй байх мөн антибиотик, гормон (преднизолон, дексаметазон) эмчилгээний хүндрэл хэлбэрээр тохиолдож болно. Түүнчлэн эхийн хөхний толгой хагарч үрэвсэх нэг шалтгаан нь арьсны мөөгөнцөр байдаг бөгөөд ийм тохиолдолд хүүхэд халдвар авч болно.

 

Ам мөөгөнцөртөх өвчний үндсэн шинж тэмдэг нь хэл, уруулын дотор тал, тагнай, буйл, жавьжаар цагаан өнгөр үүсэх явдал мөн.  Ам мөөгөнцөртөх нь хүнд өвчин эмгэг биш бөгөөд хүүхдийн биеийн байдал муу байдаггүй боловч дахилт өндөртэй.

Ихэнх тохиолдолд эмийн эмчилгээ шаардлагагүй, хэдэн хоногт өөрөө эдгэрнэ. Харин өөрөө эдгэрэхгүй олон хонох, хүүхэд хөхөндөө муудах, тайван биш өвдөлттэй байж болзошгүй тохиолдол, өвчин дахих, бусад эрхтэн тогтолцоонд халдвар тархаж байна гэж үзвэл мөөгөнцрийн эсрэг эмийн эмчилгээг эмч зөвөлнө. Эмчилгээний үр дүнд ойролцоогоор 2 долоо хоногийн дотор амны мөөгөнцөр эдгэрнэ.

Яагаад хүүхдийн ам мөөгөнцөртдөг вэ?Хүүхдийн ам, залгиурт байх цайвар өнгийн зангилаа буюу тунгалагийн эдийн (лимфоид эдийн) бөөгнөрөлийг амны мөөгөнцөр гэж андуу ойлгон арчиж цэвэрлэж гэмтээн өвдөлт үүсгэх нь буруу юм. Энэ талаар “Хүүхдийн ам, залгиурт байх цайвар өнгийн зангилаа юу вэ?” гэсэн мэдээлэлээс уншаарай.

  • 11 922

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/