+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхдийн амнаас эвгүй үнэр гарах нь ходоодны өвчний шинж мөн үү?

Хүүхдийн амнаас эвгүй үнэр гарах нь ходоодны өвчний шинж мөн үү?Өсвөр насны төдийгүй бага насны хүүхдийн амнаас эвгүй үнэр гарах нь хүүхдийн эмчид хандах шалтгаанд ховор биш тохиолддог. Энэ тохиолдолд бараг бүх ээж аав хүүхдээ ходоодыг өвчтэй байна гэж боддог. Үнэхээр тийм үү?

   

Амнаас эвгүй үнэр гарах нь ихэвчлэн доорх шалтгаантай.

Үүнд:

  • Амны хөндийн ариун цэвэр хангалтгүй байх нь дийлэнх (90%) шалтгаан байдаг.

Амны хөндийд байх хэвийн, ашигтай нянгууд нь хоолны үлдэгдлийг задалснаар эвгүй үнэр бий болдог. Шүд хорхойтох өвчин, шүдний чулуу зэрэг нь амны эвгүй үнэр гарах үндсэн шалтгаан юм. Амнаас эвгүй үнэр гарах шалтгааныг олохын тулд эхлээд шүдний эмчид хандах хэрэгтэй. Өглөө оройдоо шүдээ заавал фтортой оогоор угааж, шүдний чигчлүүр, утсаар цэвэрлэж байх (хэлээ цэвэрлэхээ мартаж болохгүй), шүдний сойзыг 3 сар тутам солих шаардлагатай.

  • Ам хуурай байх

Шүлс нь амны хөндийг цэвэрлэж эвгүй үнэрийг арилгаж байх үүрэгтэй гэдгийг “Хөхүүл хүүхдийн шүлс гоожих нь ямар нэг өвчний шинж тэмдэг үү?” зөвөлгөөнөөс та бүхэн мэддэг болсон билээ. Тэгвэл унтаж байхад шүлс ялгаралт багасаж ам хуурайшдаг. Ялангуяа амаа ангайж унтдаг хүүхдүүдийн хувьд ам хуурайших нь бүр ч илүү гэдэг нь ойлгомжтой. Ийм үед амнаас эвгүй үнэр үнэртэх нь элбэг. Хамрын мах томрох нь амаараа амьсгалах үндсэн шалтгаан гэдгийг бид сайн мэдэх ба зарим нэг эмийн бодис амны салстыг хуурайшуулах үйлдэлтэй (харшлын эсрэг эмүүд, хамрын дусаалгууд г.м) гэдгийг санах хэрэгтэй. Түүнчлэн хуруугаа хөхөх нь ам хуурайших нэг шалтгаан болдог. Сахаргүй бохь зажилах, исгэлэн чихэр идэх, хуруугаа хөхдөг хүүхдийн хуруунд түрхдэг гашуун муухай амттай зориулалтын түрхлэг хэрэглэх зэрэг энгийн арга хэмжээг авч болно.

  • Тодорхой хүнсний бүтээгдэхүүн, жишээлбэл сонгино, сармис, халуун ногоо идсэний дараа амнаас эвгүй үнэр гарна.

Эдгээр хүнсний ногоонуудыг идэхэд хоол боловсруулах замаас цусанд шимэгдэж уушгинд очсоноор амьсгал эвгүй үнэртэй болдог. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд үнэр ходоодноос биш уушгинаас бас гардаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

  • Амны хөндий, хамар, залгиурын нянгийн халдварт өвчнүүд

Амны салст шархлах, буйлны үрэвсэл, гүйлсэн булчирхайн архаг чулуужсан халдвар, хамар, гайморын хөндийн идээт халдварын үед ам, хамраас эвгүй үнэр гарч болно.

  • Хамар, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойд гадны биет орох

Бага насны хүүхдүүд жижиг тоглоом, үзэм, үрэл, эрхи, товч, самар зэргийг хамартаа хийх эсвэл залгих явдал тохиолддог. Эдгээрийг мэдэлгүй (авахгүй) удсанаас ам, хамраас эвгүй үнэр гарах нь бий. Чихрийн шижингийн нэг илрэл нь амнаас ацетон үнэртэх явдал байж болно. Түүнчлэн амнаас шивтэр үнэртэх нь бөөрний дутагдлын, харин аммиак бол элэгний дутагдлын шинж байж болзошгүй.

  • 2 243

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/