+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хялгасан хорхойтох өвчний үед эрүүл ахуйн ямар дэглэм баримтлах вэ?

Хялгасан хорхойтох өвчний үед эрүүл ахуйн ямар дэглэм баримтлах вэ?Хялгасан хорхой нь хүний бүдүүн/шулуун гэдсэнд амьдардаг жижигхэн нарийхан, цагаан өнгөтөй (иймд бид цагаан хорхой гэж ярьдаг), 5 - 10 мм урттай хорхой юм. Халуун орны уур амьсгалтай нутаг оронд энэ халдвар байдаггүй, харин бусад бүх улс оронд элбэг тохиолддог. Хялгасан хорхойтох өвчнөөр ихэвчлэн цэцэрлэгийн болон сургуулийн бага насныхан өвчилдөг.

Хялгасан хорхойн өндөг зарим гадаргуу дээр 2 - 3 долоо хоног хүртэл амьдарч чадна.

Хялгасан хорхойтох өвчний үед эрүүл ахуйн ямар дэглэм баримтлах вэ?Жишээлбэл тоглоом, гарын алчуур, ор хөнжлийн даавуун дээр хялгасан хорхойн өндөг байвал түүнд гараараа хүрсний дараа амандаа санамсаргүй хийх нь халдвар авах үндсэн зам болдог. Түүнчлэн хялгасан хорхойн өндгөөр халдварлагдсан хоол ундны зүйлсийг идэж уух нь халдвар авах нэг нөхцөл болно. Харин бассейнаар халдвар авах боломжгүй. Амаар дамжин залгигдсан хялгасан хорхойн өндөг 4 - 6 долоо хоногийн дотор нас биенд хүрч эм хялгасан хорхой шөнийн цагаар хошногоор гадагшлан хошного орчмын арьсны нугалаасанд хэдэн мянган өндөг гаргадаг.

Иймд энэ өвчний үндсэн шинж нь хошного загатнах (охидын хувьд мөн бэлэг эрхтэн), ялангуяа шөнө унтаж байхад загатнах, үүнээс болж тавтай унтаж амарч чадахгүй байх явдал юм. Бүдүүн гэдсэнд нь маш олон тооны хялгасан хорхой амьдарч буй бол  үе үе хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, турах шинж илэрч болно. Зарим хөнгөн тохиолдолд ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байх нь ховор биш юм. Шөнө нойрондоо хошногоо маажихад хуруу гар, хумсны завсраар олон тооны өндөг орно.

Гэр бүлийн нэг гишүүн хялгасан хорхойтой бол шинж тэмдэг илэрч буй эсэхээс үл хамааран бүх гишүүдэд эмчилгээ хийлгэх ёстой. Учир нь гэр бүлийн гишүүдийн халдвар авах магадлал 75% байдаг. Эмийн эмчилгээнд мебендазолыг (худалдааны нэршил нь вермокс) хэрэглэнэ. Харин жирэмсэн, хөхүүл эхчүүд, хөхүүл хүүхдэд эмийн эмчилгээ хийхгүй зөвхөн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм баримтлахыг зөвлөдөг.  Эмчилгээний хамгийн гол бүрэлдэхүүн нь ариун цэвэр, эрүүл ахуй гэдгийг анхаараарай!.

Хялгасан хорхойтох өвчний үед эрүүл ахуйн ямар дэглэм баримтлах вэ?Хялгасан хорхойтох өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж:

  • Хошногоо аль болох маажихгүй байх. Бээлий, унтлагын өмд өмсүүлж унтуулах
  • Дотуур хувцас, орны даавуу, гарын алчуурыг өдөр бүр халуун усаар угааж индүүдэх. Хялгасан хорхойн өндөг байж болох орны даавуу, гарын алчуур, тоглоом зэргийг сэгсэрч болохгүй гэдгийг анхаарах (сэгсрэхэд өндөг нь бусад эд зүйлс, гадаргуунд шилжинэ)
  • Өглөө босмогц хошного болон гараа сайтар савандаж угаах/шүршүүрт орох, хумсны завсрыг сойздож угаах
  • Өдөр бүр жорлонгийн суултуурыг угааж цэвэрлэх
  • Бие зассаны дараа, хоол идэхийн өмнө гараа угааж занших
  • Унтлагын өрөөндөө хоол унд идэж уухгүй байх
  • Хумсаа ойр ойрхон авах, хумсаа иддэг, хуруугаа хөхдөг бол зогсоох арга хэмжээ авах

Эдгээр дэглэмийг 6 долоо хоногийн турш баримталснаар эмийн эмчилгээгүйгээр ч эдгэрэх боломжтой.

  • 2 677

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/