+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхэд чинь дүүтэй болоход юуг анхаарах ёстой вэ?

Танайх ам бүл нэмж хүүхэд чинь ах/эгч болоход ах/эгчид урьдчилан болон дүү нь төрсний дараа анхаарал хандуулах шаардлагатай байдаг.

Хэвлийгээ томорч эхлэхэд ах/эгчид нь удахгүй дүүтэй болох мэдээг хэлнэ. Түүнд нярай хүүхдийн хооллолт, унтах, уйлах талаар урьдчилан хэлж ойлгуулна. Дүү нь амаржих газраас гэртээ ирсэн өдөр ах/эгч болсон явдалд баяр хүргэн бэлэг өгөх, хэн нэгэнтэй тоглоомын газар эсвэл дуртай ресторанд нь явуулж энэ баярт үйл явдлыг тэмдэглэх хэрэгтэй.

Ах/эгч нь 2-оос доош настай бол тэдэнд нярай хүүхэд, гэр бүлийн гишүүдтэй зурагтай ном үзүүлэх, ах дүүсийн тухай шүлэг уншиж дуу дуулж өгөх аргаар дүүтэй болсныг ойлгуулна.

2-4 настай хүүхдүүд өөрт нь тавьж байсан анхаарал халамж дүүд нь шилжихэд дургүй байдаг.

Иймд ах/эгчид нь дүүд нь ихээхэн цаг зарцуулах шаардлагатайг хэлж ярьж ойлгуулахыг хичээнэ. Ах/эгчтэй нь хамт дэлгүүр явж нярай дүүд нь шаардлагатай зүйлсийг худалдан авах, эмчийн хяналтанд үзүүлэхдээ цуг явах, дүүд нь зориулсан өрөө тасалгаа, буланг тохижуулахдаа түүнийг оролцуулах нь үүнийг ойлгоход туслах болно. Хүүхдийнхээ нярай үеийн зургийг үзүүлж түүний тухай хөгжилтэй түүх ярих, багадаа яаж өсч хөгжиж байсныг нь ярьж өгч болно.

Хүүхэд чинь дүүтэй болоход юуг анхаарах ёстой вэ?Харин дүүтэй болсон сургуулийн насныханд эцэг эхээ харамлах сэтгэгдэл төрөх нь олонтаа. Тэдэнд том болсон хүүхдүүдийн давуу талуудыг хэлж өгч, дүүгээ асрахад туслахад сургах нь зүйтэй.

Том хүүхэд чинь хэдэн настай ч байсан түүнд тавих анхаарал халамжаа хэвээр хадгалахыг хичээх хэрэгтэй. Нярай хүүхдийнхээ зургийг авч бичлэг хийхдээ хэзээ ч ах/эгчийг нь орхиж болохгүй. Цугт нь зургийг нь авах, нярай хүүхдээ ганцааранг нь авсан бол том хүүхдээ ч ганцааранг нь авахаа мартав аа.  Эмээ өвөө, ах дүүс, найз нөхөд чинь шинэ мэндэлсэн хүүхдийг эргэхээр ирэхэд нь ах/эгчид нь ч бэлэг авчрахыг хүсэх хэрэгтэй. Эсвэл өөрсдөө жижиг бэлэг бэлдээд тэднээр өгүүлж болно.

Том хүүхэд чинь аав, ээжийнхээ анхаарлыг татах зорилгоор буруу/муу зүйл (өмдөндөө шээх, хоол цайгаа асгах, тоглоомоо эвдлэх) хийж болзошгүй. Ийм тохиолдолд түүнийг зүгээр л анзааралгүй орхи, шийтгэж загнаж болохгүй. Тэр сайн зүйл хийж анхаарлыг чинь татах нь дээр гэдгийг ойлгох болно.

Нэг гэр бүлийн хүүхдүүд эцэг, эхийнхээ хайр халамжийг “булаалцалдаж” хоорондоо “өрсөлдөх” явдал нь хэвийн үзэгдэл юм. Тэд бие биенээ хайрлаж эвтэй найртай байснаа тэр дороо хоорондоо муудалцан хэрэлдэж бие биенээ шоглох, муухайгаар хэлэх тэр ч бүү хэл зодолддог. Ялангуяа ижил хүйсний хүүхдүүдэд болон насны зөрүү нь бага байх тусам энэ үзэгдэл илүү ажиглагддаг бөгөөд 8-12 насанд “дээд цэгтээ” хүрдэг. 

Үүнийг багасгах арга нь:

  1. Тэдний өөр өөр хүсэл сонирхолыг хүндэтгэн үзэх. Заавал ижил бэлэг авч өгөх, нэг дугуйлан секцэд явуулах албагүй.
  2. Хүүхдүүдээ хэзээ ч битгий хооронд нь болон өөр айлын хүүхдүүдтэй харьцуулж яриарай. Хүүхдээ бусад хүүхдийн өмнө шүүмжилж дутагдалтай талыг нь хэлж болохгүй. Зөвхөн өөрт нь л энэ талаар хэлж ойлгуулна.
  3. Хоорондоо хэрхэн харилцах, гэр бүлд юу хориглох “дүрэм” гаргаж мөрдүүлнэ.
  4. Хүүхдүүдтэйгээ сайтар ярилцаж тэднийг ойлгохыг хичээнэ.
  5. Бие биетэйгээ эв найртай, тусалж дэмжиж байгааг нь хараад аз жаргалтай, баяртай байгаагаа илэрхийлж тэднийг магтана.
  • 451

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/