+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхдээ цэцэрлэгт бэлтгэхэд юу анхаарах вэ?

Эцэг эхчүүд ээ, хүүхдээ анх удаа цэцэрлэгт өгөх гэж буй бол энэ чухал “үйл явдалд” бэлтгэх цаг нэгэнт болжээ. Хүүхдийн цэцэрлэгт дасах хугацаа хэдхэн долоо хоногоос хэдэн сар хүртэл өөр өөр байдаг. Гэхдээ зохих бэлтгэл хийвэл энэ хугацаа богино, хүүхдэд арай хялбар байх болно.

  • Нэр болоод насыг нь хэлүүлж сургах
  • Богино цагаар хүүхдээ хэн нэгэнд үлдээж сургах. Ингэснээр хүүхэд ээж, аав эргээд заавал намайг авахаар ирдэг гэдгийг ойлгоно.
  • Хүүхдээ аль болох үеийнхэнтэй нь тоглуулах, хамт байлгах. Хүүхдүүдтэй харилцах, тоглоомоороо ээлжилж тоглох, хүүхдээс юмаа харамлахгүй байх, бусдад туслах зэргийг хэлж ярьж ойлгуулан сургах
  • Цэцэрлэг гэж юу болох, тэнд “хэн, хэзээ, юу хийдгийг” сайтар тайлбарлаж ойлгуулах Цэцэрлэгийн тухай ном унших, түүх ярих, шүлэг уншиж дуу дуулж өгч байх. Айх зүйлгүй гэдгийг хүүхэд ухамсарласан байх ёстой.
  • Цэцэрлэгт хүргэж өгөөд гарахдаа “баяртай” гэж хэлэхийг урьдчилан хамтдаа бэлтгэх. “Ээж нь чамайг өглөө хүргэж өгөөд 2-уулаа бие биенээ хацар дээрээ ингэж үнсээд (хүү бол high-five хийж болно) чи ангидаа орно” гэж одооноос “сургуулилалт” хийх. Эсвэл нэг хацрыг нь үнсээд нөгөөг нь ээж нь орой авахдаа үнсэж байх болно гэх мэт. Тэврэлдэж бас болно. Энэ “баяртай” нь аль болох богинохон байвал зохилтой.
  • Цэцэрлэгт өдөрт хэд хэдэн “хичээл” орох тул өдөрт хүүхэддээ 15 минут ном, үлгэр уншиж анхаарлыг нь төвлөрүүлж сургах. Ингэж уншиж өгөх нь тэдний сонсох чадварыг ихээхэн сайжруулдаг.
  • Суулгаж сургахын тулд нүдийг нь аниулж суулгаад янз бүрийн дуу авиа хаанаас, хэнээс гарч буйг асууж болно.
  • Хүүхэддээ цаас, өнгийн харандаа өгч юу дуртайг нь “зуруулах”

9-р сарын 1-нээс өмнө хүүхдээ өгөх цэцэрлэгт гэр бүлээрээ очиж анги, багштай нь танилцуулахыг зөвлөж байна. Яаралтай үед холбоо барих утасны дугааруудаа багшид нь өгөхөө мартаж болохгүй.

Хүүхэддээ цэцэрлэг сонгохдоо аль болох гэртэйгээ эсвэл ажилтайгаа ойр байршил, тусгай зөвшөөрөлтэй эсэх, төлбөр, ажиллах цагийн хуваарь, 1 багшид оногдох/1 ангид байх хүүхдийн тоо, багшийн мэдлэг чадвар, хандлага, туршлага, цэцэрлэгийн тохижилт, ариун цэвэр, агааржуулалт/халаалт,  чийгшил, тоглоомын хангалт, цэцэрлэг, багшийн нэр хүнд зэргийг заавал судлан харгалзан үзээрэй.

  • 1 236

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/