+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Аутизм гэж ямар өвчин бэ?

Аутизм гэж амьдралын эхний 3 жилийн дотор илэрдэг, уураг тархины хэвийн хөгжил саатсанаас үүсэх нийгэмшихүйн болон хэл ярианы  хөгжлийн эмгэгийг хэлнэ. Сүүлийн 20 гаруй жил энэхүү эмгэгийг дэлхий даяар хамгийн их ярьж бичиж байна. Бидний хувьд ихэнх маань аутизм өвчний талаар бараг ойлголтгүй бөгөөд зарим нь Морьтой жаал буюу The Horse Boy хэмээх ном мөн баримтат киногоор (2009) нь л төсөөлдөг. Зарим хэвлэлд аутизмыг “орчноос тасрах  эмгэг”, “зожигрох эмгэг”, “бусдаас өөрийгөө тусгаарлах өвчин” зэргээр орчуулсан нь тийм ч оновчтой санагддаггүй.

АНУ-д 88 хүүхдийн 1 нь аутизм өвчтэй гэсэн хамгийн сүүлийн үеийн тоо баримт байна. Энэ өвчнөөр хөвгүүд охидоос 4 дахин олон өвчилдөг. Харамсалтай нь энэ хүнд өвчин хурдацтай тархаж байгаа ч шинжлэх ухаан өнөөдрийг болтол шалтгааныг олж тогтоогоогүй байна. Иймд эмчлэн эдгэрүүлэх эм бэлдмэл одоогоор байхгүй гэсэн үг.

Хүүхдийн эмч 18 ба 24 сарын үзлэгээр аутизм өвчнийг илрүүлэх асуумжийг заавал авах ёстой. Энэ өвчнийг оношлодог шинжилгээ гэж байхгүй бөгөөд зөвхөн мэдлэг ур чадвар, туршлагатай эмчийн асуумж, үзлэгийн үед хийгддэг хэд хэдэн/олон удаагийн ажиглалтаар оношлох боломжтой.

Аутизм өвчин доорх 3 бүлэг шинжээр илэрнэ. Үүнд:

  1. Нийгэмшихүйн хөгжлийн хоцрогдол

    Нэрээр нь дуудахад харахгүй, сонирхож буй зүйлээ хуруугаараа заахгүй, сэтгэл хөдлөлөө бусадтай хуваалцахгүй (таалагдаж буй зүйлээ аав ээждээ үзүүлэх, уйлж буй хайртай дотны хүнээ аргадах/өрөвдөх), нүүрний хувиралгүй, хүний нүд рүү харахгүй, үеийнхээ хүүхдүүдтэй тоглохгүй/ганцаараа байх дуртай, энгийн команд биелүүлэхгүй, олон зүйл/тоглоом сонирхохгүй зөвхөн ганц тоглоомд “гацах”, хүүхэлдэйгээ хооллох хувцаслах зэргээр төсөөлж тоглодоггүй зөвхөн тоглоомуудаа жагсааж л тоглох,  тоглоомын зориулалтаас өөрөөр тоглох (жишээлбэл цүнхэн дотор юм хийж биш цүнхэн дээрээ юм өрж) эсвэл тоглоомноосоо эд ангийг нь салгаж зөвхөн салгасан хэсгээр нь тоглох, шинэ зүйл/орчноос айх, дийлэнх хүүхдүүдийн дуртай төрсөн өдрийн баяр, хүүхдийн парк зэрэгт баярлаж хөөрөхгүй, аав ээжтэйгээ тэврэлдэх/тэврэх, өвөр дээр нь суухыг хүсдэггүй/дургүй, хийж чадахгүй/авч хүрэхгүй байгаа зүйлдээ бусдаас тусламж хүсдэггүй, бусдын хүсэлтэнд туйлын сөргөөр хандах зэрэг шинж илэрдэг.

  2. Хэл яриа, хэллэгний хөгжлийн хоцрогдол

    Хэлд орохгүй, эсвэл хэлд орж эхлээд хэдэн үг хэлдэг байсан чадвараа буцаж алдах, ярихын оронд дуу авиа гаргах, баяртай, баяр хүргэе, гоёо гоёог “хийж” чадахгүй, хүн инээхэд өөдөөс нь инээхгүй, хүний ярьсан энгийн зүйлийг ойлгохгүй, асуултанд хариулахдаа асуултыг давтах, тэс хөндлөн хариулт өгөх, үг холбож/өгүүлбэрээр бус нэг үгээр хариулах,  ярианы өнгө нь нэг хэвийн (робот мэт) байх зэрэг шинж илэрдэг.

  3. Нэг зүйлээ давтан хийх/хэлэх, нэг хэвийн давтагдсан хөдөлгөөн хийх, тогтсон зуршлаас салдаггүй.

    Толгойгоороо санаатай мөргөх, гараа байнга сэгсрэх, хөлөө савчих, доороо эргэлдэх, нэг хүүхэлдэйн киногоо өдөрт хэдэн удаа хэдэн сарын турш үзэх, иддэг хоолны төрөл маш цөөн, үлгэрийг ямар үг хэллэгээр яриулсан яг түүгээрээ л яриулахыг хүсэх, нэг үг өгүүлбэр, үйл явдлын дэс дараа, нэрийг өөрчлөхөд л маш их бухимдаж хямрах, нэг л хувцсаа өмсөх, нэг л замаар явах, нэг л аяганд идэх зэргээр тогтсон зуршлаасаа салдаггүй ба эдгээрийг болон юмсын байрлалыг өөрчлөхөд туйлын ихээр хямрах, өдөржингөө хаалга хааж онгойлож “тоглох” зэрэг шинж илэрдэг.

    Ерөнхийдөө аутизмтай хүүхдийн хүрээлэн буй ертөнцтэй харилцах (амтлах, үнэрлэх, сонсох, ярих, харах, мэдрэх, ойлгох, сэтгэл хөдлөх, сурах) нь бусдаас их өөр байдаг гэсэн үг. Зарим өвчтөнүүдэд дээрх шинжүүдээс гадна хэт хөдөлгөөнтөх, цочир уурлах, маш их аймхай эсвэл юунаас ч айхгүй байх, түрэмгий догшин зан авир, өвдөлт огт мэдрэхгүй эсвэл багахан өвдөлтийг маш хүчтэйгээр мэдрэх зэрэг шинжүүд илэрдэг. Харин зарим нь зурах, тоо бодох, хөгжим зэрэгт онцгой/гоц авъяастай байх нь бий. Жишээлбэл Альберт Эйнштейн, Моцарт,  Пабло Пикассо, Britain's Got Talent шоуны ялагч Susan Boyle гэх мэт.

    Нийгэмд аутизмын талаар ойлголт багатайгаас ийм өвчтэй хүүхдийг “хүмүүжилгүй”, “эрхийн тэнэг” зэргээр нэрлэсээр оношилгоо оройтдог. Иймд дээр жагсаасан шинж тэмдгүүд илэрч буй бол хүүхдийн эмчид заавал хандаарай!
  • 973

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/