+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүйсний ивэрхий хэзээ эдгэрэх вэ?

Ураг эхийн хэвлийд өсч бойжихдоо хэвлийнхээ цоройны жижиг цоорхойгоор орох хүйн багц судсаар хүчилтөрөгч болон бусад бүхий л хэрэгцээтэй “хоол хүнсээ” эхээсээ авч байдаг билээ.

Хүйсний ивэрхий хэзээ эдгэрэх вэ?Хүүхэд төрмөгц энэхүү цоорхой битүүрч хүйс үүснэ. Гэвч зарим хүүхдэд энэ цоорхой битүүрэх явц удаашрах эсвэл ховор тохиолдолд битүүрэхгүй нь бий. Хүйс орчмын цоройны цоорхойгоор нарийн гэдэс, хэвлийн шингэн гялтан хяльсанд уутлагдан ивэрч гарахыг хүйсний ивэрхий гэнэ.  Зарим эцэг эхчүүд хүйсний ивэрхийг “хүүхдийн маань хүйг хийтэй боосноос үүссэн” гэж буруу ойлгож ярьдаг нь үндэслэлгүй юм.

Хүйсний ивэрхий хүүхдэд элбэг тохиолддог гаж хөгжилд тооцогдоно. Ойролцоогоор нийт нярай хүүхдийн 10-20%-д илэрдэг. Дутуу болон бага жинтэй хүүхдэд илүү тохиолдох ба охид хөвгүүдийн харьцаа тэнцүү байдаг. Хүйс төмбийж овойсон байх бөгөөд уйлах, дүлэх үед улам томорч харин дээшээ хараад тайван хэвтэж байхад хэмжээ нь багасна. Маш том хэмжээтэй биш л бол хүйсний ивэрхий хүүхдэд зовиуртай байдаггүй. Оношийг эмчийн үзлэгээр тавина. Ямар нэг шинжилгээ хийлгэх шаардлагагүй.

Дийлэнх тохиолдолд хүйсний ивэрхий ямар нэг эмчилгээгүйгээр 1 нас хүрэхэд өөрөө эдгэрдэг. Манай эцэг эхчүүд ялангуяа өвөө, эмээ нар зоос, товч зэргийг тавьж шархны лентээр наах, гэдсийг баадагнах зэрэг арга хэмжээг авдаг ч эдгээр нь ямар нэг үр дүнгүй юм. Харин ч арьсыг цочроож үрэвсэл үүсгэх эрсдэлтэй бөгөөд хэвлийн дотоод даралтыг ихэсгэж цоройны цоорхой хэмжээгээр багасахад сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байдаг.

Өөрөө эдгэрээгүй хүйсний ивэрхийг мэс заслын аргаар эмчилнэ. Саяхан болтол хүүхдийг 1 наснаас хойш хагалгаа хийдэг байсан бол сүүлийн жилүүдэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу АНУ, Англи зэрэг оронд хагалгаа хийх насыг хойшлуулан 3-5 насанд хийж байна. Хагалгаа 1 цаг орчим үргэлжлэх ба өдрийн мэс заслын журмаар хийгдэх бүрэн боломжтой. Хагалгаа эхлэхээс 3 цагийн өмнөөс хооллох, ундлахыг хориглоно. Хагалгаа хийлгэснээс хойш 3 хоногийн дараа усанд оруулж болно. Хагалгааны дараа ивэрхий дахих нь ховор.

Доорх тохиолдолд хүүхдийн мэс заслын эмчид яаралтай хандана. Үүнд:

  • Өвдөлт илэрч хүүхэд байнга уйлах
  • Бөөлжих
  • Хүйс орчмын арьсны өнгө өөрчлөгдөх, хавагнах

Гэхдээ хүүхдэд тохиолдох төрөлхийн хүйсний ивэрхий хүндрэл тохиолдох нь маш ховор.

  • 1 419

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/