+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Ямар тохиолдолд нярай, хөхүүл хүүхдийг мэс заслын эмчид үзүүлэх вэ?

Ямар тохиолдолд нярай, хөхүүл хүүхдийг мэс заслын эмчид үзүүлэх вэ?Эмээр бус зөвхөн хагалгаа хийж эмчлэгддэг өвчин, эмгэг, гаж хөгжлийг мэс заслын өвчин гэх бөгөөд энэ асуудалд маш нухацтай хандах нь эцэг эхийн үүрэг, хариуцлага билээ.

Эмч нар төдийгүй эцэг, эхчүүд мэдэж байх ёстой дараах тохиолдолд хүүхдийн мэс заслын эмчид хандана. Үүнд:

  1. Зунгагаа төрсний дараа 24 цагийн дотор гаргаагүй, гэдэс нь дүүрдэг, өтгөнөө олон хоногоор хоридог бол бүдүүн, шулуун гэдэсний гаж хөгжил байх магадлалтай.
  2. Нярайн шарлалт 14 түүнээс дээш хоног үргэлжлэвэл цөсний сувгийн битүүрэл байж болох бөгөөд цаг алдаж хожуу оношлогдох нь аюултай.
  3. Нярайн арьс, зөөлөн эд хавдаж, улайвал хоромхон хугацаанд даамжирдаг осолтой.
  4. Нярайн түнх, мөр, өвдөг хавдаж, улайн хөдөлгөхөд өвдөж, өндөр халуурч байвал үе мөчний үрэвсэл байх магадлалтай.
  5. Хошногоны амсар орчимд хавдаж, улайж хүрэхэд өвдөж байвал Парапроктит/Хошного орчмын зөөлөн эдийн үрэвсэл  байх магадлалтай.
  6. Цавь, хуйхнаг орчимд овойсон, ивэрхий, уйланхайн шинжтэй бол ивэрхий хавчигдах, эмэгтэй хүүхдэд өндгөвч орвол үжих эрсдэлтэй.
  7. Төмсөг нь хуйхнагт буугаагүй бол 1-2 наснаас өмнө хагалгаа хийх шаардлагатай.
  8. Хэвлийн цочмог ба архаг өвдөлт, бөөлжилт нь мухар олгой, цөсний хүүдийн үрэвсэл, түгжрэл зэрэг яаралтай тусламж шаардсан өвчин эмгэг байж болзошгүй.
  9. Өвчүү нь төрөлхийн хонхорхой бол сульдаа-рахит биш бөгөөд зүрх, уушги шахагдах улмаар гоо сайхан алдагддаг магадлалтай.
  10. Гилжгий хүзүү, илүү хуруу, нийлсэн хуруу, судасны болон зөөлөн эдийн хавдрууд зэрэг нь мэс заслын эмчилгээ шаардагдсан эмгэгүүд юм.
  • 1 573

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/