+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хатиг/Парапроктит дахидаг уу?

Хатиг/Парапроктит дахидаг уу?Хатиг нь үсний угийн нянгийн шалтгаантай идээт халдвар бөгөөд жижиг хэмжээний буглаа юм. Арьсан дээр зөөлөн улаан өнгийн хавдар үүсч өвдөлт өгдөг. Ойролцоогоор 7 хоногийн дараа хатиг голдоо зөөлөрч шар өнгийн идээ гэрэлтэн харагддаг. Эмчилгээ хийгээгүй тохиолдолд энэ нь 3-4 хоногийн дараа цоорч идээ гадагшилж өвдөлт намдана. Үүнийг манайхан “наашаа харсан толгойтой” хатиг гэдэг. Харин үрэвсэл зөөлөн эдийн гүн рүү даамжирч арьс руу нээгдэхгүй удвал “цаашаа харсан толгойтой” хатиг гэдэг. Энэ ойлголт нь буруу юм.

 

Ямар ч тоихиолдолд хатиг гарч эхлэсэн мөчөөс эхлэн тохирох антибиотикийг зөв тунгаар хэрэглэх нь эдгэрэлтийг түргэсгэж дахихаас сэргийлнэ. “Хатиг нэг галсан нь бол 7 гарч байж дуусдаг” хэмээн ярьдаг нь антибиотик эмчилгээ хийхгүй, антибиотик нь үүсгэгч няндаа тэсвэртэй, бага тунгаар, цөөн хоног хэрэглэдэг, эсвэл чанаргүй антибиотик хэрэглэх тохиолдол болон ариун цэврийн дэглэм баримтлаагүй зэрэгтэй холбоотойгоор дахидаг байна.

 

Антибиотик эмчилгээг өвчин эхэлсэн эхний хоногуудад хийж эхэлбэл хатиг идээлэхгүй шимэгдэж эдгэрэх магадлалтай. Харин идээлсэн тохиолдолд заавал эмчид хандаарай! Учир нь гэрээр идээг шахаж гаргах нь хүүхдэд маш хүчтэй өвдөлт үүсгэх бөгөөд идээ нь халдвартай гэдгийг мэдвэл зохилтой. Хатигийг өөрөөр нь нээлгэнэ гэж “хөхүүлэх” янз бүрийн зүйл хэрэглэж цаг алдвал даамжирч хүндэрдэг болохыг анхааруулж байна.

 

Нээлт хийснээс хойш шарх 2-3 хоногт эдгэрнэ. Энэ хугацаанд шархыг нянгийн эсрэг савангаар өдөрт 2 удаа угааж болно. Хатиг гарсан арьсыг спирт, метилын хөх, бриллиант ногоон, марганцийн уусмал зэрэг уусмалаар арчих, УВЧ шарлага хийх түүнчлэн “цусаа солиулах” гэж манайхан ярьдаг судасны цуснаас 5-10 мл-ийг авч антибиотиктой холин булчинд тарьдаг арга нь 1920-иод онд хэрэглэж байсан өнөө цагт хэдийнээ үеэ өнгөрөөсөн арга юм. Орчин үед аливаа шархыг Тамедины уусмалаар цэвэрлэнэ.

 

Хатиг дахилт өндөртэй өвчин гэдгийг хүмүүс сайн мэднэ. Иймд хатиг гарсны дараа хүүхдээ өдөр бүр шүршүүрт оруулж ариун цэврийг сайтар сахих шаардлагатай. Энэ үед ваннад оруулах нь тийм ч зөв биш. Мөн хатигийг боосон боолт, наалт зэргийг хүүхдэд ойртуулалгүй шууд хогийн саванд хаяна.

 

Хатиг/Парапроктит дахидаг уу?Хүүхдийн хумсыг буруу авах, хумс орчмын арьсыг гэмтээх, арьс нь сөрөх, арьсыг маажих, гэмтээх, шавьжинд хатгуулах зэрэг нь “ганц хуруудах” арьс зөөлөн эд үрэвсэж идээлэх, хатиг гарахад нөлөөлдөг. Мөн харшилтай/диатезтай, тарган хүүхдэд хатиг гарах нь элбэг. Нүүрэн дээр гарсан хатиг менингит үүсгэж болзошгүй тул эмчид яаралтай хандах хэрэгтэй. Эхийн хөхөн дээр хатиг гарсан ч хүүхдээ хөхүүлэхийг үргэлжлүүлж болно.

 

Хошного орчмын зөөлөн эд хавдаж улайн идээлэхийг “Парапроктит” (Anal Abscess) гэдэг. Энэ нь хүүхэд хоруу чанартай эмгэг шингэн бааж, чанга алдаж байх үед элбэг тохиолддог. Учир нь энэ үед бактери хошногоны хуниасны дотор байрладаг олон нарийхан сүвүүдийн нэгээр орж (зарим нэг сүв төрөлхийн өргөн байх тохиолдолд) халдвар дамжиж Парапроктитийг үүсгэдэг. Мэс заслын аргаар зөв зүслэг хийж, антибиотик эмичлгээг хавсран эмчилнэ. Дахиж болох ч шарх уг талаасаа түрж эдгэрэх учиртай.

  • 5 453

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/