+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Судасны хоргүй хавдарыг (Гемангиома) яах вэ ?

Манайхан улаан мэнгэний төрөлд хамааруулж нэрлэдэг бичил судасны бөөгнөрч “ургасан” төрөлхийн хавдрыг судасны хоргүй хавдар буюу гемангиома гэнэ.

Уг хавдар дутуу төрсөн, ихэр хүүхдүүд болон охидуудад илүүтэй тохиолддог. Өнөөдрийг хүртэл анагаах ухаан шалтгааныг нь олоогүй байна. Биеийн аль ч хэсэгт байж болох ч хуйх, нүүр, хүзүү, их биенд элбэг тохиолдоно. Сонирхолтой нь хар арьснуудад энэ эмгэг их ховор тохиолддог байна.

Судасны хоргүй хавдарыг (Гемангиома) яах вэ ?Гемангиомаг өнгөц (арьсанд байрлах) болон гүн (арьсан доорх өөхөн эдэд байрлах) гэж 2 ангилна. Өнгөц гемангиомын өнгө улаан ягаан, нил ягаан байхад гүн гемангиомын өнгө илүү хөх харагдах ба зарим тохиолдолд арьсны өнгө хэвийн байж ч болно. Барихад зөөлөн, эмзэглэл байдаггүй. Хэмжээний хувьд маш жижиг хэмжээтэйгээс их том (20 см түүнээс том) хэмжээтэй байна.

Ихэнх хүүхдэд уг хавдар төрөхөд мэдэгдэхгүй байснаа хэдхэн долоо хоногийн дараа томорч шинж тэмдэг илэрч эхэлдэг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ биеийн аль нэг хэсэгт үүссэн гемангиомаг хармагц ялангуяа хэмжээгээр томрох үед сандарч тэвдэн хүнд эмгэг мэт ойлгон эмчид ханддаг ч  хүүхдэд өөрт нь ямар ч зовиургүй, хорт хавдарт хэзээ ч шилждэггүй гэдэг нь нотлогдсон. 80%-д нэг гемангиома байдаг бөгшөөд тав ба түүнээс олон гемангиомаиай хүүхэд байдаг. Олон гемангиоматай хүүхдэд дотор эрхтэнд нь (ихэвчлэн элгэнд) мөн ийм судасны бөөгнөрөл байж болно.

Гемангиома бүрийн хувьд явц нь өөр өөр боловч дийлэнх нь эхний 1 жилдээ хэмжээ нь томордог. Харин хэмжээ нь томорч дуусаад нэг хэсэг ямар нэг өөрчлөлтгүй байснаа цаашид багасч арилах шатандаа орно.  Нийт гемангиомын 50% нь 5 насандаа ямар нэг эмчилгээгүй өөрөө бүрэн эдгэрэх ба харин 9 насандаа 90% нь арилдаг.  Иймд дийлэнх тохиолдолд ямар нэг эмчилгээ шаардлага байдаггүй.

Эцэг эхчүүд энэ бол ердөө л цаг хугацааны асуудал, нилээд тэвчээр хэрэгтэй, зөвхөн эмчийн тогтмол хяналт л шаардлагатай гэдгийг ойлгох ёстой.

Зөвхөн доорх тохиолдолд эмчилгээ хийдэг. Үүнд:

  • Нүд орчим байрласан гемангиома томорч эхлэх нь хүүхдийн хараанд муугаар нөлөөлж болзошгүй тул
  • Гемангиома шархалсан
  • Гемангиомагаас цус гарах

Орчин үед ховор тохиолдолд гемангиомаг эмийн болон мэс заслын аргаар эмчилдэг.

  • 7 108

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/