+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хурууны арьс сөрөх нь ходоод гэдэсний өвчин эмгэгийн шинж мөн үү?

Хурууны арьс сөрөх нь ходоод гэдэсний өвчин эмгэгийн шинж мөн үү?Арьсны үндсэн үүрэг нь бие махбодийг гадны нөлөөллөөс хамгаалахад оршдог. Нярай, хөхүүл хүүхдийн арьс хэд хэдэн онцлогтой. Үүнд:

  • Нимгэн, эмзэг булбарай
  • Хамгаалах үйл ажиллагаа нь гүйцэт хөгжөөгүй
  • рН нь нейтраль (насанд хүрэгсэдийнх хүчиллэг)

Томчууд төдийгүй бүх насны хүүхдийн хурууны арьс сөрөх (хуулрах) үзэгдэл Монголчуудын дунд  элбэг тохиолддог. Үүнийг манайхан ходоод, гэдэсний өвчний шинж тэмдэг мэтээр ойлгодог. Гэтэл энэ нь огтоос тийм биш юм. Тэгвэл шалтгаан нь юу вэ?

  1. Хуурай, хүйтэн ширүүн уур амьсгал, хурц нар

Өөрөөр хэлбэл арьс хуурайших нь үндсэн шалтгаан болдог. Үүнд мөн арьс хуурайшуулдаг хатуу савангууд орно. Иймд гартаа байнга чийгшүүлэгч тос ялангуяа гадаа гарах, унтахын өмнө түрхэх хэрэгтэй. Зөөлөн савангаар гараа угааж байх ёстой. Хүүхдийг 1 нас хүртэл зөвхөн зориулалтын шингэн савангаар угаана.

  1. Атопийн дерматит буюу экзем (манайхан диатез гэдэг) болон бусад харшлын эмгэгүүд
  2. Хуруу гараа амандаа хийх
  3. Удамшил Аав ээжийнх нь хурууны арьс сөрдөг бол хүүхдийнх нь ч мөн сөрөх нь элбэг.
  • 7 387

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/