+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхэд яагаад хумсаа иддэг вэ?

Хүүхэд яагаад хумсаа иддэг вэ?6 - аас доош насны нийт хүүхдийн 40 гаруй хувь нь  хумсаа иддэг бөгөөд үүнд ихэвчлэн хөвгүүд байдаг.

Хүүхэд хумсаа идэх нь доорх шалтгаантай. Үүнд:

  • Уйтгарлаж гуниглах
    Хайртай дотны хүмүүсээ санах, ганцаардах гэх мэт
  • Залхах
    Хичээлдээ дур сонирхолгүй, ээж аав, багшдаа байнга загнуулах гэх мэт
  • Стресс
    Цэцэрлэгт анх удаа явах, гэр бүл салалт, сургууль шилжих гэх мэт
  • Дуурайх, удам
    Аав ээж, ах эгч, найз нар нь хумсаа иддэг.
  • Буруу зуршил
    Өөр зүйлээс таашаал авч чадахгүй, өөрийгөө тайвшруулах арга мэдэхгүй гэх мэт
  • Сониуч саваагүй зан гаргах
    Юм юм сонирхож туршиж оролддог хүүхдийн төрөлхийн онцлог зан араншин
  • Хумсыг нь зөв, цэвэрхэн авахгүй байх
    Хумсны хэлбэр, хумсны махаа тэгшилж засах

Эдгээр нь мөн л хуруугаа хөхөх, хамраа ухах, үзэг харандаагаа хазах зэрэг зуршлуудын шалтгаан болно. Харамсалтай нь хүүхэд насанд хумсаа идэхийг зогсоохгүй бол насанд хүртсэн хойноо ч ийм зуршил хэдэн жилээр үргэлжлэх нь ховор биш юм.

Гэхдээ хүүхэд чинь зарим нэг тохиолдолд, жишээлбэл зурагт үзэж байхдаа, шалгалт өгөхдөө “хаяа нэг” хумсаа идэх нь санаа зовоох асуудал биш юм. Гэтэл байнга хумсаа идэх (зуршил) нь хэдэн сар жилээр үргэлжилж түүний улмаас хуруу хумсны ургалт, гоо сайхан нь алдагдаж байвал түүнийг зогсоох хэрэгтэй. Учир нь 3 наснаас хойш хумсаа идэх нь шүдний хэвийн ургалтанд сөргөөр нөлөөдөг (шүд гэмтэх, хазалт муруйх). Хумсаа иддэгээс болж ганц хуруудах улмаар хурууны ясны идээт үрэвсэл/остеомиелитээр ч өвчилж болно.

Хүүхэд яагаад хумсаа иддэг вэ?

Яаж зогсоох вэ?

  • Эелдэгээр сануулж анхааруулж байх
  • Хүүхдийнхээ анхаарлыг өөр зүйлд хандуулах оролдлого хийх
  • Хумсаа идээгүй байхад нь магтаж урамшуулах
  • Хумс, хумсны маханд зориулалтын түрхлэг түрхэх

 

Эдгээр арга хэмжээг аваад ч хүүхэд чинь хумсаа идсэн хэвээр бол хүүхдийн эмч эсвэл сэтгэлзүйчид хандах хэрэгтэй.

  • 4 694

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/