+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхдийн таргалалтын талаар эцэг эхчүүд юуг мэдэх ёстой вэ?

Хүүхэд, өсвөр үеийнхний дунд таргалалт нь эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Хүүхдийн жин түүний нас, өндөртэй харьцуулахад хэвийн хэмжээнээс их байхыг таргалалт гэнэ.

3 наснаас дээш насанд хүүхдийн эмч үзлэг хийсэн хүүхэд бүрт биеийн жингийн индексийг бодож илүүдэл жин/таргалалттай эсэхийг тодорхойлно. Жил бүр хүүхдийн эмчид үзүүлж өсөлт хөгжилтийг нь үнэлүүлснээр таргалалтыг эрт оношлох боломж бүрдэх маш чухал ач холбогдолтой.

Хүүхдийн таргалалтын талаар эцэг эхчүүд юуг мэдэх ёстой вэ?

Таргалалт нь удамшил эсвэл гормоны шалтгаантай байж болох ч дийлэнх тохиолдолд их идэж бага хөдөлснөөс үүдэлтэй. Таргалалттай хүүхдэд ихэвчлэн нэг бус нилээд хэдэн шалтгаан байдаг. Үүнд:

  • Хооллолт: Өөх тостой хоол, нарийн боов, чихэр, ундаа зэрэг нь илчлэг ихтэй. Түүнчлэн хадгалалт удаан даадаг жигнэмэг, чипс, лаазласан хүнс зэрэг нь шинэ хүнсийг бодвол давс, өөх тос ихээр агуулдаг хямд, эрүүл биш хүнс юм.
  • Хөдөлгөөн: Хөдөлгөөн багатай, биеийн тамир, дасгал хийхгүй байх нь илчлэгээ шатаах боломжгүй болгоно. Зурагт их үзэх, видео тоглоом, компьютер зэрэг нь үүнд хамгийн их нөлөөтэй.
  • Гэр бүл, удмын байдал: Гэр бүлийн гишүүд дасгал хөдөлгөөн хийхгүй, илчлэг өндөртэй хоол хүнс тогтмол хэрэглэдэг байх нь хүүхдийг ч ийм л дадал зуршилтай болгодог.
  • Сэтгэцийн хүчин зүйл: Стресс, ганцаардал, сэтгэл гутралтай хүүхдүүд их иддэг нь нотлогдсон зүйл юм.

Таргалалтын улмаас чихрийн шижин, цусны даралт ихсэх, гуурсан хоолойн багтраа зэрэг өвчин эмгэг үүсэхээс гадна хурхирах, нойрондоо амьсгалаа түгжих шинж илэрнэ. Мөн бэлгийн бойжилт эрт эхлэх нь олонтаа.

Эрүүл мэндийн эдгээр асуудлаас гадна хүүхэд өөртөө итгэлгүй болох, өөрийгөө дорд үзэх, ганцаардах, сурлагандаа муудах, сэтгэл гутрах зэрэг нийгмийн хүндрэлүүд үүсдэг.

Эмчилгээ олон сар, жилээр үргэлжлэх шаардлагатай. Сургуулийн өмнөх насанд биеийн жинг хасах биш, нэмэхгүй байх зорилгоор эмчилгээг хийдэг бол харин сургуулийн насанд эмчилгээний зорилго нь биеийн жинг хасахад оршдог. Ингэхдээ маш аажим хасах зарчим баримтлана.

Хүүхдийн нас, биеийн онцлогоос хамааруулан долоо хоногт 0,5 кг-аас 1 сард 1 кг хасах хүртэл хэлбэлздэг. 12-оос дээш насанд эмийн эмчилгээг хавсруулан хийж болно

  • 1 235

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/