+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхдээ хэрхэн өндөр болгох вэ?

Хүүхэд нь насанд хүрсэн хойноо хэр өндөр болох нь удмын хүчин зүйлээс шууд хамаарна гэдгийг юунб өмнө ойлгох хэрэгтэй.

Хүүхдээ хэрхэн өндөр болгох вэ?Удамшлаас гадна хүүхдийн өсөлтөнд дараах хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Үүнд:

  • Хооллолт

Эрдэс давсууд ялангуяа кальций (сүү, сүүн бүтээгдэхүүн), аминдэмүүд (жимс, ногоо), уураг (мах)  маш чухалд тооцогддог. 9-18 насанд өдөрт 1300 мг кальций идэх шаардлагатай. 1 аяга сүүнд 300 мг кальций агуулагдана. Annals of Human Biology сэтгүүлийн 2007 оны 6-р дугаарт бичсэнээр бол Голландчууд дэлхийд хамгийн өндөр ард түмэнд тооцогддог. Тэдний хоол хүнсэнд сүү, тараг, бяслаг маш чухал байр суурийг эзэлдэг байна.

  • Өсөлтийн болон бусад гормоны хэмжээ

Өсөлтийн гормон өнчин тархинд нийлэгжих ба унтаж байх үед хамгийн ихээр ялгардаг гэдгийг бид сайн мэддэг. Иймд тогтмол хангалттай сайн унтах нь хүүхдийн өсөлтөнд сайнаар нөлөөлдөг. Унтаж байхдаа амьсгалаа түгждэг, амьсгалын замын бөглөрөлтэй хүүхдэд өсөлтийн гормоны ялгаралт багасдаг болохыг анагаах ухаан нотолсон байна. Цэцэрлэгийн насныхан хоногт 10-12 цаг, 10-16 насанд 8,5-9,5 цаг унтах хэрэгтэй.  Ер нь хүүхэд бидний боддогоос их унтах шаардлагатай. Харин Монголчууд хүүхдээ их унтуулах нь буруу гэдэг ойлголттой байдаг нь тийм ч зөв биш юм.

  • Хөдөлгөөний идэвхи, дасгал хөдөлгөөн, биеийн тамир, спортоор хичээллэх

Хүүхэд, өсвөр насныхан өдөр бүр багадаа 1 цаг идэвхитэй хөдөлгөөн хийж байх шаардлагатай. Сагсан бөмбөг, гар бөмбөг тоглох, усанд сэлэх зэрэг төрлүүд өндөр болгох ач холбогдолтой.

  • Биеийн ерөнхий эрүүл мэндийн байдал

Олон удаа өвчилдөг, төрөлхийн, архаг хүнд өвчтэй, байнга антибиотик, гормон эмчилгээ (үүнд утлагаар хэрэглэх мөн орно) хийлгэх нь хүүхдийн өсөлтөнд сөргөөр нөлөөлнө. 1-3 насанд 6 сар тутам, 3-18 насанд жил бүр хүүхдийн эмчид үзүүлж өсөлт хөгжилт, эрүүл мэндийг нь хянаж үнэлж байх шаардлагатай.

Хүүхдийн өндөр нь амьдралынхаа энхий 1 жилийн хугацаанд дунджаар 25 см-аар нэмэгддэг. 1-2 насанд ойролцоогоор 13 см, 2-3 насанд 9 см-ээр өсдөг бөгөөд 4 настайдаа төрөх үеийнхээ өндөрийг 2-оор үржүүлдэг. 3 наснаас хойш жилд дунджаар 5 см өндөр болно.

Хэдийгээр хүүхдийг насанд хүрээд хэр өндөр болохыг яг тооцох найдвартай аргачлал байдаггүй ч өргөн хэрэглэддэг хэд хэдэн томъёо бий.  Жишээлбэл:

  • Эхлээд аав ээжийн өндрийг (см-ээр) хооронд нь нэмнэ. Дараа нь хүү бол 13 см нэмж харин охин бол 13 см хасна. Гарсан тоог 2-т хуваана. Энэ аргаар гарсан хэмжээ 10 см-ийн хэлбэлзлэлтэй гэж үздэг.
  • 2 настай байх үеийн өндөрийг 2-оор үржүүлвэл насанд хүрэхэд хэр өндөр болох нь гарна.

Хүүхдийн өсөлтийн эрчим хүүхэд бүрт өөр өөр байдаг. Зарим хүүхэд бэлгийн бойжилт эхлэхээс өмнө илүү эрчимтэй өсдөг байхад зарим нь бэлгийн бойжилтын үедээ “суга” өсдөг. Ихэнх охидын өсөлт 16, харин хөвгүүдийн өсөлт 18 нас хүрээд зогсдог.

Хэрвээ хүүхдийнхээ өсөлтөнд санаа зовох зүйл байгаа бол эмчид хандаарай.

  • 2 700

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/