+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

1 настай хүүхдийн хооллолтонд юуг анхаарах вэ?

Ихэнх хүүхдүүд 1 нас хүрээд хөхүүл үетэй нь харьцуулбал “хоолонд мууддаг”. Хүүхэд 1 ой хүрэхдээ төрөх үеийнхээ жинг 3 дахин нэмсэн байдаг. 3,3 кг жинтэй төрөөд 1 насанд 10 кг болдгийг ээжүүд сайн мэднэ. Гэтэл 2 настай хүүхдийн жин ердөө л 12 кг шүү дээ. Өөрөөр хэлбэл өсөлт хөгжилтийн эрчим нь эрс удааширдаг тул тэдний хоол тэжээлийн хэрэгцээ нь дагаад буурдаг гэдгийг ойлгоход хэрэгтэй.

1 настай хүүхдийн хоногийн хэрэгцээ 1000 калори байдаг. Үүнийг тус бүр нь 250 гр-аар 3 удаагийн хоол (өглөө, өдөр, орой), 2 удаагийн цай ундаар (бага үд, их үд) хангана. Гэхдээ үүнийг өдөр бүр ягштал баримтлах шаардлага ч үгүй, боломж ч үгүй. Өөрөөр хэлбэл хүүхэд чинь өглөөнийхөө хоолыг маш сайн идчихээд бүтэн өдөржингөө юу ч идэхгүй байх, эсвэл 3 хоногийн турш өгсөн хоол унд болгоныг чинь сайн идчихээд дараагийн 2 өдөр сайн идэхгүй байж болно. Энэ нь түүний хөдөлгөөний идэвхи, бодисын солилцооны эрчим бусад өөр хүчин зүйлсээс шалтгаалдаг тул хэвийнд тооцно.

1 - 2 насанд дараах хоол тэжээлийг заавал идүүлэх ёстой. Үүнд:

  • Малын мах, тахианы мах, өндөг
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Жимс ногоо
  • Гурил будаа, талх, гоймон

Хүүхдийг хүчээр хооллож болохгүй. Түүнчлэн хоолоо идсэнгүй гээд чихэр, жигнэмэг бусад амттан өгөх нь буруу.  Хүүхдийнхээ хоолыг хамгийн олон нэр төрөлтэй байхад анхаараарай.

1 настай хүүхдийн хооллолтонд юуг анхаарах вэ?Энэ насанд онцлох нэг зүйл бий. Энэ бол өөх тосны хэрэгцээ юм. 2 нас хүртэл хоногийн илчлэгийнхээ тал хувийг өөх тосноос авах шаардлагатай. Энэ нь ялангуяа хүүхдийн уураг тархины хөгжилд нэн чухал. 2 настайгаас эхлэн өөх тосны хэрэгцээг эрс бууруулна.  Монголчууд эрт дээр үеэс хүүхэддээ 2 нас хүртэл нь хонины сүүл хөхүүлж өсгөдөг нь ийм учиртай. Ямар нэг шинжлэх ухааны үндэслэлгүй зүйл огт үгүй байна шүү дээ. 

Хүүхдийг 6 сар орчмоос нэмэгдэл хоолонд оруулдгийг ээж нар маш сайн мэднэ. Энэ үед анх удаа жимс, ногоо иднэ гэсэн үг. Мэдээж сонгино, сармисыг эхлээд өгөхийг зөвлөдөггүй. Харин зарим нэг жимс, ногоо идэж "сурсны" дараа буюу 7-8 сартайгаас сонгино, сармисыг болгож өгнө. Түүхий сонгино сармисын 1 ойгоос дээш өгч болно.

Эрүүл хүнс, эрүүл бус хүнс хүүхдийн бэлгийн бойжилтонд нөлөөлдөг болохыг судлан тогтоосон байдаг. Иймд хүүхдийнхээ хоол хүнсэнд бгагаас нь эхлэн анхаарах хэрэгтэй. Хэрвээ жимс, ногооны ургац, махны гарцыг нэмэгдүүлэх зорилгоор элдэв химийн бодис, ялангуяа даавар (гормон) хэрэглэсэн хүнсны бүтээгдэхүүнийг идэж уух тохиолдолд бэлгийн бойжилт эрт эхлэх болсон бөгөөд энэ нь сүүлийн 10-20 жилд ховор биш үзэгдэж байна. Иймд манайд гадаадаас орж ирж буй тахианы мах, бусад жимс ногоонд (зөвхөн сонгиго, сармис биш) маш болгоомжтой хандахыг зөвлөж байна. Түүнээс биш органик, эрүүл ямар нэг хүнсний зүйлээс бэлгийн бойжилт хэзээ ч эрт эхэлдэггүй.

  • 1 564

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/