+976-99050949/clinic/,   +976-99030063/pharm/  
Children and families

Zint Clinic

Хүүхдийн нүд/харааны талаар эцэг эхчүүд юу мэдвэл зохих вэ?

Хүүхэд амьдралын эхний хэдэн долоо хоногт гэрэл, дүрсийг харж чаддаг төдийгүй хөдөлгөөнийг мэдэрдэг байна. Нярай хүүхэд нүднээсээ 20-40 см-ийн зайнд буй зүйлийг хамгийн сайн харна. Өөрөөр хэлбэл хөхүүлж байхад ээжийнхээ нүүр царайг хамгийн сайн харж чаддаг.

Эхний хэдэн сар хүүхэд 2 нүдээ зэрэг хөдөлгөж чаддаггүй тул  нүдний “замбараагүй” хөдөлгөөн ажиглагдах нь хэвийн үзэгдэл. Нүдний ийм хөдөлгөөн аажмаар багасч 3 сар орчимтойгоос хурц тод өнгөтэй зүйлд хараагаа сайн төвлөрүүлэн хөдөлгөөнтэй зүйлсийг дагуулж харж чадна. 6 сартай гэхэд юмсыг сайтар ялгаж харна. Ийнхүү хүүхдийн хараа хурдацтай хөгжин 3-5 настайд томчууд бидэн шиг түвшинд хүрдэг.

Хэрвээ хүүхдийн нүд/хараа муу бол түүний цаашдын хөгжилд ихээхэн сөрөг нөлөө үзүүлнэ. Иймд нүдний эмгэгийг эрт илрүүлэн эмчлэх нь маш чухал. Нүдний эмгэгүүдийг аль болох эрт илрүүлж чадна төдий чинээ эмчилгээ нь үр дүнтэй байдаг. Хүүхдийн эмч товлолт үзлэг хийх бүртээ нүд/харааг нь шалгадаг. Гэхдээ хүүхдэд тань доорх шинж тэмдэг илэрч байвал заавал эмчид нь мэдэгдээрэй. Үүнд:

  • Хүүхэн хараанд цагаан зүйл харагдах
  • Нүд улайж нуух гарах нь 24 цагаас удаан үргэлжлэх
  • Байнга нулимс нь гоожих
  • Гэрэлд хэт мэдрэг байх
  • Байнга хялар харах
  • Нүдний зовхи унжих
  • 2 нүдний хүүхэн хараа өөр өөр хэмжээтэй байх
  • Нүд тогтворгүй, байнга ийш тийш түргэн хөдлөх
  • Аливаа зүйлийг хэт ойроос харах, нүдэндээ заавал ойртуулж харах            

            Харин хүүхдийнхээ нүдийг гэмтлээс хамгаалахын тулд дараах зөвөлгөөг дагаж мөрдөөрэй. Үүнд:

  • Угаалгын нунтаг, цэвэрлээний бодисууд, цавуу, шүршдэг зүйлсийг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах
  • Хурц шовх үзүүртэй тоглоомоор тоглуулахгүй байх
  • Дартс, үрлэн сумтай буутай тоглоомын газарт хүүхдийг дагуулж явахгүй байх
  • Нар руу харж болохгүйг анхааруулах
  • 2 840

Partners

Zint Clinic:

Zint Pharm:

Zint LLC

88117227

Shangrilla, 1st khoroo, Sukhbaatar district

Zint Clinic

99050949

N15, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

Zint Pharm

99030063

S8, Viva city, 4th khoroo, Khan-Uul district

#1, Jiguurt khulug, 2nd khoroo, Chingeltei district /wholesale center/